Э.Энхболд: Гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийслэл рүү иргэдийг оруулж гаргахгүй

Aдмин / Нийслэл

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдаж, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг сунгахаар боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Улсын онцгой комиссын хуралдаанаар цагдаагийн байгууллагад үүрэг өгсөн. Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалт хоёрдугаар сарын 27-ны өглөө 08.00 цагт дуусах байсан. Энэ хязгаарлалтыг үргэлжлүүлэн гуравдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл сунгахаар боллоо. Хязгаарлалт хийхээс өмнө нь нийслэлээс гарсан иргэдийн хувьд гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл нийслэл рүү орох боломжгүй. Нийслэлээс гарч, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байгаа. Аймаг болон сумуудад энэ шийдвэр мөн л хэрэгжээд явна. Иймээс ард иргэдэд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг даган мөрдөж гуравдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

-Нийслэлийн харьяат иргэдийг үнэмлэхийг нь шалгаж хот руу оруулж байгаа гэсэн. Үнэн үү?

-Энэ ташаа мэдээлэл. Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ныг хүртэл хязгаарлалт үргэлжилнэ. Иймээс нийслэл рүү иргэдийг оруулж, гаргахгүй. Хязгаарлалттай байгаа үеэр иргэд худлаа хэлж, буяны цувааг дагаж нэвтрэх оролдлого нэлээдгүй гаргасан гэдгийг хэлье. Энэ бүхэнд арга хэмжээ авч ажилласан. Улсын онцгой комиссын тээврийн цагдаагийн албаны шалган нэвтрүүлэх пост нь дээр орж гаргах зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бидэнд өгсөн байгаа.

-Одоо хот руу орох, гарах хөдөлгөөнд хүндрэл үүсч байна уу?

-Хөдөлгөөний хязгаарлалт сунгаж байгаа учраас хотоос хөдөө орон нутгийг зорчих хөдөлгөөн цөөнгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол Онцгой байдлаас авсан бичгийн дагуу нэвтрүүлж байгаа.

-Хулгайн замаар явах тохиолдол бүртгэгдэж байна уу?

-Цөөнгүй бүртгэгдэж байгаа. Энэ бүгдийг таслан зогсоож, бичиг баримтыг нь хураан авч байгаа.

-Хоёрдугаар сарын 27-ноос ажил эхэлнэ. Дугаарын хязгаарлалт үйлчлэх үү?

-Хязгаарлалт тогтоосон өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн их байгаад байна. Өнөөдөр ажлын өдрөөс 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгслийн дугаар хязгаарлалттай хөдөлгөөнд оролцохгүй. Мөн тав дахь өдөр 5, 0 гэж төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Энэ шийдвэрийг иргэд анхаарч аль болох орон гэртээ хорио цээрийн дэглэмийг барьж ажил хэргээ зохицуулах хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.108] 2020-03-02 10:27:36

3-р сарын 30 хүртэл сунгаач Ийм байдал үүснэ гэдгийг зарлаад байхад яах гэж хотоос гарч явсан юм бэ

h [202.131.235.74] 2020-03-01 12:46:22

zamaa neegeechee ajiltai humuus hetsuudlee

Зочин [66.181.161.127] 2020-02-28 18:41:06

BUDGIIG NI HAA

зочин [64.119.19.200] 2020-02-28 09:34:03

өшөө сунга хөдөөнөө л амар жимэр байцгаалдаа хотод ирж нэрмээс болж яах гээд байгаан түгжрэлийн нэмэр биз дээ та нар хэцүүдлээ гэхэд хөдөөрүүгээ явчаал хрэг болохоороо хотод ирэх гээл юу вэ та нар

fv [192.82.73.208] 2020-02-28 08:49:44

нисэхийн хилээ хаааааааааааахыг шарадаж байна

Зочин [43.242.243.61] 2020-02-27 15:52:24

esh mal shig , amia khicheesen , yum oilgokh oyuny chadwarguy ork mongolchuud olon yum daa , khuurkhiis

Хотын иргэд [202.126.89.196] 2020-02-27 12:19:38

Гаднаас ирэх онгоцны хилээ хөагаач ээ, эрүүл халдваргүй иргэдийг дотороо хот хооронд гэж хаахаа боль

зочин [64.119.19.200] 2020-02-28 09:30:10

өө муу мал онгоцны хил гэж бас байхауу

Зочин [202.126.89.39] 2020-02-27 13:31:15

Tiishd

Hvmvvs [103.14.38.134] 2020-02-27 11:16:12

Horio tseeriin hugatsaag urtasgah tusam haa haanaa ayulgvi. Ulsiihaa shiidveriig hvndetgen vzej daganaa. Hugataag yadaj 7 honogoor sungaval mun chanar garch irna dee

Ажил [150.129.143.11] 2020-02-27 09:20:56

3 сарын 2-ны 8 цаг хүртэл гэж залруулмаар байна.

Зочин [202.126.88.59] 2020-02-27 08:50:09

Энэ жил чинь өндөр жил буюу 29 хоногтой шүү дээ. Тэгэхээр 1 дэх өдөр 3-р сарын 2. 28 хоногтой гээд 3 сарын 3 гээд шийдвэр гаргаж дээ янз нь 1 дэх өдөр хөл хорио байдаг нь ойлгомжгүй. 2 дахь өдөр хорио тавигдаж байгаа нь ямар ламын айлдвар юм бол.

Зочин [66.249.82.170] 2020-02-27 09:55:59

Maanag min yu gj on sar udruu medehgui shiidver gargahav de,3/2n chn shiniin 8 uul hadaar teneh vii gj horij bgm

Зочин [202.131.245.226] 2020-02-27 08:24:51

гаднаас ирэх хөдөлгөөний хязгаарлалтаа сайжруулж, хяналт шалгалтаа сайжруулмаар юм. нэгэнт орж ирээгүй байгаа юм чинь 1 дэх өдрөөс хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтаа нээмээр юм. Эмнэлэг энэ тэрд үзүүлэх гээд зарим хүмүүс хүнд байдалд орж байна.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.