Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө” уриан дор тэмдэглэж байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх санаачилгыг Африкийн төлөлөөгчид анх гаргасан. Тавдугаар сарын 3-ны өдрийг ч тохиолдлоор сонгоогүй. 1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндх...