Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно

Н.Алтанцэцэг / Нийгэм

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг.

Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбохоор улс, нийслэлийн төсвөөр Орхон хэсгийн Ус дулаан дамжуулах төв-1, Туул хэсгийн Ус дулаан дамжуулах төв-4, Орхоны 3,4,5,7,10 дугаар гудамжуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хийгдэж байгаа ба Орхоны 1 дүгээр блокийн бусад гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2020 онд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ажлын явцыг эрчимжүүлж, шаардлагатай техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлын газар дээр нь шийдвэрлэхээр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ны холбогдох албаны хүмүүс Гандантэгчинлэн хийд орчмын байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой хороо. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөвлөлттэй. Энд өндөр орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, 9 метрээс өндөр барилга барих боломжгүй. Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нилээдгүй ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна. Гандангийн дэнжийн орчмоос хөрсний шинжилгээ авч үзэхэд 88 хувийн бохирдолтой гэсэн үнэлгээ гарсан. Тийм учраас утаатай тэнцэхүйц хэмжээний гамшгийн хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чанарыг сайжруулахад иргэдийн оролцоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгоход иргэдийн идэвхи санаачлага их чухал гэдгийг хэлмээр байна” гэв.

Энэ төсөл хэрэгжсэнээр нийт 1300 гаруй айлын инженерийн бүрэн хангамжтай амины орон сууцны хороолол бий болох аж. Тус ажлын хүрээнд дөрвөн УДДТ төлөвлөсөн бөгөөд үүнээс УДДТ-1, 4, Орхоны 3, 4, 5, 7, 10 дугаар гудамжнуудын дулааны шугам сүлжээний шугамын угсралтын ажил хэрэгжээд байна. Гандангийн гэр хорооллыг бүхэлд нь дулаан хангамжид холбоход Орхон хэсэгт /Одоо баригдсан байгаа УДДТ-1-д/ нэмж 2.63 Гкал/ц шаардлагатай юм байна. Туул хэсэгт /2020 онд ашиглалтад орох УДДТ-4-д/ нэмж 7.056 Гкал/ц шаардлагатайг энэ үеэр холбогдох албаныхан онцолж хэллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:13:48

ieDV6v http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [115.65.46.112] 2020-04-09 13:01:59

Хайран мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ийм хачин тэнэг зүйлд зарцуулсаар байх уу? 21-р зуунд нүхэн жорлон, яндан зуух ярьж байгаа нь Монгол төрийн эмгэнэл үү? арчаагүй байдал уу? Бага орлоготой хүмүүст зориулсан орчин үеийн нийтийн орон сууц олноор нь барих хэрэгтэй биш үү? Хэдий болтол Монголчууд гэр хороололд зуух яндан нүүрс нүхэн жорлонтойгоо амьдрах вэ?

MOGEUH [202.55.188.40] 2020-04-09 08:51:45

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH

Ёми [202.55.188.82] 2020-04-09 07:46:53

Энэ дарвайсан авгай маскаа зүүхгүй журам зөрчөөд бна арга хэмжээ аваарай. Төрмйн хөн л гэж нэг даварсан новшнууд бх юм. Архичин,алуурсан,шалиг завхай,хүчиндэгч, авилгөч гээд хорвоогийн муу бүхнийг л хийж бна

зочин [59.153.112.142] 2020-04-09 06:05:26

Юун нүхэн жорлон бэ? Гандангийн дэнжид үлдээх барилга байшин байхгүй шүү Бүгдийг нурааж жинхэнэ аялал жуулчлалын бүс болгох ёстой Улаанбаатарын нүүр царайг энэ дэнжээр эхлэн өөрчил Гандангийн хашаа дотор хийдүүдээ ч засаж янзал Би л лав хувь хүнийхээ хувьд гаднаас ирсэн найз зочдоо ганданруу авч очихоос ичдэг Чойжамц гуай арай л бгаа юмдаа Энэ хүн гадаад олон хийдээр зочилсон л байх Ичдэггүй юмуу ийм сэтгэх чадваргүй хүн үү

Зочин [59.153.112.142] 2020-04-09 05:50:13

Тэр Майдар хот гэх мэт төслөө Ганлангийн дэнжид хийж болдоггүй юмуу Үндэсний өв соёлоо тусгасан гадна дотны хүний нүдийг хужирлах цогц бүтээн байгуулалтыг Гандангийн дэнжид хийх ёстой

зочин [59.153.112.142] 2020-04-09 05:45:25

Гандангийн дэнж бол хотын төв, аялал жуулчлалын гол цэг.Энэ төрд улс орныхоо нүүр царайг боддог хүн бүр халаглаж ичиж байгаа Маш яаралтай зураг төслийг хийж үндсээр нь өөрчлөөсэй гэж хүсэж бна Маш гоё зураг төслийг хийгээд ажил болгоосой!!!!

Зочин [202.126.89.128] 2020-04-09 02:57:48

Ene gandangii oir havi gej Hotiin ongo uzemjiig gutaaj, agaar horsnii bohiirdoliin yaruu tod jishee shuu dee. ichej uhmeer. getel uye uyeiin hotiin darga nar ene tal deer yoroosoo anhaarlaa handuulahgui sohor yum shig l yavtsgaadag. Uneheer aimshigiin gazar

Зочин [202.131.230.114] 2020-04-09 02:31:02

энэ нөгөө шатаж байгаа айлын байшингийн үүдэнд сельфи хийж дарвайтал инээж байснаа туслах зураг дарчиж гэж хуцдаг авгай байна.Энэ өөрийнхөө зургийг гаргаж л байвал ажил чухал биш нэг луйварчин хулгайч авгай

Зочин [202.131.233.214] 2020-04-09 02:43:05

Маскаа ч зүүхгүй балай авгай вэ. Энэ яагаад хариуцлага хүлээхгүй селфидээд яваад байна.

Зочин [66.181.179.178] 2020-04-09 02:26:02

Даргаа бутэх юмуу даа олигтойхон ажилаа хийлдээ напд залуусийн чинь хусээд байгаа фитнесуудийг нь нээгээд огооч

Зо чин [66.181.179.178] 2020-04-09 02:21:56

Уэнншдээ нэг л хорьсон цалдсан дарга тэгээд дандаа зов юмаа хориод буруу юмаа давраагаад байх юм тэр архины уйлвэруудээ хаалдаа эсвэл архи энэ коронооод чинь сайн юм болов уу тэгээд дулэгнээд ажилуулаад бна тэ.. фитнесуудийг нээсэн нь дээр байхаа

Зочин [66.181.179.178] 2020-04-09 02:16:53

Хоое Амарсайхан аа одоо чи хэнхэглэхээ больчих чи тэр. Фитнесуудийг хурдан нээ чамаас болж хохирч гуйцлээ ходолгоон бол нуль дархалаа биздээ хамгийн чухал юмыг нь хоер гурван сараар хорьдог хэн бэ чи . Гэрээр дуурэн оохон бондоолэйнууд хамгийн дархалаагуй юмнууд уаг нь болвол тэр аяаараа хяарах хумуус олширж бна. Спортоо спиртээр сольж бна мэдлэггуйгээ битгий гайхуул за юу яаралтай фитнесуудийг нээ чи

Зочин [192.82.70.220] 2020-04-09 04:21:52

Амарсайханы хаана ч хүрэхгүй нүүрээ нуусан ац сүвнүүд олон юм бүү хуц!!


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.