Монгол Улсад 20-29 насны залуус сэтгэл гутралд илүү автаж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийн 1800-2000 дугаарын утсанд ирсэн дуудлагад хийсэн дүн шинжилгээгээр, сүүлийн таван жилийн хугацаанд уг утсанд ирсэн нийт дуудлагын 82.5-92.3 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлжээ. Тэдгээр дуудлагын дийлэнх хэсгийг архины шалтгаант сэтгэцийн асуудал, нойрны өөрчлөлт, гэр бүлийн асуудал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилттэй холбоотой дуудлагууд эзэлсэн байна.
20-39 насны залуусын дунд сэтгэл түгшилт илүү байдаг бол 20-29 насныхан сэтгэл гутралд илүү автаж байна. Мөн эрчүүдэд дунд зэргийн сэтгэл гутрал илүү илэрдэг бол эмэгтэйчүүдэд хүндэвтэр сэтгэл гутрал илэрч байжээ. Мөн амиа хорлолтын асуудал энэ насныхны сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудын нэг болсон байна.
Монголд 15-34 насныхны нас баралтын 23.9-28.9 хувийг амиа хорлолт эзэлж байгаа аж. ДЭМБ-ын эрүүл насжилтын зорилтуудын хүрээнд дэлхийн 35 оронд ахмад настны цогц тусламжийн модель болох ICOPE хэрэгжээд эхэлжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.100] 2024-12-22 22:59:41
энд хүмүүжил л нөлөөлнө.ардчилал монголд цагаа болоогүи бхад ирсэн..
Зочин [202.9.46.152] 2024-12-20 23:16:56
Аргагүй ш тэ. Олигтой ажил ч байхгүй цалин ч байхгүй.
Зочин [202.55.188.40] 2024-12-19 09:14:05
Их мэдээлэл өгсөнд баярлалаа
Монгол залуу [122.201.31.33] 2024-12-18 22:27:46
Би лав гутраад байдаг болсон. Олон жил болж байна даа. Болж бүтэж байгаа юм алга Энэ улсад. Зайлмаар байна.
Зочин [202.131.234.123] 2024-12-19 10:41:29
үхэхдээ үхэр буугаа тавьж 126-гаас аваад үхээрээ
Зочин [103.212.117.101] 2024-12-18 20:38:52
Залуучуудаа бүү гутар’!! Яаж ийгээд хэцүүг даваад гарахад ард нь ямар нэг сайхан зүйл байдаг юм!!!
oogii [202.9.46.35] 2024-12-18 19:43:40
iim saixan mongol ulsad ingej baival , oros ruu daind yvuul .
Зочин [202.126.90.232] 2024-12-18 09:44:24
Хэнд ч тохиолдог л асуудал шүү дээ ямар галзуу өвчин биш битгий ингэж сенсацлаж бай