Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд айлчилна

Д.Тулга / Улстөр

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэтхэгийн Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Монгол, Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн ноён Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.