О.Сэргэлэн: Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийдэг болно
Эрүүл мэндийн яамнаас гаргасан гадаадад зайлшгүй эмчлэгдэх шаардлагатай 27 өвчний жагсаалтад нойр булчирхайн эмгэг багтдаг. Монгол эмч нар нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хийж чадвал дээрх тоо нэгээр хасагдана гэдгийг УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, гавьяат эмч О.Сэргэлэн онцолсон юм.
Энэ талаар Монгол Улсын Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Нойр булчирхайн эмгэгийн эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нойр булчирхайн бусад эмгэгийг бид бүрэн эмчилж байгаа. Одоо зөвхөн нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсдаа хийдэг болох шаардлагатай байна. Мөн чихрийн шижин, бөөр, нойр булчирхайн асуудалтай хүмүүсд эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна. Хоёр жилийн өмнөөс бид ЭМЯ-нд хүсэлт тавиад нойр булчирхай шилжүүлэн суулгах чиглэлээр зургаан эмчийг БНСУ-д сургаж байна. Коронавируст цар тахлын өвчлөл буурвал 2020 ондоо багтаж нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээний бэлтгэл ажлыг хийнэ. Хүн дээр шилжүүлэн суулгах хүртэлх бүх процессийг 2-3 удаа хийж үзсэн. Энэ мэс засал манай оронд хийгдэх боломжтой. Дараагийн шат буюу хүнд шилжүүлэн суулгах үйл ажиллагааг эхлэх зорилготой байна.
НОЙР БУЛЧИРХАЙН ЭМГЭГ МОНГОЛ УЛСАД ТҮГЭЭМЭЛ
-Ямар үед нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг юм бэ?
-Нойр булчирхайн эмгэг Монгол Улсад түгээмэл байдаг. Нэгдүгээрт, Цочмог панкреатит /нойр булчирхайн үрэвсэл/ болон нойр булчирхай үндсэндээ идээлж, бугласан үед нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлага гарна. Хоёрдугаарт, Чихрийн шижингийн нэгдүгээр хэв маягтай хүмүүсд нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлага гардаг.
Нойр булчирхай шилжүүлэн суулгах хэд хэдэн төрөл бий. Үүнд:
- Нойр булчирхайг дангаар нь шилжүүлэн суулгах.
- Нойр булчирхай, бөөр хоёрыг хамт шилжүүлэн суулгах.
- Өмнө нь бөөр шилжүүлэн суулгагдсан чихрийн шижин нь үргэлжилж байгаа хүмүүсд нойр булчирхайг шилжүүлэн суулгах.
Манай оронд энэ төрлийн мэс заслыг эхэлчихвэл аль алийг нь нэвтрүүлэх боломжтой.
“УНТЭ-ИЙН МЭС ЗАСЛЫН АЧААЛАЛ ДЭНДҮҮ ИХ БАЙГААГ ОНЦЛОН ХЭЛМЭЭР БАЙНА”
-Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах төв дээр хичнээн өвчтөн эмчилгээ хийлгэж байна вэ? Коронавирусын цар тахлаас шалтгаалан улс, орнууд агаарын тээврээ зогсоосон. Үүнээс шалтгаалж гадагшаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хүмүүсд ямар арга хэмжээ авч байгаа юм бол?
-Элэг болон бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Хэдийгээр коронавирусээс шалтгаалан бусад бүх төрлийн мэс засал хаагдсан ч бид боломжоороо энэ төрлийн мэс заслыг хийгээд явж байна. Өнгөрсөн тав болон зургаадугаар сард дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгасан. Харамсалтай нь коронавирустэй холбоотойгоор цусны төвийн донорын олдоц харьцангуй багассан учир тэр нөхцөл байдалдаа тохируулж, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тоо цөөрсөн. ДЭМБ-аас коронавирусын үед мэс заслын чиглэлээр ажиллах удирдамж гаргасан. Энэ удирдамжийн хүрээнд зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэс заслыг хийх зааварчилгааг өгсөн. Үүний дагуу ажиллаж байна.
-Одоогийн байдлаар хичнээн хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай хүлээгдэж байна вэ?
-Мэс засал зогсолтгүй хийгдэж байгаа учир 100, 200-аараа хүлээгдэж байгаа зүйл байхгүй. Шаардлагатай хүмүүс сарын дотор шинжилгээ, бэлтгэлээ хангасны үндсэн дээр хагалгаа хийлгэж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхийн тулд Монголоос гадагш явж эмчлүүлэх иргэдийн тоо буурсан. Монголд маш бага төлбөртэй хийгдэж байгаа учир ихэнх хүмүүс эх орондоо энэ төрлийн хагалгааг хийлгэж байна. УНТЭ-ийн мэс заслын ачаалал дэндүү их байгааг онцлон хэлмээр байна. Цэргийн төв эмнэлэг коронавирусээс шалтгаалж, гаднаас ирж байгаа иргэдээ хүлээн авч байгаа учраас тус эмнэлгийн мэс засал, яаралтай тусламж, хордлогын тусламж, үйлчилгээ УНТЭ-ийн мэс засал, яаралтай тусламжийн хэсэг дээр төвлөрсөн. Хоёр эмнэлгийн ачааллыг давхар авч байгаа учир амбулаторийн үзлэгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Мөн хоногтоо хийгдэх ерөнхий мэс заслын тоо 30-аас буухгүй байна.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
DR. PRADHAN [197.211.53.60] 2023-01-29 07:02:46
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
DR. PRADHAN [197.211.53.49] 2022-11-14 21:37:01
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:35:19
fVlZpt http://pills2sale.com/ levitra nizagara
Zochin [64.119.20.151] 2020-06-24 05:12:25
Yasan saihan medee we? Amjilt hvsie altan gartanguuddaa. Bas Hvrelsvh erunhii said, Dawaasvren said nart bayar hvrgeh geregtei ungurdug uwul utaanaas uchnuun zuun hvnii amiig awarsan shvv ta nar maani jinhene baararuud shvv
Баяраа [64.119.16.43] 2020-06-24 04:41:40
Сэргэлэн эмчдээ амжилт хүсье. Та болон таны хамт олны монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хийж байгаа ариун үйлсээр бид бахархдаг шүү. Нойр булчирхайг эмчлэх, мэс заслаар эдгээх зорилт тань хурдан биелэх болтугай.
Зочин [202.179.24.26] 2020-06-24 02:46:10
Төрийн соёрхолыг үе нь өнгөрсөн хэдэн өвөө нарт өгснөөс О.Сэргэлэн эмчид өгөх байсан юм. Гэхдээ ард түмэн танаар бахархаж, таныг хайрлаж байдаг шүү. Танд амжилт, сайн сайхан бүхний дээдийг ерөөе.
zochin [103.229.123.156] 2020-06-24 02:15:49
Iim xumuust tsalin xolsiig ni xanatan ni ogox xeregtei Ochnoon olon xunii amiig avarch baigaa buyantanguud amidral beleglegch shuu dee
иргэн [103.9.88.162] 2020-06-24 01:26:54
САЙН МЭДЭЭ БАЙНА
Зочин [66.181.185.34] 2020-06-24 00:34:28
сайхан мэдээ АМЖИЛТАД ХҮЧЭЭ НЭГТГЬЕ