QPay үйлчилгээний байнгын хэрэглэгчийн тоо 250 мянгад хүрчээ

Д.Тулга / Эдийн засаг

QPAYАрилжааны есөн банкны цахим төлбөр тооцоонд нэвтрүүлсэн "QPay" үйлчилгээний байнгын хэрэглэгчийн тоо 250 мянгад хүрчээ. “QPay” үйлчилгээний хэрэглэгчид сар бүр өмнөх сараас 10-15 хувийн өсөлттэй байгаа аж.

Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлснээр, нийт гүйлгээнийх нь 90-ээс дээш хувийг цахим гүйлгээ эзэлдэг болжээ. Мөн цахим банкаар банк, даатгал, хөрөнгийн зах зээлийн үйлчилгээ авах боломж бүрдүүлсэн байна.

Үүнээс гадна цахим аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс хөрөнгө оруулалтаа өсгөж байгаа аж. Сар бүр 50-60 мянган тогтмол хэрэглэгчтэй болсон "Social Pay3" үйлчилгээ банкны аюулгүй байдлын стандарт, зарчимд нийцэж буй юм байна.

2017 оноос мобайл банкаар харилцагч болох боломж олгосноос хойш “Богд” банкны нийт үйлчлүүлэгчдийн 20 хувь нь зайнаас буюу мобайл банкаар харилцагч болжээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000