Засгийн газрын өр өсчээ

Aдмин / Нүүр

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 772.0 сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин Төв банкны гадаад өр 813.2 (41.5%) сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 16.7 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.8 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2024 оны эхний есөн сард 30.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 552.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх улирлаас 553.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Засгийн газрын гадаад өр 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 712.4 тэрбум төгрөгөөр өсөж, дотоод өр 437.3 тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 535.2 (72.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.115] 2024-12-23 05:40:06

2016 онд онд гадаад өр 15 тэрбум доллар болчихжээ .нэг хүнд 15 сая төгрөг ноогдож байна паа пүү болж байлаа .Тэр мөнгөөр 3-р ЦСыг засварлаж , амгалан дулааны станц барьж бүх аймгийг хатуу хучилттай замаар холбосон байх юм . Гэтэл түүнээс хойш олон ч уул уурхай ашиглалтанд орсон ч өр нь ( 35,6 тэрбум доллар болтлоо ) дундарах бүү хэл дахин нэмэгдэж хийсэн ажил нь дарханы 204 км хагас дутуу замтай л үлдэж байх юм

Хэрүүлч өвгөн [103.212.163.229] 2024-12-21 14:45:55

126-гаа 76 болгочихоо. 50 хүнийхээ болон бусад тэр олон орон тооны хүмүүсээ хасаад , мөнгөө өрөндөө өгчих.

“Хөгжлийн” дараагийн цикл эхлэж байх шив. [66.181.181.226] 2024-12-20 02:51:38

Хуучин ЗХУ-аас өчнөөн алтан рублийн зээл авсан. 1986 оноос хойш дорой царайлж, барьцаж,, гүжирдэн дайрч 2000 оны үед энэ өрөө өршөөлгөсөн. Одоо тэгээд дараачийн тавьсан өрөө төлөх болохоор дахин дооой царайлж эхэлж байх шив. Удахгүй гомдоллож барьцаж эхлэнэ. Дараа нь ….

Зочин [202.131.234.123] 2024-12-19 10:20:35

126гаа тамлаж өрийг нь төлүүлнэ дээ. өөр арга олдохгүй

Иргэн [103.212.117.101] 2024-12-18 20:36:52

Худлаа халамж шүү юм тарааж, улсын мөнгөөр өөрсдөө тансаглаж,өр нэмж тавихаа болиочээ!!!Арай дэндэж байна!!!Ард иргэдийг юугаар гийгүүлсэн гэж өр нэмээд байдаг юм бэ???

Иргэн [66.181.178.35] 2024-12-18 11:32:14

Угаасаа өрнөөсөө салж чадахгүй гэдэг нь бүгд Хулгайчидаар удирдуулж байгаад л байгаа шдээ!!!!!!сая төсөв баталахад л хараа биздээ !!!!!!! Бүгдийг шинчилтэл 126 -гаас шалгаруулж ав !!!!!!!!!өртөнгүүд өөдлөхгүйдэээээ!!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.