Энэ сарын 24-27-ны өдрүүдэд дуу цахилгаантай бороотой
Төв аймгийн баруун хэсгээр өнөөдөр түр зуурын нөөлөг салхи, дуу, цахилгаантай аадар бороо орох тул малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.2020 оны 06-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 23-ны өдрийн 20 цаг хүртэх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Төв аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Нийт нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө нийт нутгаар 20-25 градус дулаан байна.
Зуунмод хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
2020 оны 06-р сарын 24-нөөс 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд ихэнх нутгаар 25-нд зүүн хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 24-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.
Иймээс малчид, ард иргэдийг үерийн усны аюулаас сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчихыг аймгийн УЦУОШГ-аас сэрэмжлүүлэн анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.63] 2020-06-24 03:28:16
Зуны 3 сардаа хөдөө явж байгалийн сайханд баясч байх шиг жаргал алгаа. Эх орныхоо үзэсгэлэнт газрууд байгалийн сонин тогтоцыг гэр бүл найз нөхдүүдтэйгээ хамт явж үзэж сайхан амарцгаагаарай иргэд ээ. Монголын зун гайхамшигтай. аав ээжийнхээ төрсөн нутагт энэ жил очноо сайхаан