Гадаад мэдээ

Нийт 7984 мэдээ байна
post thumbnail

Ираны мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод цэгт хүрч унав

Өрнөдтэй харилцаа нь хурцдаж, дотооддоо үймээн самуунтай байгаа үед Ираны мөнгөн тэмдэгт Риалийн ханш түүхэнд байгаагүйгээр унажээ. Ням гарагт албан бус арилжааны явцад нэг америк доллар анх удаа 450 мянган риалаас давсан байна. Өнгөрөгч 12-р сарын сүүлээр америк доллартой харьцах риалийн ханш 440 мянга гаруйд хүрч огцом унасны дараа Ираны төв банк...

post thumbnail

Японы парламентын ээлжит чуулган ажлаа эхэлжээ

Японы парламент өнөөдөр 150 өдрийн ээлжит чуулганаа эхэлжээ. Чуулганы явцад эрх баригч болон сөрөг хүчний намуудын хооронд үнийн өсөлттэй тэмцэх, үндэсний батлан хамгаалах системээ бэхжүүлэх асуудлаар ширүүхэн мэтгэлцээн санал шүүмжлэл өрнөх төлөвтэй байна. Парламентын нээлтийн чуулганд Эзэн хаан Нарухито байлцах бол, дараа нь эхлэх парламентын хоё...

post thumbnail

Катар, Кувейт улсуудтай бизнес форум зохион байгуулна

Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэнтэй цахим уулзалт хийж, Кувейт, Катар улсад бизнесийн хамтарсан форумуудыг зохион байгуулах талаар санал солилцлоо. Катар, Кувейт нь газрын тосны баялаг нөөцтэй бөгөөд түүндээ тулгуурлан хүчирхэг эдийн засгийг хөгжүүлсэн орнууд.&...

post thumbnail

СЕРГЕЙ ЛАВРОВЫГ УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДАВ

Европын Еврейн конгресс “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Оросын талаар баримталж буй бодлогыг Адольф Хитлерийн авч явуулсан еврейчүүдийн эсрэг харгис бодлоготой адилтгасандаа уучлалт гуйх ёстой” гэж үзсэн байна. Энэ тухай тус конгрессын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Европын Еврейн конгрессийн ерөнхийлөгч А...

post thumbnail

Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг хоёр тусдаа тогтоохоор тохиролцов

Далайгаар нийлүүлж буй Оросын түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг хязгаарлах бодлогод оролцож буй орнуудын төлөөлөгчид газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс нь шалтгаалан хоёр тусдаа үнийн хязгаар тогтоохоор тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд Адевале Адейемо холбоотон орнуудын төлөөлөгчидтэй өчигдөр хий...

post thumbnail

Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ

Пүрэв гарагт Францад тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа  шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд улс даяар нэг сая гаруй хүн оролцжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, улс даяар нийт 1.2 сая хүн жагсаалд оролцсоноос зөвхөн Парис хотод 80 мянган хүн оролцсон байна. Түүнчлэн Лион, Марсель, Монпель...

post thumbnail

Японы инфляц сүүлийн 41 жилийн дээд түвшинд хүрчээ

Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы хэрэглээний суурь үнэ 4 хувьд хүрч, сүүлийн 41 жилийн дээд түвшинд хүрснийг өнөөдөр мэдээллээ. Ийнхүү инфляц Японы Төв банкны зорилтот түвшнээс хоёр дахин давсан тул зах зээлийн хүлээлтэд нийцүүлэхийн тулд Төв банк бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ургамлын тосны үнийг багтаадаг ч&n...

post thumbnail

​УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАВОСЫН ЧУУЛГАНД ЦАХИМААР ОРОЛЦОВ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давосын чуулганд цахимаар оролцох үедээ Оросын эсрэг тулалдахад нь шаардлагатай байгаа зэвсэг, танк, агаараас хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг Барууны холбоотон улсуудад уриалав. Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ тэрээр “Та нарын шийдвэр гаргаж чадахг...

post thumbnail

ХЯТАДЫН ХҮН АМЫН ТОО БУУРЧ ЭХЭЛЛЭЭ

Хятадын хүн амын тоо 2022 онд 1.4 тэрбум болж, өнгөрсөн оноос 850 мянгаар буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын Статистикийн хорооноос мэдээлж байна. Үүний өмнө 1961 онд хүн амын тоо буурсан үзүүлэлт гарч байсан нь тухайн үед тохиолдож байсан өлсөглөнтэй холбоотой байв. Харин энэ удаагийн бууралтад нэг хүүхдийн бодлогын үр дагавар, гэр бүл зохиох...

post thumbnail

Украины Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

Украины Засгийн газар Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименког лхагва гарагт томиллоо гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ. Дотоод хэргийн сайд Денис Монастырский лхагва гаргийн өглөө нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан юм. “EC 225 Super Puma” нисдэг тэрэг Киев мужийн...