Гадаад мэдээ

Нийт 7974 мэдээ байна
post thumbnail

Москва дахь халдлагын дараа Франц Улс терроризмын эсрэг хамгаалалтаа чангатгав

Францын Ерөнхий сайд Габриэл Аттал энэ сарын 22-нд Москва хотод болсон халдлагын дараа терроризмын эсрэг хамгаалалтын зэргээ чангатгана хэмээн мэдэгдэв. Франц улс терроризмын эсрэг гурван түвшний хамгаалалт хэрэгжүүлдэг бөгөөд хамгийн өндөр зэргийн хамгаалалтыг Францад эсвэл бусад улс оронд террорист халдлага гарсны дараа зарладаг аж. Ингэснээр...

post thumbnail

Ирланд түүхэндээ анх удаа хамгийн залуу Ерөнхий сайдтай боллоо

Ирландын эрх баригч Fine Gael нам Саймон Харрисыг шинэ удирдагчаар томилсон нь 37 настайдаа тус албыг хаших түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд боллоо. Тэрбээр Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамж халааг авсан юм. Варадкар өнгөрөгч лхагва гарагт "хувийн болон улс төрийн, гэхдээ гол төлөв улс төрийн шалтгаанаар" хэмээн тодорхойлж...

post thumbnail

ОХУ: Халдлагын улмаас 130 гаруй хүн амиа алдаж,орон даяар гашуудал ЗАРЛАЛАА

“Крокус сити Холл” цогцолборт болсон террорист халдлагатай холбогдуулан ОХУ-д орон даяар нэг өдрийн гашуудал зарлалаа. Гуравдугаар сарын 22-ны орой уг цогцолборын концертын танхимд “Пикник” хамтлагийн тоглолт болохын өмнө хэд хэдэн этгээд автомат буугаар галлаж халдлага үйлдсэн юм. Барилгад мөн дэлбэрэлт болж, гал гарсан....

post thumbnail

Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа хэд хэдэн томоохон үйл явдал болов. Хойд хөрш ОХУ-д баасан гарагийн орой халдлага болж олон гэмгүй хүмүүс амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хиймэл оюун ухааны талаарх анхны тогтоолыг гаргав. АНУ-ын Конгресс энэ оны төсвөө хуулийн хугацаанд багтаан амжиж баталсан бол Их Британи...

post thumbnail

Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ

Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын аген...

post thumbnail

Канад Улс анх удаа түр оршин суугчдынхаа тоог бууруулж, цагаачлалыг хязгаарлахаар боллоо

Канад улсын эрх баригчид тус улсад түр оршин суух гадаадын иргэдийн тоог бууруулж, түр оршин суух зорилгоор ирэх гадаадын цагаачдын тоог хязгаарлах болсноо өчигдөр зарлажээ. Сүүлийн жилүүдэд Канадад түр хугацааны визээр ирэх гадаад оюутнууд болон гадаадын ажиллах хүчний тоо эрс нэмэгдсэн нь ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газрын эдийн засгийн...

post thumbnail

Туркийн Төв банк бодлогын хүүгээ 50 хувьд хүргэж өсгөжээ

Туркийн Төв банк гуравдугаар сарын 21-нд буюу өчигдөр бодлогын хүүгээ 500 суурь нэгжээр нэмэгдүүлж, 50 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.  Тус банк энэ шийдвэрээ инфляц өссөнтэй холбон тайлбарлаад "сар тутмын суурь инфляц мэдэгдэхүйц, тогтвортой буурах хүртэл мөнгөний хатуу бодлого баримтална" гэж мэдэгдсэн байна.  Хоёрдугаар сар...

post thumbnail

Томоохон корпорациуд усны хямралыг улам даамжруулж байна

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнс, хөдөө аж ахуйн компаниудын ердөө дөрөвний нэг орчим нь усны хэрэглээгээ багасгаж, усны бохирдлыг бууруулахаа амласан тухай “Оксфам” байгууллага пүрэв гарагт мэдээлжээ. Тус байгууллага жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан...

post thumbnail

Сөүл хотын Цагдаагийн газартай монгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллана

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг 2024 оны гуравдугаар сарын эхээр БНСУ-ын Сөүл хотын Цагдаагийн газрын Гадаад хамтын ажиллагааны газрын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Юнь Рю Гёнтэй албан уулзалт хийсэн.  Монгол Улсын иргэдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилг...

post thumbnail

Дональд Трамп зарим хөрөнгөө хураалгаж магадгүй болов

Нью-Йоркийн шүүхээс хэвлүүлсэн тайланд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын өмгөөлөгчид санхүүгийн залилангийн хэргээр тус шүүхээс Трампад оногдуулсан 464 сая долларын барьцааг төлөх боломжгүй болсон тухай мэдэгдээд буйг дурджээ. Ийнхүү ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай болоод буй Дональд Трампы...