Коронавирусээс сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улс өнөөдрөөс /гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Уг асуудлыг өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарим шийдвэр гаргалаа. Тухайлбал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс (өнөөдөр) гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт (хэсэгчилсэн) шилжүүлсүгэй гэсэн тогтоол гаргалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулаад шинэ корона­вирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдэд үүрэг болгосон заалтыг мөн оруулсан" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.69] 2020-02-13 05:48:57

Бүх төрлийн зээл,түрээсийг онц байдлыг цуцалтал зогсоох хэрэгтэй.Тэгэж байж хүмүүс сэтгэлийн дарамтгүйгээр дархлаагаа тогтоож өвчний эсрэг хамтрана.

Шинэ журам тогтоож байгаа юм уу? Чангалж байгаа юм уу? [202.131.225.53] 2020-02-13 03:16:59

"Өндөржүүлсэн бэлэн байдал" гэдэг нь юү юм бэ? Хувийн компаниуд болон иргэд үүнийг чинь хэрхэн биелүүлэх ёстой юм бэ? Одоогийн байдлаас илүү юуг "өндөржүүлж" байгаа юм бэ? Үүнийг тайлбарлаач.

иргэн [202.179.24.54] 2020-02-13 02:51:45

Хилээ хаахгүй, Хүн амьтан олноороо цуглардаг Зах худалдааны төвүүдээ хаахгүй байж ямар юмны Өндөржүүлсэн бэлэн байдал Зарласан болох вэ дээ, Худлаа Сүр үзүүлсэн Тогтоол Зарлиг гарч дээ,

Иргэн [203.91.118.182] 2020-02-13 02:46:15

Нэмээд захиалгаар мөнгө авч жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлж байгаа нэртэй авгай нар талбай дээр хонож байдгыг болиулаач, нэг л их ард түмний нэр барьсан хүмүүс, би ард түмний нэг нь,гэхдээ миний өмнөөс энэ авгай нарыг жагсаад өгөө ч гэж би л лав хүсэхгүй байна,

Зочин [103.26.195.21] 2020-02-13 02:34:43

хоол хүнс гурил будааг хөөрөгдүүлэхгүйн тулд иргэдэд багавтар хэмжээтэйгээр хангалттай тарааж худалдаалж байвал иргэд жигд нөөцтэйгөөр амьдраад явчина да.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.