Сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа тухай “Ам асуух” хөдөлгөөнөө У.Хүрэлсүхээс эхлүүлэв

П.Урнаа / Нийгэм

Өнөөдөр Ардчилсан оюутны холбооноос “АМ АСУУЯ” хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тодруулбал, тус хөдөлгөөнийхөн МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ гаргаж ирсэн мөрийн хөтөлбөрийн амлалтууд өнөөдөр нийгэмд бодитоор хэрэгжихгүй байгаа талаар шүүмжиллээ. Ам асууя хөдөлгөөнөөр дараа дараачийн улс төрч, урлаг соёлынхноос үргэлжүүлэн асуух болно гэдгээ ч илэрхийлсэн байна.

Энэ үеэр Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч н.Лхагвадорж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ баримталсан мөрийн хөтөлбөр өнөөдөр ямар түвшинд хэрэгжиж байгаа талаар ярилаа. Энэ талаар тэрээр хэлэхдээ, “Манай холбоо нийгэмд хийж хэрэгжүүлэх ажлаа өнгөрөгч нэгдүгээр сард баталсан. Сонгууль болохоор даргыг дагаж далдагнадаг “пялдага” нэртэй соёл урлагийнхан, төрийн соёрхолт, бизнесменүүд, улс төрчид маш олон болсон байна. Сонгууль болохоор ард иргэдийн чихэн дээр хамгийн сайхан үг хэлдэг хэрнээ, бодитоор хэрэгжсэн ажил байхгүй. Албан тушаалын төлөө ард түмнийг доромжилж байгаа улс төрчид, соёлын зүтгэлтнүүдээс бид ээлж дараалан, шат дараатайгаар ам асууна. Шударга ёс ярьчихаад зөөлөн суудалд тухалсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан монголын ирээдүй болсон оюутнууд ам асуух болно. Хамгийн эхлээд бид УИХ-ыг удирдаж байгаа хүмүүсээс болон МАН-ын удирдагч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Ам асууя” хөдөлгөөнийхөө эхний асуултыг асууж байна. “2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно гэсэн боловч өнөөдөр тэгш эрхтэйгээр авч чадахгүй байна. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдана гэсэн ч олон мянган хүүхэд гэртээ цоожлогдоод үлдэж байна. Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр буюу монголын оюутнуудад чиглэсэн 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн ч 2016 оны есдүгээр сард буюу сонгуулийн дараа бүрмөсөн зогсоосон. Мөн оюутны дотруур байрын хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн боловч нэг ширхэг ч дотуур байр шинээр баригдаагүй хэвээр байгаа. Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангах бодлого барина гэсэн боловч өнөөдөр гадаадаас ажиллах хүч авах тухай, харь улсад монгол залуусыг ажилуулах тухай гэрээ байгуулаад сууж байгаа нь мөрийн хөтөлбөртэй тань нийцэж байна уу. Эсрэгээрээ гадаад руу зорих оюутан залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа” хэмээн ярилаа. Мөн тэд,

-Гадаадын сургуулиудаас Монголын оюутанд олгодог тэтгэлэг тэтгэмжүүдийг зогсоосон. Жирийн оюутан биш танил талаар тэтгэлэг авч байгаа нь хэр шударга вэ.

-Хот, аймгуудын гэр хороололд хийн түлшний хангамж болон хэрэглээг нэмэгдүүлж эко хот хөтөлбөр хэрэгжүүлэх замаар агаарын бохирдлбууруулна гэсэн. Гэвч өнөөдөр агаарын бохирдолд 580 гаруй тэрбум төгрөг зарцуулчхаад байна.

-Нийслэлийн иргэд эмнэлэгт үзүүлэх дугаараа интернет, гар утсаараа дамжуулан цахим хэлбрээр авдаг болон гэсэн боловч өнөөдөр нэг ч оочер дараалалгүй эмнэлэг хаана байна вэ.

-Ямар ч төрлийн татварыг нэмэхгүй, иргэдийн халаасыг хүндрүүлэхгүй гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр бизнес хийж байгаа залуучууд зуу зуугаараа хаалгаа барьж байгаа гэдгийн санууллаа.

Ардчилсан оюутны холбооны хэвлэл мэдээллийн ажилтан н.Номин-Эрдэнэ: “Сонгуулиас сонгуулийн хооронд оюутнуудын тархийг угааж байгаа байдалтай. Үнэгүй хязгааргүй зорчдог байсан бол 2016 оны сонгуулийн дараа 22-хон удаа зорчдог болгож бууруулсан. Мөн тэтгэлгүүдийг бууруулсан. Төрийн албан хаагдчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсныг зогсоосон. Шилдэг их дээд сургуулиудын тэтгэлгийг мөн л зогсоосон. Энэ мэтчилэн асуудлаас үүдэж бид урлаг соёл, улс төрийн хүмүүсээс ам асуух болно” гэв.


