МЭДЭЭ

Нийт 113318 мэдээ байна
post thumbnail

ГХЯ: Эрээн хотод 21 хоног хатуу хөл хорио тогтоож болзошгүй

ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ковид19 халдварын 34 шинэ тохиолдол батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга...

post thumbnail

Польш улсын архивт хадгалагдаж байгаа Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын баримтыг эх хувиар нь авах санал тавилаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны сайд Збигнев Раутай уулзлаа. Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёр улсын түүх соёлтой холбогдох асуудлаар архивын салбарт шинэ харилцаа холбоог эхлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Польш Улсын шинжлэх ухаан...

post thumbnail

“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль эхэллээ

“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан 18 дахь удаагийн сургууль Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх сургуулийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмл...

post thumbnail

Цэргийн албанд татагдсан хугацаат цэргийн алба хаагчид “А” ангиллын жолооны үнэмлэхтэй боллоо

Хилийн цэргийн 0131 дүгээр анги Өмнөговь аймгийн “Дэгжих говь” авто сургуультай хамтран 2022 оны I ээлжинд цэргийн албанд татагдсан хугацаат цэргийн алба хаагчдад жолоодох эрхийн “А” ангиллын сургалт зохион байгуулжээ. Учир нь Говийн бүсийн хилийн манааны үндсэн уналга нь мотоцикл аж. Тиймээс дээрх сургалтыг шинэ дайчдын...

post thumbnail

Анхдугаар сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1992-1996 он/

Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь Монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна”гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Х...

post thumbnail

Америк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалт Лос-Анжелест эхэлж байна

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Америк тивийн орнуудын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт даваа гарагт Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо нээгдэж, 28 жилийн дараа АНУ-д дахин зохион байгуулагдаж байна. 1994 онд Майамид болсон анхны дээд хэмжээний уулзалтаас хойш олон жилийн дараа энэ үйл явдал АНУ-д болж байгаа тул Вашингтон бөмбөрцгийн баруун ха...

post thumbnail

ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо заавал хамгаалалтын малгай, хэрэгсэл зүүгээрэй

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 4-5-нд нийт 587 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 8, нийт 24 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс гадна 6-15 насны хүүх...

post thumbnail

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр товлогджээ

Өмнө нь тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал болсон ч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарса...

post thumbnail

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022 оны 06 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Хур тунадас: 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын...

post thumbnail

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: Ерөнхийлөгч асан хоёр хүний ойлголцол АН-ын эв нэгдлийн гол хөшүүрэг болно байх

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудал болон намын үйл ажиллагааны талаар ярилцлаа. -АН-ын дотоод маргаан Дээд шүүх дээр процессын ямар шатанд явааг товч хэлж өгнө үү? -Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх дээр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй. Ямар ч хүн байхгүй. Харин АН-ын 117 мянган гишүүний 113...