Оросын төгсөх ангийн сурагчид ОРТ сувгаар видео хичээл хүлээн авна
Оросын Холбооны Улсын Олон нийтийн телевиз (OРТ) өнөөдрөөс буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн энэ жил төгсөлтийн шалгалт өгөх сурагчдад зориулан видео хичээлийг нэвтрүүлэх гэж байна. Шинэ төслөө “Миний сургууль цахимаар” /Моя школа online/ гэж нэрлээд байгаа бөгөөд видео хичээл ОРТ сувгаар орон нутгийн цагаар 9:00 – 12:00 цагийн хооронд гарах юм байна. Видео хичээлийн агуулга нь сурах бичиг болон үнэгүй цахим сургалтын “Миний сургууль цахимаар” платформтой уялдсан байх ажээ.
Оросын Гэгээрлийн яамны хэвлэлийн албанаас “бид нэг төсөлд уламжлалт сурах бичгийг сургалтын стандартад нийцсэн дижитал платформ болон дижитал телевизтэй нэгтгэсэн. ... Ийм төслийг өөр хаана ч хэрэгжүүлээгүй” гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: БСШУСЯ
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
ЭРХ БАРИГЧ НАМЫН АЙМАГ БҮРТ ҮЙЛДВЭР БАРИХ АМЛАЛТ БИЕЛСЭНГҮЙ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 44 тэрбум төгрөгийг арилжааны банкинд дур мэдэн байршуулсан уу
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Танилц: Аймгуудын өрсөлдөх чадвар
Үхрийн шинэ мах килограмм нь 20-23 мянган төгрөгийн үнэтэй байна
Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа