УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх 30 асуудлыг баталлаа

Б.Гэрэлмаа / Улстөр

УИХ-ын чуулганаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа. УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр жагсаажээ. Мөн Ерөнхийлөгчийн санал болгосон хуулийн төслүүдээс багтаасан байна. Тодруулбал,

1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2.“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5.“Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

6.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13.Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,

14.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

15.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

16.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

17.Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,

18.Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,

19.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20.Өмгөөллийн тухай хуулийн төсөл,

21.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

22.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

23.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24.Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

25.Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

26.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

27.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

28.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,

29.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

30.Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.112.129] 2019-02-03 10:30:45

ҮХ-Д ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛӨӨ ХАСЧИХ, 1. ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА НЬ ҮХ-Д НИЙЦЭЭГҮЙ, ХУУЛЬ БУС 2.ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, ШУНАЛЫН ДЭВҮҮДЭЭС БҮРДСЭН, НЭР ХҮНД НЬ ТАРАХ ХҮРТЛЭЭ УНАСАН ЭНЭ УИХ ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХ ЁС ЗҮЙ ҮГҮЙ, 3. НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ НЬ ОДОО ЯРИГДАЖ БУЙ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ, ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХУВИАРЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭМЖЭЭНИЙ ҮХ-Д ОРУУЛАХ ТӨСӨЛ БИШ, АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ АСУУДАЛ НЬ БАЙХГҮЙ, 4.ТӨСЛИЙН НИЛЭЭДИЙГ НЬ ҮХ-Д ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ, ЗАРИМЫГ НЬ ОРГАНИК ХУУЛИАР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ 5.ҮХ-ИЙН ОДОО ЮУ НЬ БОЛОХГҮЙ БНА, ЭНЭ ӨӨРЛӨЛТҮД ХИЙСНИЙ ҮР ДАГАВРЫН ШИНЖИЛГЭЭГҮЙ, 5.АИХ /УИХ/ ОРОН НУТАГТАА БАЙХ 500-ААД ДЕП-Т /ГИШҮҮНТЭЙ/,ТӨРИЙН ЭРХИЙГ БАРИНА,ТӨСӨВ БАТЛАНА,МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОНО, ЕС-ЫГ ТОМИЛНО, УБХ-ЫГ ДОТРООСОО БАЙГУУЛНА,ҮХЦ, ЕР. ПРОКУРОР, УДШ, АТГ, ЦЕГ-ЫН ДАРГА,ЕРӨНХИЙ АУДИТОРЫГ ТОМИЛНО,УБХ ЗӨВХӨН ХУУЛЬ ТОГТООНО /ЗГ-ААР ОРОЛДОХ,ЯМАРЧ ТОМИЛГОО ХИЙХ ЭРХГҮЙ/ ГЭСЭН 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТТАЙ БАЙХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАРААГИЙН УИХ ХИЙЖ 2024 ОНООС МӨРДӨХ НЬ ЗҮЙТЭЙ.

зочин [202.9.42.229] 2019-02-02 07:52:47

Намрын чуулган хаврын чуулган гэхээ болимоор юм.Өвөл дуусч байхад намрын чуулган дуусна гээд юугаа яриад байгаа юм. Намар өвөл хавраа хэзээ болж байгааг мэдэхгүй гээд гадныхан шоолох байх даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.