С. Чинзориг: Хувийн хэвшилд ажиллаж буй нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүс 200 мянган төгрөг авна

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-Нийгмийн даатгалыг тэглэх ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-УИХ-аас эдийн засгийг сэргээж, эрчимжүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын тогтоол, Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотойгоор ажилчдад санхүүгийн дэмжлэг олгох харилцааг зохицуулсан хууль батлагдсан. Энэ хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдсантай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд тэглэх, нийгмийн даатгалын ажилгүйдлийн даатгалын сангаас ажилчдад гурван сарын хугацаатай 200 мянган төгрөг олгохыг Засгийн газраас холбогдох журмыг батлахаар хуулийн заалтанд орсон. Энэ хуулийн дагуу манай яам Сангийн яамтай хамтарч харилцааг зохицуулсан журмыг боловсруулж, Сангийн яам болон Хууль зүйн яаманд санал хүргүүлж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, харилцааг зохицуулсан журам батлагдана.

Нийгмийн даатгалын санд төлж байгаа ажилчин болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаагаар чөлөөлж байгаатай холбогдуулж, харилцааг зохицуулсан журмаар тодорхой шийдэгдэнэ.

УИХ-ын шийдвэр гараад ажилчин болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд чөлөөлж байгаа. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл нь чөлөөлөгдөж байгаа ажилчны нийгмийн даатгалыг төлснөөр тооцож нийгмийн даатгалын дэвтэрт бичилт нь хийгдэнэ. Хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилчид сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх харилцааг зохицуулна.

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЗУРГААН САРААР ЧӨЛӨӨЛНӨ

- Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгалыг чөлөөлөх үү?

-Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар чөлөөлнө. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид тогтмол орлого олохгүй байсны улмаас сар тутамд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй бол, нийгмийн даатгалын газартай гэрээ байгуулж, улирлаар болон хагас жилээр төлөх харилцаа нь нийгмийн даатгалын хуулиар нээлттэй байдаг. Иймээс нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг улирлаар болон хагас, бүтэн жилээр төлнө гэж гэрээ хийчихсэн байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ хуульд хамаарах журмыг боловсруулж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь бичилт хийх зохицуулалт оруулж байгаа. Гэхдээ нийгмийн даатгалын одоогийн мөрдөж байгаа хуулиар хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой.

-Нийгмийн даатгал төлж байгаа иргэдэд 200 мянган төгрөг олгоно гэж байгаа. Энэ 200 мянган төгрөгт ямар хүмүүс хамрагдах вэ?

-Нийгмийн даатгал төлж байгаа хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилчдад 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор хуульд туссан байгаа. Энэ мөнгөний зохицуулалтыг журамдаа оруулж өгнө. Төрөөс олгох 200 мянган төгрөгийг хувийн хэвшилд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүст олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамаарахгүй. Хуульд ч гэсэн тодорхой заагдсан байгаа.

600-700 МЯНГАН АЖИЛЧИН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ СУДАЛГАА ГАРЧ БАЙГАА

-Одоогоор хэчнээн иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 700 мянга гаруй ажилчин байна. Мөн 180 мянга орчим хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа. Нийтдээ 600-700 мянган ажилчин нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамаарах болов уу гэсэн тооцоо судалгаа гарч байгаа.

-Журам нь ирэх долоо хоногт батлагдах юм байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх ажил дөрөвдүгээр сарын 1-нээр тооцогдоод явах уу?

-Хуулинд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд буюу зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө гээд заасан байгаа. Журам ирэх долоо хоногт батлагдана. Энэ нь дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явна.

-Одоогоор нийгмийн даатгалын сангаас хэчнээн иргэн ажилгүйдлийн тэтгэмж авч байна вэ?

-Нийгмийн даатгалын сангаас, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгодог. Сүүлийн есөн сар тасралгүй нийгмийн даатгалаа төлсөн ажилтан нийгмийн даатгалын сангаас ажлын 76 хоногтой тэнцэх тэтгэмж авдаг. Өнгөрсөн жилийн эхний улирлын байдлаар 5000 ажилтан ажлаас халагдсан гэж хүсэлт гаргаж, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байсан. Нийтдээ есөн тэрбум төгрөгийг тэтгэмжид зарцуулсан. Энэ оны эхний гурван сарын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан судалгаа хийж үзсэн ч, тоон судалгаагаар өсөлт өндөр гараагүй. Эхний улирлын байдлаар 5200 хүн ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах хүсэлтээ гаргаж, тэтгэмж авч байна.

