АНУ-аас Монголд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно гэв

Б.Гэрэлмаа / Улстөр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Мянганы Сорилтын Корпораци”-ийн Усны асуудал хариуцсан ахлах захирал Кумар Ранганатаныг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улс, “Мянганы Сорилтын Корпораци”-ийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд нөлөөлөхүйц үр дүнтэй, сайн туршлага болох ёстойг санал нэгтэй тэмдэглэв.

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 350 сая америк долларын буцалтгүй тусламж олгох бөгөөд энэхүү хөрөнгөөр Улаанбаатар хотод гүний худаг гаргах, саарал ус боловсруулах үйлдвэр барих зэрэг төсөл хэрэгжинэ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.126] 2019-02-14 12:51:30

Орж ирнэ гэсээр байтал хэдэн ч жил боловдоо. засгаас огцорсон Мөнхбат 9 буухдаа хүртэл одоо болчлоо л гээд байсан.

Зочин [103.229.122.107] 2019-02-14 10:42:35

Хэдэн худаг гаргасан болсоноос өөр дорвитэй юм хий. Битгий хуваагаад идчихээрэй Их мөнгө шүү.

Зочин [103.229.121.61] 2019-02-14 09:02:16

үнэн ярвагнаж дургүй шинжийг үзүүлж ядуугаа мэдэхгүй нэрлэхэж ухаан муутайгаа харуулваа

Зочин [202.9.43.92] 2019-02-14 05:57:28

Хөл мөлөө аччихсан ,авах биш өгөх гэж байгаа юм шиг пээдгэр байнаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.