ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 3. Буд гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


Сэтгэгдэл

Гэгээрэл [202.9.46.27] 2020-06-24 00:43:10

Энэ өгөр балай төвөдийн булай хоосон суртал, мухар сүсгээс гайтаж МОНГОЛ ОЮУН мөхөх нь байна шүү. Монгол улсад бурангуй төвдийн ламын шашин гэх АРД ТҮМНИЙГ ҮХЭЛ, ӨВЧИН, ЗОВЛОНГООР НЬ ДАЛИМДУУЛАН МУХАР СҮСГИЙН ХАР БИЗНЕС ЭРГЭЛДҮҮЛЖ МӨЛЖИГЧ ЛАМ ГЭХ ШАР ХУВАЛЗУУДАД тархиа базуулсан зомбинууд биш, харин ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГЭЭР ӨВЧ ЗЭВСЭГЛЭСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ХҮН АРД ХЭРЭГТЭЙ БАЙНА!!!

Монгол иргэн [59.153.87.176] 2020-06-24 00:54:34

ямар сайхан хэлэв ээ энэ улс орон бол эртнээс хятадад бас өөр улс орнуудад бүдүүлэг гэж хэлүүлэн хөгжилийн дээд оргилд хүрсэн Амжилт Манай улс орны ирээдүй газар усгүй л бол шууд зогсоно


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.