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЖ ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ОЛГОХООР БОЛСОН

-Хүүхдийн мөнгийг 30 мянга болгож байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эдийн засгийн хүнд үед иргэдийнхээ орлогыг бууруулахгүй байх, амьжиргааны төвшинг дордуулахгүй байх үүднээс хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гурван сарын хугацаатай хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгохоор болсон. Нийтдээ 34 тэрбум төгрөгийн нэмэлт үүсвэрийг Засгийн газар шийдвэрлэж байгаа. Засгийн газраас баталсан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байгаа журмаар зохицуулагдаад явна. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог. Иймээс дөрөвдүгээр сарын 20-25-ны хооронд хүүхдийн мөнгийг нэмэгдсэн хэмжээгээр нь олгоно. Хүүхдийн мөнгөн тэтгэмж дээр шинээр журам гаргахгүй.


Сэтгэгдэл

жаагий [202.55.188.85] 2020-04-20 12:14:22

Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдийг яа гээ вэ үнэндээ бол нийгмийн даатгалаа төлнө гэдэг хүндэл бн

БЦ [103.10.23.106] 2020-04-19 07:06:44

Яамарч бүртгэлгүй хувираан хөдөлмөр хийдэг өрхийн үүлдвэрлэгч Зах дээр бараа зардаг захад түрээс төлдөг Түц, хувсац засвар Гутал засвар Хоёр дах түхий эд авдаг Түүхий эд арис шир авдаг хөдөлмөрлөж өөрийн хувь нэмрээн улсад оруулдаг зарим нь 2оос 5 хүртлэх хүн цалинжуулдаг хүмүүс өнөөдөр хоногын хоолгүй болоо энэ хүмүүсийг төр хөсөр хаявуу хамгийн их амьдрал нь хүнд байгаа хүмүүс бол өнөөдөр Ард түмний олнох болсон энэ хүмүүс байна Үндсэн хууль гууль болсон уу Монгол хүн амьд явах эрхтэй энэ эрхийг нь өнөөгийн ийм хэцүү цаг үед төр хариуцах үүрэгтэй Засагын газараас хэрэгжүүлэж байгаа арга хэмжээ нэрийн төдий хоосон зүүль төдийгүй нүдээн олоогүй иргэдийг ялгаварлан гадуурхасан нүгэлийн нүдийг гурилаар хуурсан хуурамч зүүль болсон

Зочин [182.160.37.89] 2020-04-19 03:00:41

ajil hj bgad jirmesnii amraltaa awsan hvmvvsd 200 m olgogdoh yumuu

Болормаа [66.181.180.231] 2020-04-18 08:44:49

60 0ны 2 хүүхэдтэй хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс үнэхээр хэлмэгдэж бна

zochin [153.232.9.51] 2020-04-18 01:15:11

muu JDU chin sdaa g harnaa chamaig shodbaatar guluguu...

зочин [49.0.135.130] 2020-04-17 10:24:40

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг саяхнаас хэрэгжүүлж эхэлж бгаа юм бна. Гэхдээ татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар ихэнх хүмүүс хасагдах бололтой. Тэрбум тэрбумаар орлогоо нуусан хулгайчуудыг татвараас өршөөдөг байж хэдэн ядарсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хатуурхаж хааж боогоод бхдаа яахав дээ энэ засаг. Өмнө нь АН-ын хэрэгжүүлсэн нөхөн төлүүлэх хуулиар ямар нэг хаалт ялгаварлалгүйгээр бүгдийг хамруулсан юм шүү

Иргэн [202.126.89.119] 2020-04-17 15:58:50

Тийм шүү. Үнэн. Арай доромжилсон, бас тавалсан хууль...

Зочин [192.82.68.225] 2020-04-17 09:50:32

Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэд чинь ч ялгаагүй ажилгүй орлогогүй болсон байхад улсаас ийм ялгавартай хандаж байгаа нь маш буруу, хорьж хориглоод ажлыг нь хийлгэхгүй байж, яаж амьдар гээд байгаам бэ

zochin [202.179.31.8] 2020-04-17 06:04:37

3 saraas l yariad baisan odoo mon shiidber ne gardaggui yasan garaas ne um gardaggyi MAN nii mangaruud ve , tetgever teglelee geed tetgevriin huu 16.8 huvi bolood nemegdsen uuniig ogt yarihaa bailaa gol ne tetgevriin humuus chine hetsuu bgaa bizdee uy hiigeed bnaa ene zasagt bur aliigaa aldlaa hiij chadah um 1 ch alga garsan tsagaasaa l tenegteed bsan bitgii demjeerei gej helmeer bna

зочин [139.5.217.208] 2020-04-17 06:02:59

Хувиараа НД шимтгэл төлдөг хүмүүст өгөхгүй гэсэн үгүү тэтгэврийн насанд хүрч магадгүй гээд ухамсараараа төлөөд явдаг хүмүүсээ бас орхилоо юу ажилгүй ч гэсэн шимтгэлээ өгдөг ухамсартай иргэдээ бас л үлдээх юм уу

Зочин [66.181.178.125] 2020-04-17 04:42:43

Хувийн хэвшилд ажиллаад НДШ төлдөггүй маш олон хүн бна бас угаасаа ажилгүй маш олон хүн бна . Энэ хүмүүсийг яах юм бэ . Хөл хорионы үед ингэж ялгаж болж байгаа юмуу

АА [59.153.112.49] 2020-04-17 04:12:09

ТЭТГЭВРИЙН НАС НЭМСЭН, БОДОХ ХУГАЦААГ 7 ЖИЛ БОЛГОЖ НЭМСЭН_ХАРИН МАЛЧДЫНХЫГ 5 ЖИЛЭЭР БУУРУУЛСАН, ШИМТГЭИЙГ НӨХӨН ТӨЛӨХ ХУУЛЬ ГАРГАСАН. ТЭГЭХЭЭР МАН ГЭДЭГ ЧИНЬ МАЛЧИН АРДУУДЫН НАМ ШҮҮ ДЭЭ.

Зочин [202.9.40.122] 2020-04-17 06:59:58

Яг үнэн. Ялгаварлан гадуурхахыг үнэн үзүүлж байна уу даа

Зочин [202.70.41.114] 2020-04-17 03:30:42

Нийгмийн даатгалыг шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өгөх зохицуулалт чинь тэтгэвэрт гарах дөхөж байгаа сүүлийн 7 жил тасралтгүй төлөх хүмүүсийг эрх зүйн байдлыг дордуулж байна, нийгмийн даатгалд хэдэн төгрөг өгч байсан гэрээний хэмжээгээр чөлөөлөхгүй бол 1960-иад оныхон зах зээлд шилжсэн, 5 жил байснаа 7 жил болсон, өвчин зэрэг олон зүйлээр хүнд тусаж байна, бид ухаалаг шийдвэр гарна гэж тэвчээртэй хүлээж байгаа ...

зочин [192.82.65.180] 2020-04-17 03:10:13

200к ндшимтгэл төлж байгаад нь өгөх нь зөв шүү дээ ,насаараа ндшимтгэл төлж явж байна ийм хэмжээний урамшуулал 1 удаа ч гэсэн авах эрхтэй ,дандаа яахаараа барьцаж байдаг юм ,юм л бол ижил хэмжээтэй авна гэж зүтгэх юм тэгвэл тэр хэрээрээ улсдаа ядахдаа татвараа төлж байсан юмуу, юм л бол барьцалдаад нэхэх юм ийм харьцуулалт хийх нь зөв,

Зочин [202.9.40.122] 2020-04-17 07:01:46

Хувиараа ч бас л адилхан төлж бна даг. Яахаараа авч болдоггүй юм!!!

Балдан [202.21.108.179] 2020-04-17 02:53:30

Татвар төлдөггүй хүмүүст өгөх хэрэггүй.

