Доктор Р.Бадмаанямбуу дуучин К.Номинжинд монголжуу захидал бичжээ

Л.Батцэнгэл / Байгаль орчин

“PETA Asia” цахим хуудсанд тавигдсан “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видео хүмүүсийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Энэ видеотой холбоотойгоор Монголын ноос ноолуурын холбооныхон мэдэгдэл гаргасан. Үүндээ “Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайлбарласан” хэмээсэн юм. Дуучин К.Номинжин твиттер хуудсаараа дамжуулан уучлалт хүссэн олны дунд талархал, шүүмжийг зэрэг дагуулсан. Тэгвэл түүнд бас техникийн ухааны доктор Р.Бадмаанямбуу захидал бичсэн байна.

“PETA Asia” , #Номинжин, #Ямаа #Ноолуур-тай холбоотой мэдээлэл сошиалд тархаад намдахгүй байх шиг байна. Мэргэжлийн хүний хувьд дуугай байж болохгүй нь ээ. Энэ бичлэгийг PETA буюу Амьтдын эрхийг хамгаалах байгууллага анх 2019.05.13-нд олон нийтэд цацсан байдаг. Харин АНУ-д амьдардаг монгол ахуйгаасаа хол тасархай дуучин Номинжин дүү эх хэл рүүгээ орчуулж 2020.01.07-нд дахин цацжээ. Эхлээд няцаая, дараа нь үндэслэлээ хэлье.
1. Энэ бичлэг Хятад улсад хийгдсэн байна. Гэвч ноолуурын ямаа Хятадад голчлон Өвөр монголд төвлөрөх бөгөөд Шинжиан уйгар, Төвөд, Гансу, Шанши, Хэбэй, Шандун нутгаар тархан үржүүлдэг, голдуу цагаан зүстэй.
2. Өнөөдөр дэлхий нийтэд хүчээ авч буй Sustainability буюу Ээлтэй хандлагыг өв соёлдоо тээж ирсэн нүүдэлчин монголын мал маллах ухаанд ийм үйлийг цээрлэдэг.
3. Малыг төхөөрөх нь ноолуур самнахтай ямар ч холбоогүй, өөр өөр зорилготой, өөр өөр газар, цаг хугацаанд хийгддэг ажил. Гэхдээ малыг хотонд нь хоолойг нь хэрчиж төхөөрөх ёс Монгол уламжлалд байхгүй.
Ямааны ноолуур бол малын амийг хөнөөхгүйгээр, жилдээ нэг удаа хөөрсөн үед нь зулгааж хяргахгүйгээр зөвхөн самнан авч малдаа ч хүн арддаа ч хэрэгтэй нөхөн сэргээгддэг үнэт баялаг юм.
Ямааг тамлаж буй гэх энэ бичлэг Монгол улсад биш Хятад улсад хийгдсэн нь илт байна. Хашаа хороо нь чулуу ба тоосгон, плитан шалтай ч байх шиг. Хүмүүсийн хувцас хунар, тэр шарх руу хийж буй нь шилтэй талын хар архи юм уу эсвэл шингэн бодис бүгд Хятадынх. Тэр мал нядалгааны газар, хоолойг хэрчиж ямааг муулж (Номинжин дүү энэ үгийг шууд утгаар нь ойлгосон байна лээ. Ккк. “Муулах” гэдэг нь монголчуудын малыг алах, төхөөрөх гэхийг орлох цээрлэсэн үг юм л даа) байгаа хэсэг мөн л Монгол биш. Хамгийн гол нь тэр харгис гэмээр үйлдэл эвгүй бөгөөд хэзээ ч монгол малчин хийж чадахгүй үйлдэл!
Сүүл хэсэгт монголын тал нутгийн дүрс, банзан хашаатай айлд хийгдсэн бичлэг эвлүүлж оруулсан байна.
Яагаад монгол биш гээд өмөөрөөд байна гэхээр, нүүдэлчин монголчууд малаа тамлахыг хэзээнээс цээрлэж ирсэн. Мал малын дотроос ямаа янгууч амьтан гэдэг л дээ, самнах үед хөлийн боолтыг жаахан чангалбал, эсвэл самны шүд арьс руу эвгүй хатгавал чарлаж мэднэ.
Ямааны ноолуур хавар III.15-V.15-ны хооронд хөөрдөг ба монголын уудам нутагт зүүн аймгуудад эрт дулаардгаас 3 сар гармагц самнаж эхэлдэг. Ямар сайндаа Мартын баяраа хийх гээд онд тэвээрэг гайгүй орсон эр мал, сэрхээ хөөрсөн байвал эхэлж самнадаг. Exclusive Мааяа маань Номинжинг өмөөрч бас л мэдэхгүй мөртөө гаднын хүнээс хальт дуулснаараа ингэж бичсэн байна лээ <<…90-д оноос ямааны ноолуурыг цагаас нь эрт зулгааж авдаг болсон. Уг нь жамаараа ноолорч өөрөө унадаг юм. Гэтэл тэгж унадаг ноолуур нь үйлдвэрлэлд бүдүүн үстэй учраас чанарт нөлөөлөөд бдг, зулгааж авсан эрт ноолуур нь нарийн микронтой тансаг ноолуур гаргадаг юм>> гэнээ. Үгүй юмаа. Нэгэнт хөөрөөгүй л бол зулгаагаад ч ноолуур гарахгүй! 3 сард нарийн байснаа 5 сард бүдүүснэ гэж хэзээ ч байхгүй. Харин хөөрснөөс хойш оройтож самнавал хялгас, хаг ихсэж, ноолуурын дундаж голч бүдүүсдэг. Дашрамд түүхий ноолуур нь: 1. Ноолуур (down fibre/undercoat), 2.Хялгас (coarse hair/outercoat) гэсэн үндсэн 2 төрлийн үснээс бүрдэх ба эрлийзжээд ирвэл завсрын үс (Intermediate hair) гэх 3-дагч төрөл бас агуулагддаг юм. Нарийн бүдүүн ургах нь мөн л цаг улирлаас хамаардаг. Өвөл эрс хүйтэн жил мал тэсэж үлдэхийн тулд арьсны нэгж талбайд ургах үсэн ширхэгтийн тоо олширч, нарийн шигүү ургадаг амьтны бие организм байгальтай зохицдог ухаалаг зүй тогтолтой. Улмаар говь талын, уулын, хангайн бүсэд гэсээр хамгийн сүүлд баруун ба хойд нутгаар самнадаг. Ямаа самнах сам хүртэл үндэсний MNS стандарттай бөгөөд самны хэмжээ, шүдний өнцөг, үзүүрийн диаметрийг тогтоосон байдаг. Самнахад анхаарах зүйл бол мэдээж малыг зовоохгүй, зөв технологиор, самнаж дадсан хүн самнах ба залуу үедээ зааж сургах ёстой. Малчид бүл хүч муутай тул гуйлгаар хөлс төлж бусдаар самнуулдаг бөгөөд зарим сэтгэлгүй хүмүүс, олон ямаа самнаж, ахиу мөнгө авах зорилгоор хам хум самнаж, малын арьс биеийг шархлуулах тохиолдол байдгийг үгүйсгэхгүй ээ.
