“ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 1,200 мод тарина
Жил бүрийн 5-р сард тохиодог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлдэг билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкны ажилтнууд, харилцагчид, түнш байгууллагуудын төлөөлөл хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гаригт 200 ширхэг навчит мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ. Мод тарих энэхүү арга хэмжээнд мөн ХААН Банкны манлайлагч залууст зориулсан “Signature” үйлчилгээний харилцагчдаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус оролцож мод тарьсан юм.
2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар байрлах ХААН Банкны салбар, нэгжийн ажилтнуудын оролцоотой өнгөрсөн хугацаанд нийт 23,000 ширхэг мод, бут тарьж, ургуулсан бөгөөд энэ жил нийслэлд 200, орон нутагт 1,000 мод тарихаар төлөвлөөд буй юм.
Мод тарих нь чухал боловч тарьсан модоо ургуулж арчлах нь хамгийн чухал билээ. Иймээс мод тарихдаа цаашдын арчилгаа, ургуулах нөхцөл боломжийг сайтар судлан байршлыг нь сонгохдоо банкны зүгээс ихээхэн анхаардаг билээ. Энэ удаад ч мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн баг хамт олонтой хамтарч мод зөв тарих арга техник болон тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар, зөвлөмжийг оролцогчдодоо өгсөн юм. Ийнхүү ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн хүрээнд энэ жил 1,200 мод шинээр тарьж, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.
ХААН Банк Сангаас байгаль орчныг хамгаалах чиглэлд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 150 сая орчим төгрөг зарцуулаад байна.
Бид зогсолтгүй бүтээсээр...
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