хүн хүн [103.10.23.106] 2020-04-19 07:27:55

Өө заа заа татвар төлдөгүй ХУВИРАА ХӨДӨЛМӨР ЭРХЧЭГЧ НАР УЛСАД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРЭЭН ОРУУЛДАГҮЙ ХҮМҮҮС ҮҮ ТЭНГЭЭ ТЭД ХЭНЭЭЧ ЮУЧ ГҮЙДАГҮЙ ӨӨРИЙН ХҮЧЭЭР ӨӨРИЙГӨӨН ТЭЖЭЭДАГ ХҮМҮҮС МАЛЧДААС ИХЛЭЭД ӨРХИЙН ҮҮЛДВЭР ЭРХЧЭГЧ НАР ГАР УРЧУУД ЖЭЖЭГ ХУДАЛДААЧИД ГЭЭД БУСАД НИЙГЭМИЙН ОЛНОХ БОЛСОН ТОМ АНГА ДАВХАРАГ БАЙНА Дэлхий нийтээр хүнд болсон энэ цагт энэ хүмүүс Үндсэн хуулиар олгосон Амьд явах эрхээн идлэж түнээн төрөөр хангуулах эрхэй энэ эрхээн эдлэж чадахгүйд хүрч өлсөж үхэхэд хүрэх ӨНӨӨДӨР НИЙГЭМИЙН ОЛНОХ БОЛСОН ЭНЭ ТОМ АНГИ ДАВХАРГИЙН ХҮМҮҮС НЭГДЭЖ ЗЭВСЭГЛЭН БОЛСХОД ХҮРНЭ ГЭДИЙГ ЧИ МЭДХҮҮ Хатуу ширүүн тэмцэл нийгэмиийн жэнхэн хувьсгал ийм л аргагүй нөхцлөөс үүдэн нийтийг хамарсан иргэж буцахгүй цус асгаруулсан тэмцэл болон ихлэдэг юм үүнийг түүх гэрчлэнэ

Зочин [202.9.40.122] 2020-04-17 07:05:06

1. Татвар шингэсэн түрээс төлдөг. Татвар төлснөөс ялгаа бхгүй!!!! 2. Орлого тодорхойлах боломугүй үйл ажиллагаа эрхлэгчидээс мкв тооцон дүүргийн татварынхан татвар авдаг.

Зочин [202.21.113.146] 2020-04-17 02:40:44

тодорхой журам гаргамаар юмаа бүр 1 төөрөгдүүлж өгөх юм

Зочин [66.181.161.16] 2020-04-17 02:12:10

НДШ нэрийн дор иргэдээ ялгаварлан гадархуухахаа МАН гарууд болиочээ. 3 хан сая иргэнээ ийм цар тахалын үед ядаж жигд дэмжиж өгөмөөр байна. НДШ төлж чадахгүй эмзэг бүлэгийг бүр гуйлагчин болгохоор шийдэв үү ТЭНЭГүүдээ МАНгаруудаа. НДШ төлдөг хэсгийг давхар давхар дэмжиж , төлж чадахгүй хэсгийг улам доройтуулж . Хэлэх үг олдохгүй байна. Тэнэг төрийн тэнэг бодлого.

зочин [103.212.118.208] 2020-04-17 02:03:24

700,0 хүн ажил зогсчихоор энэ улс чини хийж бүтээх баялаггүй болчихоор хэн хүнс хоол хувцас орон сууц гэрэл дулаан ус үйлдвэрлэжгаргах уу.ждүчин хүрэлсүх оффшорчин жонхуу 76 сармагчин төрийн албаны 250,0тэжээвэр сармагчингууд энэ улс оронд үйлдвэрт ажиллаж талх хүнсний ногоо гурил хувцас орон байр бариж хийж бүтээх үү.хийж бүтээж хөдөлж байсан баялаг бүтээгч нарын хүчинд та нар өдий зэрэгтэй явж бгаагаа мэдэх үү.энэ сармагчингууд улс орныг элэгээр ни хэвтүүлэхээр шийджээ.төсөв татвар орлого бүгд 0заана.төрийн тэжээвэр гахайнууд та нар яааж улс орныг авч явж чадах вэ дээ.энэ сонгуулиар бүгдын арчиж хаяхаа ард түмэн мэдэж бгаа байх өө.