Сэтгэгдэл

zochin [185.39.141.188] 2019-02-15 14:02:30

zandan shatar tergvvtei badamjunaigiin boovnii vsnvvd 20 onii songuulaas umnu vndsen huuli zasah aar beltgej ehelsen . tonuulchdiin tonoson deeremdseniig hvchingvi bolgoh oor ...

Дэмжигч [103.26.195.155] 2019-02-14 11:01:35

АМЫГ НЬ АСУУ. САЙН АСУУ. ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Иргэн [103.26.195.155] 2019-02-14 10:59:45

ТА НАРААС ТАНАСАН ТЭР ИХ МӨНГӨНӨӨС ЭНД ЭСЭРГҮҮЦЭЖ КОММЕНТ БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ХҮРТДЭГ БОЛОЛТОЙ.. ТЭГЭЭД Л ТЭД БООЖ ҮХЭХ ГЭЖ БАЙНА.

Зочин [103.26.195.155] 2019-02-14 10:55:37

ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ МАШ ЗӨВ. ЗАЛУУС МАШ ЗӨВ ЭХЭЛЖ БАЙНА. АМЖИЛТ

Зочин [43.242.243.219] 2019-02-14 08:10:09

Та нар ийм балай улс төр хийхээ больсон дээр та нарын Эрдэнэ новш бий.Миний дүү нар захиалгат улс төр хийж амьдралаа дээшлүүлэх гэсэн оролдлогоо болих хэрэгтэй. Эрдэнэ ах та нарыг нохойн хаях угаадас болгож байна .Залуучуудаа зөв ийн төлөө нам харгалзахгүйгээр тэмцэе.Наад Хү ах чинь хаана ч явсан юм хийж яваа эр шүү.

Зочин [202.21.127.164] 2019-02-14 06:52:08

Тэнэг бацаанууд

зочин [66.181.160.116] 2019-02-14 06:51:17

Олгой толгойтой АМ АСУУГЧИД аа, та нар хэний зараалаар явж байна аа. Харийнханд алдагдаж байсан эх орноо одоо л нэг юм олж авах гэж байна. Үхсний чинь ам асуух, үнэхээр санаа чинь зовоод байгаа юм бол хийж хүмүүст нэмэр болохгүй юмаа гэхэд гай бололгүй дуугүй бай. Эх орныг чинь зараад, сангийн уутны чинь ёроолыг нь эргүүлж гөвөөд, өрийн тулам болгосон МАН, АН-ын нийлсэн бүлэг хулгайчдыг арай гэж нэг юм илчлээд чиний төлөө, та нарын төлөө тэмцэж арай хийж амжилтанд хүрч байна, юм чинь өргөс авчихсан юм шиг тийм амар үр дүн нь гарахгүй шүү дээ, балай АМ АСУУГЧИД аа.

Зочин [202.179.24.48] 2019-02-14 05:49:20

Сэтгэцийн овчтэй хурандаад алуулах нь

Зочин [66.181.187.212] 2019-02-14 05:47:04

Дөнгөж сая нэг юм хуйвалдан улс орныг маань цөлмөж байсан луйварчид Элбэгдорж, Мэлгэр, АНусаас ард түмний дэмжлэгтэйгээр эр зориг гарган улс орноо буцааж авах их хувьсгалыг хийгээд байна. Энэ тэмцлийн үр дүнг ам асуугчид, монголын үр сад бүгд хүртэнэ. Та нарын төлөө тэмцэж байхад битгий тэнэгтээд бай! Эсвэл та нар гар хөл бологчид уу???Эх орноо алдаж байснаа мэдэж байна уу? Малуудаа!!! Асар их арга залиар луйвардсан аугаа их баялагаа ард түмэнд алдаад голоо цохиод үхлээ юү???Та нараас ичиж байна! Элэнцгийн чинь хөтөлбөр мөтөлбөр! Эх орон ч үгүй гуйлгачингууд болох гэж байснаа мэдэхгүй маанагууд вэ???!!

Иргэн [202.126.89.29] 2019-02-14 06:16:43

Хүрэлсүхийн бууны ноход боорлохоо болцгоо. ЖДҮ-чидээ хамгаалж эл асуудлаа анхаарлаас холдуудах л гэж Энхболдруу бүх бурууг чихсэн биздээ. Харин жинхэнэ луйварчид бол Хүрэлсүхтэнгүүд юм биш үү

Зочин [59.153.114.46] 2019-02-14 05:23:25

одоо л төр жигдрэх гэж байна, зүгээр ажлыг нь хийлгэе тэх үү ам асуугчдаа

Зочин [202.126.89.29] 2019-02-14 06:17:25

Амаа үдүүлээд боол болж суух юм уу


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.