Яг одоо дараах замууд ачаалалтай байна

Б.Гэрэлмаа / Нийгэм

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлалтай холбоотойгоор яг одоо буюу 16.30 минутын байдлаар Дамбадаржаагаас Их тэнгэр зорчих үеийн хамгаалалт, зохицуулалт хийгдэж байгаатай холбоотойгоор дараах автозам, гудамжуудад хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Үүнд:

1.Замчдын гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс доош Клиникийн 1 дүгээр амаржих газрын зүүн талаар, Сэлбэ голын баруун эргийг даган Нарны зам хүртэлх гудамж

2. Олимпийн гудамж буюу Гадаад хэргийн яамнаас Шангри ла төв

3. Их Монгол улсын гудамж буюу Олимпийн гудамж, Нарны замын уулзвараас урагш Их Тэнгэрийн ам хүртэл автозамууд өндөр ачаалалтай байна.

Мөн Их тойруу, Бага тойруу, Хувьсгалчдын гудамж, Нарны зам Бээжингийн гудамжуудад ачаалал үүссэн байна.

Иймд дээрх замуудыг сонгон зорчихгүй байх, хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчихыг зөвлөж байна. Жолооч, явган зорчигч та зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө хүлээцтэй, соёлтой оролцоно уу.

ЭХ СУРВАЛЖ: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-03-26 09:51:47

хар өнгөтэй тэрэгнүүдийн гай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.