“Ард түмний боол” Зеленский ба Украйны сонгууль

Д.Тулга / Гадаад мэдээ

Ард түмэн тэвчдэг гэхдээ өөрчилж чаддаг гэдгийг Украйны Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа. Ядуурал-хоосрол-цөхрөл гуравт нэрвэгдсэн Украйны ард түмэн шинэ улс төрийг сонгосон нь тэд худал амлалтаас залхсаны илэрхийлэл байв. Украйн Европын хамгийн ядуу улс орон болсон төдийгүй авлига хээл хахууль, албан тушаалтнуудын тансаглал, улс эх орныг жолоодлогогүй болгож өнөөдрийн өлсгөлөн Украйныг бий болгожээ хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна.

Украины Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, саналын хуудасны 65 хувийг тоолсны дараах байдлаар Владимир Зеленский сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан бол Петр Порошенкод сонгогчдын 24.64 хувь нь саналаа өгсөн байна. Ялалт байгуулсан Зеленский ба шинэ улс төр, шинэ эхлэл Украйнчуудыг хүлээж байна. Зеленский ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ, Ард түмэн сольж чаддаг, ард түмэнд бүх хүч байдгыг харлаа. Петр Порошенко чиний худал амлалт, хийсэн үйлдлийн чинь үр дүн нь би байна хэмээн онцолжээ.

Description: C:\Users\IMAX\Desktop\украйн ядуурал.jpg

Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко ялагдлаа хүлээн зөвшөөрсөн боловч улс төрөөс явахгүй гэдгээ мэдэгдсэн юм. “Ирэх сард би төрийн тэргүүний албан тушаалаас бууна. Украины ард түмэн ингэж шийдлээ. Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би улс төрөөс явахгүй гэдгээ онцлон тэмдэглэе” гэжээ. Порошенко болон түүний багийнхан Украин улсыг Европын Холбоо болон НАТО-д элсүүлэх, Зэвсэгт хүчин болон украин хэлний байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хамгаалсаар байх болно гээд тангараг өргөхөөс нь өмнө төрийн үйл хэргийн талаар мэдэхэд нь Владимир Зеленскийд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Description: C:\Users\IMAX\Desktop\1022529048.jpg

Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн албан ёсны дүнг энэ сарын 30-нд танилцуулахаа Украины Сонгуулийн төв комиссын дарга Сонгуулийн төв комиссын орлогч дарга Евгений Радченко мэдэгдлээ.

Украины Сонгуулийн төв комиссоос албан ёсоор мэдээлснээр, цахим протоколуудын 20.81 хувийг боловсруулсны дараах байдлаар Владимир Зеленский сонгогчдын 73.35 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч П.Порошенкод сонгогчдын 24.30 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн ирц 62.07 хувьтай байна. Сонгуулийн урьдчилсан дүн 2-3 хоногийн дотор тодорхой болно хэмээн тэрбээр мөн мэдэгджээ. Хуульд заасны дагуу Сонгуулийн төв комисс сонгуулийн дүнг 5 дугаар сарын 1-нээс өмнө зарлах ёстой аж.

Description: C:\Users\IMAX\Desktop\zelensky_wolodymyr_elections_2019_2.jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргэжээ.

О.ЛХАГВАЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.41] 2019-04-29 08:01:24

Украйны ард тvмнийг Монголын тэнгэр заяат, хех толбот, Чингэсийн Монголын ард тvмэнтэй зэрэгцvvлж харьцуулж болно гэж ямар тэнэгийнх нь толгойд ордог байнаа??!!

Зочин [119.40.99.30] 2019-04-23 03:26:44

Манайхан бол Порошенког баян гээд гэрээ засчихсан хүн байна гээд сонгох байх даа, биеэ засаад гэрээ зас гэдэг алдарт афоризм байдаг даа, Сүх жанжин тэгээд гэрээ засчихсан хүн байсан уу?

Zochin [51.154.140.254] 2019-04-22 16:35:43

Samandiin Javhlan ene 2 yuun yalgaa bn

Зочин [66.181.184.64] 2019-04-22 13:48:03

Энэ улсад энх тайван тогтох болтугай. Ард түмэн нь шийдсэн хойно зөв л хүн юм байлгүй дээ. Хошин урлагийнхан л улс аа удирдах юм байх даа.

Зочин [202.126.89.115] 2019-04-22 12:14:29

Ukrain ulam dampuurna, neg jujigchin songoj bga bol

Зочин [66.181.185.182] 2019-04-22 12:07:35

НЭГ ЖҮЖИГ ҮЗЭЭД Л ЭНЭ ОЛОН ХҮН СОНГОЛТОО ХИЙЧИХЭЖ БАЙГАА ЮМ УУ ?