Хамгийн гол нь энэ явдал Өвөр монголд байна уу Монгол улсад байна уу гэдгийг тэр барууныхан ялгаж мэдэхгүй Монгол л бол монгол гэж хүлээж авдагт асуудал оршино. Ямааны ноолуур бол монгол улсын стратегийн үнэт баялаг тул иймэрхүү мэдээлэл нь гадаад зах зээлийн маркетингд сөргөөр нөлөөлөх том эрсдэл гарч болно. Иймэрхүү мэдээлэл гарах бүрд Монгол улсын засгийн газрын түвшинд хариу няцаалт, мэдэгдэл хийж байх нь зүйтэй юм. Өмнө нь таг байцгаасан, энэ удаад авууштай нь Ноос ноолуурын холбоо мэдэгдэл хийсэн байна лээ.
Тэр хүн веган байж болох ч мах иддэг жирийн хүмүүсийг малын амь тастдаг гэж буруутгаж, үгүйсгэх эрхгүй. Учир нь манай гариг дээр орчны нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж буй бүх юмс амьд юм. Веган хүмүүс байгаль дээр ургадаг зэрлэг болон таримал ургамлыг мөн л тастаж иддэг, тэд мөн л амьд юм гэвэл ямар сонсогдох вэ?
Зөвхөн цагаан хоолтон хүн малыг хайрласнаас үүдэлтэй гэхээсээ монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болох том зорилготой мэдээлэл байж болзошгүй.
Ноолуур яагаад үнэ цэнэтэй вэ? Ноолуур зөвхөн нарийн, хөнгөн, зөөлөн болохоор үнэтэй гэж үү?
Нүүдэлчин монголын ээлтэй ноолуур таны биед өмсөгдөх хүртлээ хэчнээн их эрсдэл, бэрхшээл туулж, олон хүний энерги, хүчин чармайлтыг шингээн байж ирдгийг төсөөлж үзсэн үү?
• Нэг ямаа жилд дунджаар 7300 км бэлчээрийн зам туулдаг
• Нийт 410 нэр төрлийн байгалийн зэрлэг ургамал идэж хооллодог
• Дөрвөн улиралд дунджаар +30°C -аас -30°C буюу 50÷80°C далайцын халуун хүйтэнд тэсэж үлдсэн
• Жилдээ ядаж нэг удаа 30 мин эзнээрээ массаж хийлгэх замаар ноолуураа самнуулж, үнэт дулаан хувцсаа тайлж таашаал мэдэрдэг
• Өргөстэй тор, токтой утас, харанхуй хашаанд хашуулаагүй эрх дураараа байгалийн жамаараа амьдардаг аз жаргалтай, эрх чөлөөтэй, стрессгүй мал
• Таны нэг ширхэгт цамцыг бүтээхэд 3 ямааны ноолуур, 1 ш пальто бүтээхэд 10 ямааны түүхий ноолуур шаардлагатай
• 1 кг түүхий ноолуурыг үйлдвэр малчнаас 100,000 төгрөгөөр худалдан авдаг боловч ангилан ялгах, угаах, хялгас ялгах технологи боловсруулалтын дараа 50% нь өтөг бууц, ургамал шороо, шуудайн мяндас, будаг лак, тос зунгаг, хаг хог, хялгас зэрэг хаягдал болдог. Өөрөөр хэлбэл 50,000 төгрөгөөр хог худалдан авдаг юм
• Гэхдээ энэ мөнгө үргүй хаягдаагүй, малчин өрхийн багадаа 5 хүн, 3 хүүхэд, хоршооны 2 гишүүн, тээврийн 2 жолооч, 3 туслах ажилтны цалин орлого, болж амьдрал ахуйд нь бодитой нэмэр болсон
• Эдийн засгийн үр өгөөжийг харьцуулбал 1 тонн нүүрс 50$, 1 тонн зэс 6,000$, 1 тонн самнасан ноолуур 70,000$.?!
Тиймээс уул уурхайн бус аж үйлдвэрийг хөгжүүлж доллар олж улсаа хөгжүүлье гэвэл экспортод чиглэсэн хамгийн ойр, боломжтой нь ноолуурын салбар юм.
Ширхэгтийн хаан, цагаан алт, зөөлөн диамонд, бурхдын бүтээсэн ширхэгт хэмээн зуун зуунаар алдаршсан тансаг ширхэгт ноолуур тийм ч элбэг нөөц биш юм. Дэлхий дээр 100 сая тонн текстилийн ширхэгт материал жилдээ үйлдвэрлэдгийн 0.06% нь буюу 54,000 тонн нь малын гаралтай ховор онцлог ширхэгт (ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, лама алпака, викуна зэрэг) эзэлдэг. Гэтэл энэ өчүүхэн нөөцийн 50% нь зөвхөн ямааны ноолуур бөгөөд Монгол улс үүний тэн хагас орчмыг буюу 10,000 тонн түүхий ноолуур бэлтгэж дэлхийд Хятадын дараа 2-рт орж байна. Энэ үнэт түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж, экспортолбол монголын эдийн засагт асар том боломж юм.
Цөөхөн монголчууд минь ээ, эрх чөлөөгөө эдэлж болно оо, хамгийн гол нь мэддэг юмандаа дуугарч байхгүй бол болчимгүй хөнгөн мэдээллийг олон нийтэд цацсанаар улс орны нэр хүнд, эдийн засагт ямар их хор хөнөөлтэйг ухаараасай!
Техникийн ухааны доктор (Ph.D) Р.Бадмаанямбуу, 2020.01.20

