125 жилийн настай зоосыг 1.32 сая доллароор худалдан авчээ
Өнгөрсөн долоо хоногт Юта мужийн бизнесмэн "Real Solt Lake" багийг эзэмшдэг Делл Лой Хансен Чикагогийн зоосны дуудлага худалдаагаар 10 центийн нэг зоосыг 1.32 сая доллароор худалдан авчээ. Энэ нь зүгээр нэг 10 центийн зоос биш бөгөөд 1894 онд 24 ширхэг хийгдсэний зөвхөн нэг нь юм гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Мөн эдгээр зоосны зөвхөн ес нь л үлдснийг дурджээ.
Хансен бол эртний зоос цуглуулагч бөгөөд 1792 оноос өнөөг хүртэлх АНУ-ын гаргасан зоос бүрийн нэг ширхэгийг цуглуулахыг эрмэлздэг гэж түүний цуглуулгын хамтрагч Жон Бруш хэлжээ. Мөн Хансен өөрийнхөө цуглуулгыг дуусгахад ердөө зургаан зоос дутуу боловч тэдгээр нь худалдаалагдах боломжгүй байгаа юм байна.
Эх сурвалж: СNN
Сэтгэгдэл
wow [202.131.231.86] 2019-08-20 05:39:12
nadad neg bgaashde, ene humuustei yaj holboo barih we
Шука хөдөлгөчихлөө!!! Даан ч бидэнд хамаагүй юмдаа. [202.131.228.118] 2019-08-20 03:31:08
Монголд ийм зоос байдаггүй юм байхдаа. Зарж наймаалаад 1 сая 320 мянган доллартай болох юмсан. Кх!!! Нэг иймэрхүү бодол сэдэл, шунал атаархал төрүүлэх гэж л энэ нийтлэлийг энд тавьсан байхдөө. Тэрнээс биш энэ зоосны түүхийн ач холбогдол монголчуудад юу л байв гэж. Чааваасдаа.