Хятадын томоохон их сургуулийн даргаар Apple-ийн захирал томилогджээ
Бээжингийн Циньхуа их сургуулийн эдийн засаг, менежмэнтийн сургуулийн удирдах зөвлөлийн даргаар Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук томилогджээ.
Тэрээр өмнө нь тус зөвлөлийн гишүүн байсан бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд даргаар нь ажиллах гэнэ. Сургуулийн удирдах зөвлөлийн даргаар 2013 оноос хойш АНУ-ын Breyer Capital группын үүсгэн байгуулагч Жим Брэйер ажиллаж байжээ.
Саяхан Apple компани Хонг Конгийн тэмцэгчдийн хэрэглэдэг HKmap.live аппликэйшныг App Store дэлгүүрээсээ буулгасан нь маргаан дэгдээж байв.
Уг аппликэйшныг ашиглан тэмцэгчид цагдаагийн байрлалыг өөр хоорондоо мэдээлж, үйл ажиллагаагаа зохицуулдаг байсан гэдэг.
Цагдаа нарын үйл ажиллагааг тагнаж, нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэн гэдэг шалтгаанаар аппликэйшныг буулгаснаа Apple тайлбарлаж байв. Харин тэмцэгчид тус компанийг Хятадын засгийн газрын шаардлагыг биелүүлсэн гэж шүүмжилж байгаа.
Сүүлийн үед АНУ-ын компаниуд Хятад дах зах зээлээ алдахгүйн тулд Бээжингийн эрх баригчдад үйлчилж байна гэсэн шүүмжлэл байнга гарч байна. Хятад улс нь Apple компанийн гурав дахь том зах зээл бөгөөд ихэнх бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлэдэг юм.
Эх сурвалж: CNET
Сэтгэгдэл
zochin [93.22.39.107] 2019-10-22 03:58:58
manj zan gej...