Зөв мэдээлэл энд. Real and true news is below:
https://www.youtube.com/watch?v=UbEh1Q8xgtQ&t=11s

Ташаа мэдээлэл энд. Fake news is below:
https://www.youtube.com/watch?v=LShcdjQU1so


Сэтгэгдэл

Зочин [223.11.148.76] 2020-01-21 15:37:22

neg udaa aldaa biz,dee uuchilaach dee

Зочин [202.55.188.91] 2020-01-21 18:22:47

ter aldaa n mash hor hunuultei uuriin neriig delkhiid gargah gesen teneg sanaa ternees sanaa zovsondoo sh bish

Зочин [43.228.131.90] 2020-01-21 11:01:21

бог малын сүрэгт ямаан эзлэх хувь 10 хүрэхгүй хувь байдаг. ямаа бол бэлчээр сүйтгэдэг шулмын мал шүү

Зочин [43.228.131.90] 2020-01-21 10:57:51

номжин ай лавюу. ямар аймар зовоож хялгасыг нь авдгийн бэээ.

hi [202.131.233.11] 2020-01-21 10:55:34

ийм андуу ташаа мэдээллийг монголтой холбож мэдээлэх нь маш буруу юм. веган хүн зөвхөн байгаль хамгаална гэвэл туйлшрал шүү дээ. монголчууд малаас гардаг бүх зүйлийг ашигладаг байсан одоо ч хэвээр. номинжин хувь хүнийхээ хувьд хэн байх нь хамаагүй алдаа гаргаж төрсөн эх орноо муучлах эрхгүй

Зочин [66.181.161.106] 2020-01-21 10:38:28

ter eejiin mongoliin hileer orj irguut zurag horogiin tevi gadnii neg har noohriin booviig ohintoigoo niilj hohdog anusruugaa guriliin ganjin chihuuleed hevtej bgaa zurgiin tavi

Зочин [66.181.161.106] 2020-01-21 10:36:03

eej n gej gadnii neg atsiin gudas devsger bolson yaagii bdag yum l daa ene ch yalgaaagui neg shar tolgoitiin boov hohood hevtej bdag jinger l dee

Зочин [203.217.139.225] 2020-01-21 09:31:55

эцэг эхийнх нь буруу. Хүүхдийг ийм хүмүүжилтэй болгож өсгөж байдаг. Эсвэл энэ хүүхэн хятадуудаас мөнгө авч албаар ийм юм хийсэн байх.

зочин [202.179.30.6] 2020-01-21 08:00:56

тэр одоо юу ч мэдэхгүй байж дуугүйл цагиргалаад хэлээ хошгоныхоо нүхэнд хийгээд хэвтэж байвйл барав

Я [202.9.46.10] 2020-01-21 01:24:37

ЯМААНЫ ХООЛЫГ НЬ БУЛААЖ ИДДЭГ БАЙЖ ЯМААНД ХАЙРТАЙ ГЭЖ ХЭЛХЭЭСЭЭ ИЧДЭГ Ч БОЛООСОЙ

Зочин [66.181.184.98] 2020-01-20 20:32:57

Монголчууд ноолуурыг зулгааж биш самнаж авдаг юм шүү . Ноолуур самнахыг нүдээрээ харах хэрэгтэй байсан юм даа . Хажуугаар нь тэр Мааяа бас юу вэ . Сайхан худлаа наах юмаа

Зочин [66.181.185.166] 2020-01-20 18:47:57

Nooluuriig n samnaj avna gedeg chin maldaa hurtel heregtei bdag um . ene huuheniig usand oruulahgui yavuulaad bval umhkiirne biz de tertei agaar neg...malaasaa dor avgai bn .

