Спорт

Нийт 5619 мэдээ байна
post thumbnail

The Mongolz Оросын багийг хожиж дараагийн шатанд шалгарлаа

CS-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсад үргэлжилж байна. Ази тивийг төлөөлөн оролцож буй Монголын The Mongolz баг гурав дахь тоглолтоо хийлээ. Тэд Оросын "AMKAL ESPORTS" багийг хожиж дараагийн шатанд шалгарлаа. CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Cop...

post thumbnail

МУГТ Э.Цэндбаатар уучлал хүсэж, олимпын эрхийн сорилд оролцуулахыг хүсэв

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна. Та бүхэн минь дахин нэг удаа уу...

post thumbnail

73 дахь аварга Тэрүнофүжи башёг орхижээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн үргэлжилж байна. Шинэ оны анхны башёд түрүүлсэн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дараалан өвдөг шороодсоны эцэст тэмцээнийг орхисон. Түүний нуруу гэмтэл сэдэрчээ. Аварга энэ тэмцээний дөрөв дэх өдрөөс эхлэн маэгашира цолтнуудад гурав дараалан ялагдаж, гурван кинбоши алдсан. Ёкозүна цолтон эхни...

post thumbnail

Хар тамхины хэргээр зургаан жилийн ял авсан Квинси Промесийг Дубайгаас баривчиллаа

Өнгөрсөн сард Нидерландын шүүхээс хөлбөмбөгчин Квинси Промест зургаан жилийн ял оноосон билээ. Гэвч ОХУ-ын "Спартак Москва"-д хүчин зүтгэдэг довтлогчийг Оросын тал шилжүүлэхээс татгалзсан юм. Тэгвэл Нидерландын прокурорын газрын хүсэлтээр К.Промесийг Дубайгаас баривчилсныг түүний өмгөөлөгчид мэдэгдлээ. Хөлбөмбөгчин эрийг Бразилаас Ни...

post thumbnail

Цэргийн баярын барилдааны цахим бүртгэл эхэллээ

Гуравдугаар сарын 17-нд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэлсэн байна. Барилдаан Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 17-ны 13:00 цагаас эхэлнэ...

post thumbnail

Хакүхогийн дэвжээг хаах саналыг Сүмогийн холбоо хүлээж авчээ

Сүмогийн их аварга Хакүхо, түүний шавь Хокүсейхо нарын хэрэг тийм ч амар шийдэгдэхгүй бололтой. Бага цолтой бөхчүүдийг дээрэлхсэн нь батлагдсан Хокүсейхо сүмогийн ертөнцөөс арчигдаж зодог тайлсан бол Хакүхог хоёр зэрэг бууруулж, холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргах шийдвэр гарсан билээ Ингээд ч зогсохгүй багшлах эрхээ алдаж энэ сарын тэмцээнд түү...

post thumbnail

Монголын тамирчид Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ

Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн оролцсон юм. Тэрбээр, 40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Евро...

post thumbnail

Д.Сэлэнгээ паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ а...

post thumbnail

Стив Сер Монголын 3х3 багийг дасгалжуулна

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг олимпын эрхийн тэмцээнүүд болон Ази тивийн аварга хүлээж байна. Парисын олимпын эрх олгох эхний тэмцээн ирэх сарын 12-ннд Хонконгт болно. Үүнээс өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхлэх юм. Эдгээр тэмцээнд Монголын багийг канад мэргэжилтэн Стив Сер удирда...

post thumbnail

Симона Халеп их спортод эргэн ирлээ

Дэлхийн чансааг тэргүүлж байсан Румыны нэрт теннисчин Симона Халеп сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир тэмцээнд оролцох эрхээ 4 жилээр хасуулаад байсан бол өчигдөр Спортын арбитрын шүүхээс энэ хугацааг 9 сар болгож бууруулжээ. Ингэснээр 2022 оны 10 дугаар сараас хойш тэмцээнд оролцоогүй түүний хувьд “шийтгэлийн хугацаа” хэдийнэ...