Зочин [103.57.93.94] 2020-04-17 01:58:43

Нийгмийн даатгалыг нь 10 сарын 1 хүртэл бичилтийг нь хийж өгнө гэдэг маш зөв. Харин хүмүүсийг ялгаварлаж 200К төгрөг өгч байгааг ойлгохгүй байна. Бүгд л Монгол улсын иргэд, өвчин тахлын үед энэ онцгой дайны нөхцөл байдалд яагаад ялгаварлаад байгаам бэ? Ажилгүйдлийн шимтгэл төлдөггүй ажилгүй орлогогүй хүмүүс энэ хугацаанд хоол идэхгүй амьдрахгүй байх юм уу? Иргэддээ тусламж үйлчилгээг жигд үзүүлээч.

Зочин [66.181.181.117] 2020-04-17 12:33:03

Bitgii huts. Chi muu ajilgyi nogoorood hevtej baij bas mongo avah sanaatai. Lalar mini garch ajil hii

Зочин [66.181.161.69] 2020-04-17 01:47:52

Ашгүйдээ Монголын эдийн засаг ард түмний амьдрал улам өсөж дээшлэх болтугай.

Irgen [64.119.23.127] 2020-04-17 01:47:08

Нийгмийн даатгал тэглэхийг дэмжиж байна. Харин 200.0 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн нь НД төлдөг төлдөггүйгээр нь ялгаварлаж байна. Энэ хорио цээр өвчний үед бүх хүнд тэгш 200.0 төгрөг олгох ёстой

Зочин [64.119.19.21] 2020-04-17 01:42:29

Гаргасан шийдвэр ээ түргэн гаргаж хэрэгжүүлээч, ажилтнууд чинь журам гараагүй гээд мөнгө төль гэж тэнэгтсэн шүү?!

ахах [192.82.64.212] 2020-04-17 01:17:07

ажилчин гэж хэнийг хэлээд байнаа? үүнийг уншихаар ажилтанд хамаагүй, ажилчинд хамааралтай мэт ойлгогдоод байна. ер нь цаашаа ярьвал манай Хөдөлмөрийн тухай хуульд ажилчин гэж нэр томьёо байхгүй шүү хууль тогтоогч сайд аа. өөрсдөө боловсрулуж баталсан хуулийнхаа хүрээнд ярь л даа.

Зочин [64.119.27.240] 2020-04-17 00:43:14

Харин ч НДШ төлдөггүй хүмүүс их ядуу байдаг. Тэдэнд туслах хэрэгтэй. Энэ цаг үед ялгаварлах цаг биш.

Guest [202.131.229.146] 2020-04-17 00:50:53

Ajil hiideggui hiihiig husdeggui arhi uudag moriitei togoldog tsagiig demii ongroodog hund ogt hamaagui zuil bolvuu.

Иргэн [122.201.24.49] 2020-04-17 00:31:09

Арчаагүй этгээд Хувмараа хөдөлмөр эрхлэгяид хамгийн хүнд байдалд байгаааг энэ гөлгөр олж харахгүй лдээ МАН н нэг ч хүнд санал өгч болрхгүй шүү хувмараа хөдөлмөр эрхлэгч ажилгүй иргэдээ Бид залхуураад ажил хийджэгүй биш эсвэл төрд ажиллах шаарлоага хангадаггүй лээ биш Заримл нь брломж олгодоггүй зарим нь хувмахаа бусдаас хамаарахгүй эмьдралаа болгохыг хичээдэг хүмүүс шүү Одоо биднээс хөмаарөхгүй шалтгаалаахгүй байдал өөрчлөндсөн тул хнцүү байна Ядаж сар бүр 100000 олгооч Хүрэлсүх ээ

Зочин [66.181.183.94] 2020-04-16 23:48:36

АЙМХАЙ ХҮН НОМТОЙ НАМ ДАРАМТАЛДАГ ГЭСЭН ДЭЭ


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.