Меркель: Москва Минскийн гэрээг хэрэгжүүлвэл хоригоо цуцална

Д.Тулга / Гадаад мэдээ

merkelГерманы канцлер Ангела Меркель “Москва Минскийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлвэл ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ шууд цуцална” гэж хэлснийг “Reuters” уламжлав. Тэрээр Владивостокоос Лиссабон хүртэл эдийн засгийн бүс бий болгохын зэрэгцээ ОХУ-тай урьдын найрсаг харилцаагаа аажмаар сэргээх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэнийг Frankfurter Allgemeine мэдээллэжээ. Меркель “Украины зүүн нутагт Оросын оролцоо, дэмжлэгтэйгээр иргэний дайн болж байна. Энэ бол хориг арга хэмжээ авах гол шалтгаан байсан” гэдгийг сануулаад, Москваг Минскийн гэрээг мөрдөхийг дахин уриалжээ.

Одоогоор Герман, Франц улсууд гал зогсоох гэрээг жинхэнэ ёсоор мөрдөж, Украины зүүн нутагт орон нутгийн сонгууль явуулахын төлөө байна гэж Меркель ярьсан байна. Сонгууль явуулах хууль, өдөр тогтох нь Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудад онцгой статус олгохын эхлэл болно гэж тэрээр тэмдэглэжээ. Улмаар Украин улс Оростой хил залгаа болно. Энэ бүх болзлыг биелүүлвэл бид хоригоо шууд цуцална” гэж Ангела Меркель мэдэгдсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000