Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав

Д.Тулга / Улстөр

Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бусад дипломат албаны ажилтан, албан тушаалтнуудыг Засгийн газар, түүний гишүүн томилж чөлөөлдөг.

Тухайлбал олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогч, цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус тус томилж байна.

Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.

Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Төрийн албыг мөнгөөр үнэлэн арилжаалах “60 тэрбумын” схем төрийн албанд ажиллагсдын хууль бус үйл ажиллагааг гааруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг гэмт хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Мөнгө төлж албан тушаалд очдог, албан тушаалаа ашиглаж мөнгөө нөхдөг, ашиг хийдэг энэ гаж байдлыг бүрэн таслан зогсоохгүй бол байдал улам хүндэрнэ. Нэн ялангуяа гадаад харилцааны салбарт энэ нь байж болшгүй үзэгдэл юм.

Албан тушаалын эрх, хамгаалалтаа ашиглан хууль бус үйл ажиллагаа, гэмт үйлдэлд холбогдож, гадаад орчинд улс орны нэр хүндийг унагасан болон унагаж байгаа хүмүүсийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой баримт бүхий мэдээллүүд гарч байна. Энэ байдалд дүгнэлт хийж хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй. Тухайлбал дипломат ажилтнуудын улс орнуудаар зорчсон байдлыг паспортынх нь тэмдэглэгээгээр тогтоох боломжтой тул зорчсон зорилго, үйл ажиллагааг нь шалган нягталж болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан. Үүний хүрээнд Засгийн газар 10 гаруй элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг өргөн мэдүүлэхээр хэлэлцэж, зохих журмын дагуу зарим саналаа ирүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал боловч дипломат алба нь үндэсний аюулгүй байдалд эерэг, сөрөг нөлөөллийн алийг нь ч үзүүлэх боломжтой төрийн тусгай алба тул тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох нь зүйтэй гэж үзэж, хууль эрх зүйн боломжийн хүрээнд ажиллаж байгаа болно.

Иймд нөхцөл байдалд дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана уу гэжээ.


Сэтгэгдэл

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.111] 2019-06-13 06:47:59

ЭРХ МЭДЭДТЭНИЙ ХҮҮХЭДҮҮДИЙГ НЭН ТҮРҮҮНД ЭНЭ АЛБАНААС ЗАЙЛУУЛЬ МОНГОЛ ТӨР ГАДНИЙХАНЫ БӨХС ДОЛООСОН БУУНЫ НОХОЙ НАРААР ДҮҮРЧ ГАДНИЙ ЛУЙВАРЧИН НАРЫН ТОГЛООМЫН ТӨР БОЛООД 20 ГАРУУ ЖИЛ БОЛОЖ БАЙНА ОДОО ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮН БҮР ОЛОН НАМАД ХУВААГДАЛГҮЙ НЭГДЭЖ СОНГУУЛЬД ОРОЖ ЯЛААД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН БУУНЫ НОХОЙ БОЛСОН ХУЛГАЙЧ БУУНЫ НОХОДЫГ МОНГОЛ ТӨРӨӨС ХӨӨХ ЦАГ ИРЛЭЭ

Зочин [202.21.99.42] 2019-06-13 03:32:48

Сайн нэрийг хүсэвч олдоггүй. Муу нэрийг хусавч арилдаггүй ээ гэж

zochin [66.181.179.52] 2019-06-12 16:25:35

Монголын төрд боловсон хүчний бодлого алдагдаж, төрийг төлөөлөх дипломат албан тушаалд мэдлэг чадваргүй, мисс, гэмт хэрэгтэн зэрэг хүмүүсийг томилж байгаа нь үнэхээр шившигтэй юм. Монголын төр хэзээ төр шиг байх вэ? мэрэгшсэн дипломат гэсэн ойлголт байхгүй болсон тул ийм хэргүүд гарч байна. Ухаангүы ноёд урагшгүй албад юм даа

zochin [213.55.176.168] 2019-06-12 16:01:35

Hogiin pyaldguudaar duursen gazar.

