МЭДЭЭ

Нийт 108869 мэдээ байна
post thumbnail

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.   2022 оны 07-р сарын 08-ны 20 цагаас 07-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигд...

post thumbnail

Өвөрхангай аймагт Малын халдварт өвчин гарсны улмаас ойн баяр наадмаа хойшлууллаа

 Бог малын халдварт мялзан өвчний шинж тэмдэг илэрсний улмаас зарим сум ойн баяр наадмаа хойшлуулж байна. Тарагт сумын Туяа багийн “Бяцхан хүү” хэмээх газарт отроор яваа Төгрөг сумын харьяат малчин өрхийн бог малд гоц халдварт мялзан өвчний шинж тэмдэг илэрч шинжилгээгээр батлагджээ. Мөн Өлзийт...

post thumbnail

Солонгост байгаа монголчууд Төрийн банкаар дамжуулан орон сууцтай болох боломжтой

Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк болох Алсын хараатай ажиллаж буй Төрийн банк нь Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан онцлог нөхцөл бүхий багц бүтээгдэхүүн гаргажээ. Энэ талаар Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясалаас тодрууллаа. - Шинээр гаргасан багц бүтээгдэхүүнийхээ т...

post thumbnail

Өгий нууранд “Триатлон 2022“ тэмцээнд оролцож байсан тамирчин нас барж, тэмцээн цуцлагдлаа

Архангай аймгийн Өгий нуурт өчигдөр буюу 07 дугаар сарын 07-ны өдөр "Триатло - 2022" улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Гэвч тус тэмцээнд оролцож байсан 42 настай тамирчин усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Улмаар уг тэмцээн цаашид үргэлжлэх боломжгүй болж цуцлагдсан байна. Дээрх тамирчны нас ба...

post thumbnail

Зориулалтын бус завь, гудас, автомашины дугуйн хаймар ашиглан сэлэх нь эрсдэлтэй

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд маргаашаас эхэлнэ. Олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдийг аюул осолгүй, ая тухтай, амар тайван өнгөрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах хийгээд иргэд юунд анхаарах тухай мэдээллээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Нийсл...

post thumbnail

Наадмын өдрүүдэд 1069 эмч, сувилагч эмнэлгийн тусламж үзүүлнэ

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнгөрсөн жилийн наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагад ирсэн дуудлага, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаар болон энэ жилийн баяр наадмын өдрүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: - Өнгөрсөн онд баяр наадам, амралтын өдрүүдэд дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дотор, шүд, гэмтэ...

post thumbnail

Орон байрны хулгайн гэмт хэрэг наадмаар нэмэгддэг...

Жилийн жилд наадмын өдрүүдэд цагдаагийн газарт олноор ирдэг дуудлага бол орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага. Хүмүүс амралтын өдрүүдэд хөдөө, орон нутаг болоод амралтын газрыг зорихдоо гэрээ хөршдөө болон хамаатан садандаа захиж үлдээх, эргэж тойрч байхын чухлыг НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулж байна. Тэрбэ...

post thumbnail

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үүр голын усны түвшин 105 см нэмэгдсэн байна. 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 115 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн , Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз зэрэг голы...

post thumbnail

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

ТОКИО. /NHK/.  Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөө өглөөний 11:30 цагийн үед баруун нутгийн Нара мужид сонгуулийн кампанит ажилд зориулан үг хэлэх үеэрээ бууны шарх авчээ.    Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдээлснээр, түүний амин үзүүлэлтүүд хэвийн бус байжээ. Цагдаа нар хэргийн газраас нэгэн эрэгтэй...

post thumbnail

Гэрээт байгууллагын такси зам хаасан чиглэлд ч зорчино

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ. Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж. Такси үйлчилгээний зогсоолууд: 1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн...