Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд өлдсөн 9000 гаруй малд өвс, тэжээл хүргэнэ
Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарсан. Цаг агаарын гэнэтийн энэ үзэгдлээс болж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Арбулаг, Цэцэрлэг сумдад цас орж, цасан шуурга шуурч, цас тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон байна.
Мөн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд 9000 гаруй мал зогсоогоороо өлдсөн байдалтай байгаа юм. Иймд Хөвсгөл аймгийн онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэхээр сумдыг зорьжээ.
Сэтгэгдэл
хх [202.55.191.194] 2019-05-21 04:07:49
малчид нь яачихсан юмнууд байдгийн малаа ийм байдалд ортол нь дордуулж байдаг хангалттай өвс хадлан базааж авсан бол юу гэж ийм юм болохын
Зочин [66.181.170.73] 2019-05-21 03:09:24
улс төрчийн тойргийн усалгаа ш дээ зуны эхэн сар гарсан байхад өлдөж үхэж байгаа мал угаасаа мал болохгүй, байгалийн шалгарлаар нь нь зөнд нь орхи цавчаа хийх юмаа олж ядсан юм хийж байх юм.
Зочин [202.179.31.66] 2019-05-19 16:42:41
Одоо малчин тв-ээр өдөрт их хэмжээний сүү өгдөг үнээ, ямааны үүлдэр үзүүл. Нэгхэнээс тийм ихийг авч байхад ! Олон мал хариулах хэрэг байна уу? Байгаль орчны золдлого гэх л байх гэвч хөдөлмөрлөвөл цөөхнийг маллаад адил ашиг унах гээд байна.
Зочин [202.179.31.66] 2019-05-19 16:40:19
Хангай газар байж өвсөө хадаж бэлдэж байхад яадаг ? Намар өчнөөн халиурдаг байлгүй дээ.
Зочин [66.181.178.151] 2019-05-19 14:29:50
Хөвсгөл рүү гэхийн оронд тэр мал нь хулгана барьж идээд байсан газар руушюгаа явуулахгүй юугаа хийж байсан юм бол. Эргүү тэнэг гэхэд арай л юмаа
Хэн 1ний шахаа [66.181.178.151] 2019-05-19 14:28:09
Бизнэс шахаа л биз лавтай. Зогсоогоороо өлданө гэж юу ч байдгийн урьд өмнө сонсоогүй үзээгүй л онош ^яриа байна. Ингэх гээд л нээх мал хэцүүдлээ мал хэцүүдлээ гээд дахин дахин гонгиноод байсан юм бна ш дээ. Тэр унасан цас чинь өнөөдөртөө хайлаад дороос нь шинэ ногоо ургаад гараад ирлээ. Тийм байхад ногоо идэж байгаа мал хатсан сүрэл идлээ юү .
зочин [124.44.20.30] 2019-05-19 13:52:57
Энэ чинь одоо юу болоод байна вэ? УБ-аас Хөвсгөл аймаг руу өвс ачсан автомашин очих хэрэг үү? Хөвсгөлчүүд ичихгүй байна уу? Хөвсгөлчүүд хадлан тэжээлээ бэлтгэхгүй болтлоо ажилгүй болсон хэрэг үү? эсвэл энэ хэн нэгний бодож олсон бизнес үү? Одоо хаврын сүүл сар биз дээ? Энэ арай хэтэрч байна уу?
зочин [103.229.121.236] 2019-05-19 13:26:15
хангай евстэй нутаг биз дээ. хадлан бэлдээгуй юм уу.
zochn [202.9.42.102] 2019-05-19 13:04:10
teneg tur zalhuu malchid
Зочин [202.55.188.39] 2019-05-19 12:57:44
Малаа цѳѳл. Бэлчээрийн даац хэтэрсэн байна. Ѳдийд мал ѳлдѳх гэж юу байх вэ? Тэгээд яагаад малчид ѳѳрсдѳѳ ѳвс тэжээлээ хариуцдаггүй юм бэ? Тэд ѳдийд мѳнгѳтэй, баян байгаа шүү.