Зочин [64.119.26.72] 2019-06-12 12:48:29

Д.Цогтбаатар гэж нөхөрийн үнэн дүр төрх нүүр царай л эхнээсээ илчлэгдэж байна даа. Ер нь л үл бүтэх нөхөр шүү дээ. Аль болохгүй бүтэхгүй юманд л нэр нь байнага цохиж явдаг нөхөр дөө. Хамгийн бага нь гэхэд нийслэлийн зүрхэн дүүрэг Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог ямар ч нэр хүндгүй гишүүдийг нь хооронд нь талцуулаад бутаргаад дуусгаж байна шүү дээ. Хүрэлсүх энэ нөхрийг өөгшүүлээд л яваад байгаа юм даа. 2020 оны их улс төрийн аяндаа батлаад өгөнө дөө хөөрхий.

Руугаа [66.181.165.32] 2019-06-12 11:37:54

Цогтбаатар огцор

Зочин [66.181.185.182] 2019-06-12 09:44:40

Хажуудаа тамхи, визний гаршсан наймаачин хавчуулаад явж байгаа ерөнхий сайд яах бол

Зочин [103.26.193.105] 2019-06-12 08:41:43

За одоо ГХЯ ныхан цалингаа нэмуулэх шаардлага тавих болж дээ...?! " ... Хуний газар амьдрах хэцуу , цалин хурдэггуй - манайх бусад улсынхаас хамуагуй бага - амьдрахын тулд л хар тамхи мамхины наймаа хийхэд хурдэг .. " гээд л УИХ : оо нэмэхгуй болохгуй ( бидний муусайн хуухдууд хэцуудллээ ) , нэмье ; дуусаа ...

Зочин [182.160.32.134] 2019-06-12 08:35:17

Сайд ЦОГТБААТАР ТЕГ-ын ДАРГА ГЭРЭЛ НАРЫГ ОГЦРУУЛ

Зочин [119.40.103.6] 2019-06-12 06:59:17

Ард түмэн мэдэж байгаа шүү. Хэний хүүхэд, хамаатан садан нь гадаадад элчин, консул зэрэг дипломат албанд ажиллаж байгааг судалгаагаар гаргаад үзээч. энд чинь өнөө муу муухай бүрийн уурхай шудрага бусын хонгилийн /Элбэгдоржийн /, мөн МАН-ын 60 тэрбумын нөхдүүд л ийм ажил хийж байгаа. Засгийн газар, гадаад яам судалгааг нарийн гаргаж ард түмэн дээ мэдээлэх цаг нь болсон шүү. Ер нь Хүрэлсүх кабинетийнхээ зарим сайд/ Н.Энхболд, Сарангэрэл /, гадаадад суугаа дипломат ажилтнуудын талаар зоригтой арга хэмжээ авахгүй бол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч та нарын эхлүүлсэн Монголчуудын хүлээж байсан томоохон бүтээн байгуулалтын ажил зогсож Монгол орон хэзээч гарч чадахгүй гүн намагт живэх болоод байна. ?????????????????????

Зочин [66.181.161.66] 2019-06-12 06:46:35

Энэбишийн залуу шууд холбоотой.

Зочин [79.98.213.82] 2019-06-12 06:32:17

Гадаад яамны ажилтнуудын нэрийг тавиад, ард нь хэний хүүхэд, танил нь вэ гэдгийг бичээд үз дэээ. Тэгээд л бүх юм тодорхой болно. Тэнд энгийн өндөр мэдлгэтэй хүн ажилд орох боломжгүй. Дандаа дарга анрын хүүхдүүд байгаа. Тэгээд бас тэд нар нь мэдлэг боловсрол мууг нь яанаа.

Зочин [66.181.187.86] 2019-06-12 06:04:10

Консулыг ЗГ ГХЯ, зарим ажилтаныг төрийн нарийн томилдог гэдгийг анхаарах, тэгээд Н.Энэболд мэтийн гишүүд пээдгэр бнал даа, ГХЯ дарга нөрын хүүхдүүдээр дүүрлээ, Ардын хүүхдүүд жинхэнэ амьдрал мэдэх хүн эрдэм чадлаараа ажиллаж болохгүй юу, Ухнаа Сүх ээ, цогоо гуай

Зочин [83.23.240.89] 2019-06-12 05:58:50

Ooroo deed zindaany hulgaich bas sanuulz bn genee hulgaich bol hulgaich

Зочин [103.26.193.171] 2019-06-12 05:42:10

Мөнх-Очирыг Элбэгдорж томилж Турк явуулаа биз дээ. Шалтгааныг нь ч Монголчууд мэдэж байгаа шүү дээ. Энэ Элбэгдорж гэгч дээрэмчний балаг мөн ч их юм даа. Монголыг, Монголчуудыг хорлож дуусахгүй муу хужаа юм даа.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.