Алтай [202.126.89.162] 2020-01-20 18:41:18

Номинжин минь бага нас чинь гадаадад дуу хөгжим, хэл аялгуун дуунд өнгөрсөн биз дэ хэзээ ямаа мэддэг болов хө хамаагүй болохгүй шүү

Зочин [192.82.67.146] 2020-01-20 17:51:02

Номинжин чи их сайхан дуулдаг шүү .чи өөрөө мэдэхгүй зүйлээр битгий орооцолдоо хө

Зочин [202.21.108.205] 2020-01-20 17:29:46

Hominjin mongol hun bish gehed bolnoo.yu meddeg gej demii tenegteed bgaa yum be.sain sain geheer sahlaa maajib gedeg dee.meddeg meddegee l hiih heregtei.ter ameriktaa l sondgoiroh gej soliordog shigee mongold minii eh orond tegdeggui yum.mongol hun mongolooroo l bdag yum.

Зочин [202.9.46.110] 2020-01-20 17:21:00

bool xvvxen

Зочин [103.229.122.31] 2020-01-20 17:14:49

Төхөөрсөнн малын махыг зооглочиххоод самнасан малын ноолуур өмсөхгүй гээд байгаа ямар харгис бодол сэтгэл бээ

Зочин [150.129.141.125] 2020-01-20 16:33:00

Монгол орон цөлжөөд тэгээд ноолуур байтугаа усгүй өвөсгүй ямаагүй болвол болж л байг уу ?

Санаа нь явчихсан гүйцэгдэхгүй бүсгүй. [202.131.225.53] 2020-01-20 16:10:33

Түүнийг Монголд хэн юү гэж бодож байгаа нь Номинжинд падлий байхгүй. Гадаадынханд л "Номинжин ямаа өрөвддөг, хамгаалдаг" гэсэн дүр төрх буюу имидж бууж байвал Номинжинд болж байгаа юм. Тэгээд л тэрбээр Монголын Грета Тунберг болж алдаршина. Ийм нэртэй болчихвол гадаадад айлчлах виза авахад нь хэрэгтэй. Иймд Номинжинд бидний санаа бодол ер хамаагүй.

Зочин [64.119.18.17] 2020-01-20 15:51:52

Тэвэрсэн хоньтойгоо адилхан ухаантай золиг юм даа сайн мэдэхгүй юмаа жаахан ул суурьтай судалж ядаж мэддэг хүмүүсээс асууж бай хий дэмий өөрийгөө өндөрд өргөж солиорох их аюултай

Зочин [202.9.40.167] 2020-01-20 15:47:24

Эрдэмтэд минь ингээд хэрэгтэй үeд нь үгээ час хийтэл хэлчихдэг шүү.Ойлгомжтой сайхан тайлбарлажээ. Номинжин ухаантай эмэгтэй юм чинь орчуулаад түгээчих байлгүй дээ.

Зочин [66.181.178.131] 2020-01-20 15:31:22

Энэ эмэгтэй маш чухал асуудал хөндсөн байна. Ямааг самнасныг биш самнаж байгаа аргад нь эмзэглэсэн баына. Хэн ч харсан маш эвгүй байна. Дэлхий нийт Монгол зөв Өвөрмонгол буруу гээгүй харин амьтаныг зовоож байгаа гэдэгээр нь авч үзсэн биз.Гашуун үнэнийг хэлсний төлөө энэ бүсгүйг хараагаад доромжилоод муучилаад байх нь ёс зүйгүйн нотолгоо.

Зочин [202.126.89.145] 2020-01-22 07:19:01

Тэгээд монгол улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нь харамсалтай. Өвөр монгол хятадын нэг мужид хийсэн бичлэгээс болж чи хариуцлага хүлээх ёстой уу тэгвэл чи шоронд ор

Архаг зөнөг хүүхэн нялхараад л. Балай юм! [202.131.225.53] 2020-01-20 15:27:40

Номинжин удахгүй 40 нас хүрэх гэж байгаа биздээ? 2005 оны оны үед 20 орчимтэй байсан юм чинь одоо тэгэхлээр 35-36 хүрсэн байх ёстой. Тэгэхлээр "зөнөг" хүүхэн болсон байх учиртай. Яахлээрээ ямаа самнадаг учир начрыг олдоггүй юм? Нялханцар болж байгаа муу, хаашаа юм бэ? Эстрадын ПиАр гэж хэтрүүлчих юм аа. Кх! Номинжин өөрөө толгойгоосоо хөл хүртлээ ноолуур өмсчихсөн байгаа даа!

МУНХАГ ХҮҮХЭН [202.9.46.110] 2020-01-20 15:16:36

ЯДАЖ 10 ЖИЛИЙН БОЛОВСРОЛТОЙ БАЙСАН БОЛ ӨӨР БАЙХ БАЙСАН . БОЛОВСРОЛГҮЙН ХАРГАЙ ШҮҮ ДЭЭ. БУСДАД ОЛЗЛОГДОЖ БАЙНА. МОНГОЛД ИРЭХ НҮҮР БАЙХГҮЙ ШҮҮ. ИРГЭНШЛЭЭ СОЛИОД ТЭРЧИГТЭЭ ЗАЙЛААРАЙ. ХЯТАДУУДТАЙ СҮЛБЭЛДЭЖ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН САЛБАРЫГ САМРАХ ЗОРИЛГОТОЙ ЮМ ГЭСЭН. ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НИЙЛСЭН ХОТНЫ ЖИНГЭР АЮУЛТАЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ.

