Гадаад мэдээ

Нийт 7988 мэдээ байна
post thumbnail

Кишида Фумио: Аврагчид цаг минуттай уралдаж байна

Шинэ оны эхний өдөр Японы Ишикава мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 65-д хүрснийг NHK суваг мэдээллээ. Газар хөдлөлт болсон тус муж нь Японы төвийн Ното бүс нутагт хамаардаг бөгөөд газар хөдлөлтийн голомт Важима, Сузу хот орчимд болсон юм. "Газар хөдлөлтийн хамгийн эхний нуралтаар л би хоёр охиноо алдчихлаа"...

post thumbnail

ОХУ Украин улсын хамгийн том хоёр хотыг бөмбөгдөв

Шинэ жилийн босгон дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн цэргийн эмнэлэгт айлчилж, Украин дахь довтолгоогоо улам эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнээс нэг хоногийн дараа буюу Мягмар гарагт ОХУ Украины хамгийн том хоёр хот болох Киев, Харьков руу пуужин харвасан байна. Оросын агаарын довтолгооны улмаас Киевт дөрвөн хүн амь эрсдэж, 92 х...

post thumbnail

Японд болсон газар хөдлөлтөд 55 хүн амиа алджээ

Энэ сарын 1-нд Японд болсон газар хөдлөлтөд 55 хүн амиа алджээ. 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхий сайд Фумио Кишида “3000 аврагч цаг хугацаатай уралдан Нотогийн хойгт ажиллаж байна. Тэд нуранги дор амьд үлдсэн иргэдийг хайж байна”. гэжээ. Газар хөдлөлтийн дараа олон газарт гал...

post thumbnail

Хамасын дэд удирдагч дэлбэрэлтэд өртөн амиа алджээ

Хамасын дэд удирдагч Салех аль-Арурийг халдлагад өртөн амиа алдсан гэж Израилийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тодруулбал, Хамасын улс төрийн дэд удирдагч Арури Бейрутийн өмнөд хэсэгт нисгэгчгүй онгоцны цохилтын үеэр тус бүлэглэлийн хоёр цэргийн командлагч, дөрвөн гишүүнтэй буюу нийт зургаан хүний хамт амь үрэгдсэн гэж Ливаны хэвлэлүүд мэдээл...

post thumbnail

Ханеда нисэх буудалд гарсан ослыг шалгахад Францын засгийн газар тусална

Өчигдөр буюу мягмар гарагт Токио хотын Ханеда нисэх онгоцны буудалд Japan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөн хэргийг мөрдөн шалгахад туслах мэргэжилтнүүдийн багийг Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани илгээхээр бэлтгэж байна.  Тус компани мягмар га...

post thumbnail

Турк Улсад томуугийн дэгдэлт газар авч байна

Турк улсын эрүүл мэндийн холбооноос тус улсад томуугийн дэгдэлт газар авч, олон хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй байгааг анхааруулж, иргэдийг олон нийтийн газар явахдаа маск зүүхийг зөвлөсөн байна. Сүүлийн нэг долоо хоногт Туркийн эмнэлгүүдэд томуугаар өвчилж хэвтэн эмчлүүлэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа юм байна. Истанбул хотод гэхэд нэг эмч нэг өдөрт т...

post thumbnail

БНСУ-ын экспорт 2023 онд 7,4 хувиар буурчээ

БНСУ-ын аж үйлдвэрийн яамнаас шинэ оны эхний өдөр гаргасан судалгаагаар өнгөрөгч 2023 онд Өмнөд Солонгосын экспортын хэмжээ 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Мөн Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамдуудын нэгтгэсэн тоо баримтаар өнгөрсөн онд 632 тэрбум америк долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Импорт ч мөн ялгааг...

post thumbnail

ЯПОН: Газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 20 болж өслөө

Өчигдөр үдээс хойш 16 цагийн орчимд Японы төвийн бүсийн Ишикава мужид 7,6 магнитутын хүчтэй газар хөдөлж, улс даяар онцгой байдал зарласан. Өнөө өглөөний байдлаар газар хөдлөлтийн учруулсан хохирлын хэмжээ их байна. Газар хөдлөлтийн улмаас нурангид дарагдаж амиа алдсан хүний тоо 20 болж өссөн. Өөр бусад нурангид дарагдсан байж болзошгүй иргэдийг 10...

post thumbnail

БНСУ-ын сөрөг хүчний удирдагч хүзүүндээ хутгалуулжээ

Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга И Жэ Мён өнөөдөр өглөө Пусан хотод хэвлэлийнхэнд ярилцлага өгч байх үедээ халдлагад өртжээ. Гэмт этгээд И Жэ Мёны хүзүүн тус газар хутгалсан тухай хэвлэлүүд мэдээлж буй. Эх сурвалжуудын мэдээлснээр И Жэ Мёныг халдлагад өртсөнөөс хойш 20 минутын дараа Пусаны Үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэж...

post thumbnail

БНСУ-ын нийслэлд сүүлийн 40 жил ороогүй их цас унажээ

Өнгөрсөн оны 12 сарын сүүлээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод сүүлийн 40 жилд ороогүй их цас унасан байна. Сөүлийн зарим хэсэгт ням гарагт цасны зузаан 12 см-т хүрсэн нь 1981 оноос хойших хамгийн их хур тунадаст тооцогдож байгаа юм байна. Их цас Сөүлийн ихэнх хэсгээр он дамжин оржээ. Сөүл хотын иргэд өвлийн их цасыг янз бүрээр хүлээж авч бай...