Зочин [66.181.183.57] 2019-04-22 12:06:42

-20 ОНД МОНГОЛЧУУД ЯГ ИЙМ ШИНЭ СОНГОЛТ ХИЙНЭ ХАРИУЦЛАГА НЭХСЭН СОНГУУЛЬ БОЛНО ҮНЭН ШҮҮ МОНГОЛ УЛС МААНЬ СЭРГЭН МАНДАЛЫН ЗАМ ДАА ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОРНОО 30 ЖИЛ ТЭВЧИЛЭЭ ОДОО ХАРИН ҮГҮЙ

Зочин [66.181.161.30] 2019-04-22 12:51:21

Үнэн

Дарь [64.119.21.46] 2019-04-22 12:02:13

Сонгуулийн үр дүн биднийг зоригжууллаа.

Зочин [103.57.95.154] 2019-04-22 11:41:17

Монголчууд украйнууд шигзоригтой сонголт хийж чадахгvй юм билээ!! Яг эцсийн мечийг нь хvртэл хэдэн тегрег егех бол гээд л тувт сураглаад хэвтчихдэг юм!

Зочин [202.126.89.177] 2019-04-22 10:22:15

Mongolchuud neeree ukrain shig bai l daaa

монгол [64.119.21.4] 2019-04-22 09:40:19

Биднээс ялгаатай нь.худалч новшнуудаасаа салж.чаддаг юм бна. Сонголтоо мөнгөөр худалддаггүй бололтой. Бас сонгуулийн хороо нь шударгаар ажилладаг гэж ойлголоо. Манай монголчууд бас хичнээн жил улс төрд шигдсэн хог шааруудыг одоо зайлуулах цагнь болсон.

bb [66.181.167.24] 2019-04-22 09:36:23

Erdeneted osson xyyxed geseen

Зочин [202.21.108.147] 2019-04-22 09:26:10

Монголтой Украйнтай харицуулж болохгүй шүү дээ тэд бидний хажууд тас газар пуужин бүх зүйлээ өөрсдөө хийдэг газарш дэээ

уншигч [159.93.90.184] 2019-04-22 09:25:43

БӨӨӨН АЛДАА. НАЙРУУЛГА БАЙХГҮЙ. АРАЙ Ч ДЭЭ. МЭДЭЭ.МН ДАМПУУРЧЭЭ

зочин [66.181.182.214] 2019-04-22 09:07:51

Украинчуудын онцлог нь санаа нийлээд муу удирдагчаа зайлуулж чадаж байна. Монголд бол шинэ хүнтэй хүн бүр барьцаад татаад л унагана. Үүнийг хорон санаат улс төрчид зохион байгуулж, тэнэг даган баясагч нар нь гүйцэлдүүлнэ. Одоогийн улс төрчдөөс залхлаа л гэнэ. Шал худлаа. Ирэх сонгуулиар эд эргээд гарах аргаа төвөггүй олно. Тэр нь ард түмнээ хагаралдуулах. Харж л байгаарай. Нэр цэвэр , шинэ хүмүүсийг гаргахгүй гэдэгт би бүрэн итгэнэ. Бидний арчаагүй зан чанар үүнд хамгийн их нөлөөтэй

Шинэчлэл [49.0.191.250] 2019-04-22 08:21:39

Зеленский шиг шинэ сонголтоор Монголын улстөрчдийг зайлуулаач ардуудаа

Зочин [43.228.130.188] 2019-04-22 08:21:35

mongolchuud bas shinechley

zochin [66.181.187.179] 2019-04-22 08:06:19

Manaihaar bol Agluu...Booyoo 2 shig hun eronhiilogch bolj bgaam biz dee...Manaihantaigaa taarsan teneguud....

2020 ond [150.129.143.202] 2019-04-22 07:46:57

ene xudalch olon jil uls turuur yawsan xumuusees saliya

Зочин [202.179.31.28] 2019-04-22 07:46:34

Монголоор бол оюунэрдэнэ гэж харагдлаа

Зочин [150.129.143.202] 2019-04-22 07:47:15

xarin tiin

Зочин [202.179.31.28] 2019-04-22 07:46:12

Попура

зочин [43.228.130.188] 2019-04-22 07:36:28

украйны амьдрал яааг монголын амьдрал шдээээ Монголчууд бас шинэчилье


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.