Зочин [150.129.141.125] 2020-01-20 15:10:53

Техникийн ухааны док бол манайд золбин нохой шиг л их байдаг харин техникийн шинжлэх ухааны доктор бол арай л илүү .

Зочин [150.129.140.251] 2020-01-20 18:55:04

Чи л юуч мэдэхгүй золбин байна.Мэдэж байгаагаа бичээд онигоо болооч.

Зочин [150.129.141.172] 2020-01-20 16:07:39

Хнн зүгээр ч уншихгүй юмаа тэгээд чи өөрөө тайлбарлаад таниулаад бичих чинь яаагаав сайн мэдэхгүй хүмүүс ч бгаа мэддэг нь ч бгаа хэрэгтэй л юм бичсэн бна

Монгол [2.247.244.244] 2020-01-20 15:53:20

Техникийн ухаан байна уу техникийн шинжлэх ухааны доктор байна уу ямар хамаа байнаа. Гол бидний мэддэггүй зүйлийг сайн тайлбарлаж өгсөн л байна. Тэр Номинжин гэдэг хүүхэн юм бодох л хэрэгтэй дэ

Зочин [202.126.89.236] 2020-01-20 15:01:53

Ийм эргүү юу ч мэддэггүй хойч үе өсөн торниж байна даа. МОНГОЛЧУУДАА...Энэ сайхан ЭХ ОРНОО ЯАЖ ЭДЭНД ҮЛДЭЭНЭ ДЭЭ

Зочин [202.55.188.33] 2020-01-20 14:57:58

Номинжингийн асуудал бол монголын нийгэмд биеэ даасан үзэгдэл. Манай нийгмийн элит эгнээний гэр бүлүүд үр хүүхдээ элбэг хангалуун өсгөхдөө амьдралтай ул үндэстэй танилцуулалгүй зөвхөн амар хөнгөн амьдарч өөрийн тааллыг юуны түрүүнд тавихыг эрхэм болгож хэвшүүлж байна. Тэдгээр элбэг хангалуун орчинд буруу суртлаар өссөн хүүхэд ихэвчлэн буруу, гаж зүйлсийн сонирхолтой болж энэ байдал нь нийгмийг эргээд доош нь чангаах нэг эх сурвалж болж байгаа юм. Жишээ нь дундаж ангийн гэр бүлд хамаарах хүүхдүүд дээд давхаргын айлын хүүхдүүдэд уруу татагдаж зугаа цэнгэл, архи дарс, хар цагаан тамхинд толгойгоо мэдүүлж байна. Тэгээд л байсхийгээд нийгэмд амиа хорлолт, хар тамхины хэрэг, хүчин, аллага, дээрэм тонуул ердийн үзэгдэл мэт гарах болсон нь худлаа биш. Номинжингийн хувьд иймэрхүү сүдэртэй орчноос өөрийгөө чөлөөлж гарсан байдал нь сайшаалтай. Нэг хэсэг урлагаар явсан. Цагаан хоол, веган үзэл гэж ярьдаг байх. Тэр хүний сонголт бас эрхийн асуудал. Энэ тун саяхны мандуулсан асуудал ч бас л чинээлэг

Зочин [150.129.140.251] 2020-01-20 18:58:53

Хүнсэндээ биологийн гаралтай бүтээгдэхүүн бүү хэрэглээрэй бүгд амьд биeтээс гаралтай. Чулуу шороо гм болох юм даа.

Зочин [202.55.188.33] 2020-01-20 15:40:44

айлын танхи охины хэмжээнд л яригдах зүйл. Энд Номинжингийн буруутай эсэхийг дурьдах гэсэнгүй, ерөөсөө иймэрхүү хандлага үзэл нь юунаас эхтэй байж болох вэ, нийгэмд ямар үр дагавартай байх талаар хөндөх гэсэн юм. Өөрийгөө нэг их баян чинээлэг эсвэл боломжтой айлын хүүхэд байна гээд төсөөлцгөөе. Тухайн хүүхэд элбэг хангалуун аж төрөх боловч гараад л орчинтой танилцаж таарна аа даа? Ядаж л гэрээсээ гараад машиндаа суухдаа орчин тойрны хүмүүсийг харах боломж гарна. Мэдээж тэдэнд нийгмийн байр байдлын маш том ялгаа, гайхах зүйл их гарч таарна. Хүмүүс яагаад ийм ядуу байгаа юм болоо гэж лав бодно доо. Цаашлаад хүмүүс яагаад ийм тэнэг юм, бүдүүлэг юм гээд л. Бүр яах гэж ажил хийж өөрийгөө зовоодог байна аа гэж бодож байж ч болно. Тийм бодолтой торниж байгаа хүүхэд хаврын цагт ямаа самнаж байгаа үед очоод дэргэдээс нь харвал өдий дайны цочирдох нь аргагүй зүйл шүү дээ. Харин энэ бүхнийг дэлгэн тавьж улс орныхоо үйлдвэрлэлд хор хүргэхүйц зүйлийг сэдэх нь цэвэр түүний хувийн ашиг сонирхол, амбийцтай нь холбоотой болов уу. Нөгөө талаар түүний ухамсар, оюун тархи эна талаар хийж буй өөрийн үйлдлийн үр дагварыг ялгаж салгаж мэдэхгүй, баримжаалах чадваргүй байна гэж харж байна. Энэ бас байх л зүйл. Тийм явцуу орчинд өссөн хүүхэд явцуу ашиг сонирхолтой болж төлөвших нь бас л аргагүй. Харин үүн дээр нэмээд веган үзэлтний ертөнц рүү орох боломж гарч байна. Ерөнхийдөө Веганчуудыг би хувьдаа бас л их харгис хүмүүс гэж дүгнэдэгээ энэ ялдар дурьдмаар байна. Тэд махан хоолтнуудыг шууд л үгүйсгэн ханддаг. Энэ байдал нь өөрөө ихээхэн харгис хэрцгий явдал юм. Ерөнхийдөө бол хүн махан хоолтой байна уу веган байна уу гэдэг нь эцсийн дүнд зарчмын ноцтой ялгаа үгүй юм. Аливаа хүний хүчин чадал, үзэл бодол, төлөвшил л нийгэмд чухал болохоос юу иддэг, юу хэрэглэдэг гэх мэт биологийн нөхцөл тийм ч чухал биш шиг санагддаг. Тухайн газаор орны хүмүүс, амьтдын идэш тэжээлийн онцлог, байгаль ба нийгмийн зохицол гэж бий. Энэ бол хэн хүний тухайлан хэлбэл аливаа чинээлэг айлын танхи хүүхдийн шүүн хэлэлцэх асуудал биш. Хэтэрхий том сэдвийг хамрах зүйл. Адаглаад хэлбэл хүн үүссэн цаг хугацаа, улиран хувьсах хөгжил, улс үндэстэн бүрэлдсэн асуудлыг ярих болно шүү дээ. Харин веган хоолоор дамжуулаад нийт олонд нөлөөлөх, хүсэл зоригоо тулгах, үр дүнд нь ашиг олох, нэр төр хөөцөлдөх гэх мэт хандлага бол ямагт явж ирсэн хүн төрөлхтний натурал шинжтэй зүйл. Тэд бас л өөрсдийн эрх ашигийг чухалчилж байна гэсэн үг. Бид өөрсдийн буурай үндэстэн дотор түгээмэл байдаг жалганы хувилгаан хутагтуудын талаар шүүн хэлэлцдэг. Тэгэх ч хэрэгтэй юм. Гэтэл бас бид дэлхий дахинд нэр алдар олсон Ошо, Шири, Чин Хай нарын талаар ч шүүн хэлэлцэх ёстой мэт. Бид бараг л өдөр тутмын амьдралдаа Есүс, Мухамед, Буддаг харьцуулан ярилцаж энэ талаар тогтсон нэг баримжаатай ойлголттой болсон шигээ тэдгээр мастеруудын талаар ч ярих цаг болсон болов уу. Тэгэхлээр веган үзэл, цагаан хоол, энэрэх үзлийн хавьцаа бид яг хэний эрх ашигийг чухалчилж байгаа вэ гэдгээс эхлэх ёстой. Бидэн дотроос хэд маань энэ үзэлд автаж, амьдрал ахуйдаа хэрхэн дэвшил авчрав? Аливаа хүний амьдралд өсөн дэвших, оюун сэтгэлгээгээ задлах, сэхээрэх, гэгээрэх гэх мэт их дэвшлийн мөчлөг нэг бус тохиодог. Хэрэв хүн өөрөө анзааргатай байвал ийм боломж хүний амьдралд 1-с олон тохиох нь бий. Тухайн хүн үүндээ хэр зохистой ач холбогдол өгсөнөөр тэр хүний амжилт үүнээс хамаарах тал бий. Бас хүн бүр иймэрхүү нөхцөлд өөр өөрсдийнхөө хэрээр хариу үйлдэл үзүүлж, үнэлнэ. Зарим нь үүнийг бурхны бэлэг гэхэд нөгөө зарим нь санаандгүй тохиол гэнэ. Бүр нэг хэсэг нь далдын ид шидтэй холбох ч бий. Дунджийг баримталбал ер хүн сүрэг, түүний нийгэм гэгч нь оршин байгаа ахуйдаа өөрийн дотоод хуулиараа зарим нэг хэсгийнхний боломжийг цөлмөж байдаг бол нөгөө заримд нь энэ нь эсрэгээрээ том боломж болж очих гэх мэтээр орчиж байдгаас энэ бүх боломж бас золгүй байдал, хүмүүсийн учрал тохиол нөхцөлдөж байдаг хэрэг байх. Хэрэв хүн өөрт олдсон боломжийг зохистой үнэлэлгүйгээр түүнийгээ бусдад өөрийн хүлээж авсанаар ухуулан сурталчилбал энэ нь нийт олонд балаг тарих үйлс болж болох юм. Буруу таньсан онол, ухаарал гэдэг буруу үзэл болон төлөвшиж эцэстээ нийт олны үйлсийг хорлох нигуртай. Яг л комунизм шиг. Зүйрлэн хэлбэл комунизм ялах хүртлээ 30 сая иргэний аминд хүрсэн бол оршин тогтнох жилүүдээ 100 гаруй сая иргэний аминд хүрч олон зуун сая иргэнийг дарамтлан зовоосон гэдэг шиг. Веган үзлийн хор нөлөө манай өнөөгийн нийгэмд иймэрхүү буруу жишгийг тогтоох магадлал тун өндөр. Хамгийн наад зах нь иргэн хүн биеэ хянахгүй өвсөн хоолонд хэт шүтэж удаан баримталсанаар бие, эрүүл мэндээр хохирох явдал үлэмж байгааг тодорхой судалгаа хийн баталгаажуулж болох байх. Зөвхөн эрүүл мэнд гэхгүй эдийн засаг, нийгмийн харилцаа, амьдрах дадал хэвшил түүнд гарч буй зөрчил, хямрал, элдэв хохиролыг тоочвол үлэмж. Манай өнөөгийн эдийн засгийн нөхцөлд аливаа хүн шинэ бизнес эхлүүлж шатсанаас зүв зүгээр байж байх нь хохиролоор бага тусах явдал хаа сайгүй. Тэгвэл алив хүн бас элдэв үзлээр самуурч хохирсоноос хуучин журмаар суух нь илүү зовлон багатай тусаж байж ч мэднэ. Ялангуяа ийм байдал веганизмын хувьд түгээмэл ажиглагдана. Веганчуудад хандан хэлэхэд веган үзэл хийгээд түүний оройлогч этгээд Чин Хай мэт нь эцсийн дүнд өөрийн явцуу үзэл баримтлал, ашиг сонирхлыг л тээж буй, түүнийгээ бусдад тулган агч ерийн хар тэргүүтэн шүү гэдгийг л сануулмаар байна.

Зочин [202.9.46.110] 2020-01-20 15:08:36

ҮХСЭНИЙХ НЬ ЭЛИТ. ЯДУУ ЗАЛИЛАН ХИЙДЭГ ӨРХ ТОЛГОЙЛСОН ГАНЦ БИЕ АВГАЙН ОХИНШД. ОХИНОО ХАР БАГААС НЬ ДАГУУЛААД СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАР ЗАЛИЛАН ХИЙДЭГ БАЙСАН. ҮР ДҮН НЬ ОДОО ЭНЭ. ОХИН БОЛ ОДОО ЯНХАН ТАЛРУУГАА ОРЦОН БАЙНАЛЭЭ. ХИЧНЭЭН Ч УДАА ПЛАСТИК МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН ГЭНЭВДЭЭ.

Зочин [192.82.75.155] 2020-01-20 14:40:04

ene galzuu abgai bvhel bvten 1 ulsiin nooluuriin salbariig dampuuruulj bga gj vv yun ch archaagui uls salbar be de yumtai galzuu abgaichuud hamaa namaagui burah yum l

zochin [202.9.46.11] 2020-01-20 14:39:25

odoo ch khuukhnuud eldev em taria khereglej uuneesee bolj ert tseverheed tsagaasaa umnu buruu zunudug bolsnii neg jihee ni .

Зочин [103.229.120.244] 2020-01-20 14:38:56

Номинжингийн аав ээж гэж ямар зумуус байна аа Тэд монгол хумуус мон уу Манай ганц бренд ноолуур хаанахтай орсолддог билээ Тэр зугийнхэний хатгаасаар Номинжин дуугарав уу Монгол хун ялангуяа эрчууд шормослог чадалтай байдаг нь малын мах иддэгтэй холбоотой Охид эиэгтэйчууд дуучинг дуурайж веган болж болохгуй шуу Хятад зуун омнод ази зэрэг халуун газрынхан л цагаан хоолтон байдаг юм Освор насныханы уураг тархинд хуртэл сайнаар нолоолдог уураг гол нь малын маханд байдаг юм

Зочин [202.9.46.110] 2020-01-20 15:11:48

аавгүй ээ багад нь салсан , ээж нь номинжинг багаас нь залилан хийж сургасан, дунд сургуульд ч сургаагүй гэртээ байдаг байсан

уэ [202.21.96.76] 2020-01-20 14:52:11

уураг зөвхөн маханд байдаг зүйл биш ээ. мэдэхгүй юмаа та ч гэсэн бас битгий ярьж бай.

Зочин [139.5.217.58] 2020-01-20 14:26:22

Ямаа самнаж байгаа чинь ямаанд бол сайн үйл шүү.Зун самнаагүй ямаа ноолуур нь хөөрөөд хэсэг хэсгээрээ ноолорч унаад шавьж хорхой үржээд маш хэцүү.Хяргаагүй хонь ямар өрөвдөлтэй байдаг билээ яг тэгнэ.Харин ямааны тоо толгойг зохистой харьцаатай байлгаж бэлчээр хамгаалах талаар ярьвал арай зохистой байхаа.Хотын хүүхдүүд мхл аж ахуйгаасаа ямар их холдож байгааг энэ жишээнээс л харж болно.Бидний шүтээд байгаа өндөр хөгжилтэй орнууд чинь бидний хөдөөх амьдралын хэв маягийг жаахан техник технологийн дэвшилтэй шинэчлээд (тог цахилгаантай,боловсон ОО,усанд орох газартай) хамгийн сайхан зүйл байна гэдэг болоод байна шүү дээ

зочин [122.201.22.83] 2020-01-20 14:13:16

Эрдэмтэн онол ярьсан байна. Амьдрал дээр ноолуураас гадна ноос ,арьс гэж бас л стратегийн бүтээгдүүн баймаар юм. Одоо жалга довоор ямарч үнэ цэнэгүй хаягдаж байна. Ямааны ноолуур з сард үнэд ороод эргээд 30-40000 төг кг нь болж байна. Ямаа хэт өсөөд билчээр юу болж байгааг харж байгаа байлгүй. Бусад мал аж ахуй адгуулагч нарт хүнд нэрмээс болж сүйрүүлэхийн ирмэг дээр иржээ. Ийм юмыг харахгүй байна уу. Хүсэхгүй байна уу. Ноолуур яриад зөвхөн Ямаа өсгөх болж байна уу. Монголын билчээр түйрэн болох ёстой юу. Өнөөдөрийн мөнгөнөөс эрхэм эрдэмтэн байгалаа сөнөөх үү. Жоохон охины үгийг ухвал үүнийг эргэцүүлэх туршлага танд байхгүй байна. Столын ард сууж цэцэрхэх юм.

Зочин [66.181.178.131] 2020-01-20 15:41:55

Үнэн шүү.ямаа хэт өсч билчээр сүйтгэж байгаааг энэ эрдэмтэн мэддэггүй бололтой .Ямаа ямбатай гээд монголчууд хэт олон болгодоггүй байсан .Эрдэмтэн гэхээр л ганц үнэнийг хэлдэг гэвэл худлаа. Энэ эмэгтэй маш чухал асуудал хөндсөн байна. Ноолууурынхны бодит үнэн ийм аж.

Гэнэт нэг их өрөвxхөн хүн болох гэж. Кх!! [202.131.225.53] 2020-01-20 15:41:37

Номинжин чинь Грета Түнберг шиг 16-17-той "жоохон охин" биш. 32-33 хүрчихсэн зөнөг авгай байхгүй юу даа. Насаараа ноос, ноолуур өмсчихөөд одоо гэнэт өрөвчхөн амьтан болжих ч гэждээ. ХаХаХа!

Зориг [202.126.89.166] 2020-01-20 14:08:08

1 мм-ыг 1000 хуваасны нэгтэй 1 микрон тэнцэнэ. Манайд цэвэр ноолуурын голч нь 15,5-17,0 микрон байдаг. Өөрөө хөөрөөд, унаад ирсэн ноолуур дахь завсрын үс буюу бүдүүн ширхэгийн хувь өндөр, гарц бага чанар нь муудна гэсэн үг. Тэр ноолуураар чинь Хятад, Япон, Итали зэрэг улсуудад тансаг хэрэглээний сүлжмэл, нэхмэл хувцас хунарыг үйлдвэрлэн дэлхийн нэр хүндтэй брэнд дэлгүүрүүдээр борлуулж асар их өртөг шингээж чадаж байхад, учир мэдэхгүй сул амтай нэгнээс болж бидний олж болох ашиг үрэн таран болбол хэн хожих юм?

Зочин [202.9.46.53] 2020-01-20 13:56:03

Болж, өмхий ноолуур хэрэгцээгүй түүхий эд боллоо

Зочин [182.160.36.165] 2020-01-20 13:49:11

НУСАНЖИН

Zochin [202.126.89.110] 2020-01-20 13:41:56

Tsaad nominjin chini unshaad oilgoh boluu. Odoo yamaajin hochtoi boljdee. Iim duknuud mongolin turd herhevch bj bolohgui shu.

Зочин [66.181.189.129] 2020-01-20 13:40:47

Nominjin 1 amidrahdaa mongoloo hudaldaj amidraad yahav deee

Зочин [202.131.244.210] 2020-01-20 13:40:07

Тэнэг хүүхэн, хэдэн дуу майлснаа их юманд бодцон хоосон толгой

Зочин [202.21.96.76] 2020-01-20 14:53:47

сайн дуучин, харин мэдэхгүй зүйлдээ өнгөц дүгнэлт хийж, хэт яаруу алхам хийсэн зүйл бий. тэглээ гээд муу хүн, муухай хүүхэн, онцгүй дуучин болохгүй биз ээ.

Зочин [202.9.46.8] 2020-01-20 13:37:22

Ийм мэдээлэл уншихаас түвэгшээж байгаа нөхөр ямаанаас дорд нэгэн ажгуу...

Зочин [202.55.191.194] 2020-01-20 13:29:56

Энэ нэг нусан буу монижин ч гэнэ амьдрал мэдэхгүй хэвтэж амныхаа пянгаар үлээдэг худлаа гаруудад захиа энэ тэр бичиж хайран цагаа үрдэг нь илүү ажил байна даа

Зочин [66.181.186.156] 2020-01-20 13:24:52

ЮУН ОЛОН ЮМ БИЧДЭГ ХЭНХЭГ СДА ВЭ ? ТЭР НӨХӨГДДӨГ БАЯЛАГ ЧИНЬ , ҮР УДАМДАА ҮЛДЭЭХ ГАЗАР УС БЭЛЧЭЭРИЙГ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч СЭРГЭХЭЭРГҮЙ ХУУРАЙ ЦӨЛ БОЛГООД БАЙНА ЯАХ УУ ?

Чи [202.126.89.145] 2020-01-22 07:27:58

Чи судлаач уу тэнэг гөлөг чи судлаад нотлоод баталгаажуулснуу юу мэддэг бүлт үсрэгч бэ санаа зовоод байвал чи өөрөө хамгаалаач жагсаач арга хэмжээ авч захиа бичээч

Зочин [202.55.191.194] 2020-01-20 13:28:59

Толгой нь хамуурсан чам эргүү сда үхэж далд орвол Монгол улсад ашигтай.

Кса [202.126.89.21] 2020-01-20 13:20:10

Эрхэм доктор Танд баярлалаа. ШУ-ы үүднээс тайлбарласан сайхан мэдээлэл байна. Зүгээр, нэг мэдээлэл сонирхол төдий нэмэхэд ноолуурын 1 см урт тутамд байх долгиологны тоо 2-3 ба үүнээс цөөн бол чанар тааруу буюу бүдүүн микронтой гэдэг юм байна лээ.


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.