Иргэдийн анхааралд!

Ц.Анударь / Нүүр

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагчид сонгуулийн хэсгийн хорооны хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Иргэн та 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн харъяа дүүрэгтээ саналаа өгөхдөө Санал авах байранд гараа ариутгаж орох, амны хаалтыг заавал зүүх, санал өгөх байранд дараалал үүссэн тохиолдолд хоорондоо 1 метрийн зай барихыг анхааруулж байна.

Та санал өгөхдөө согтууруулах ундаа хэрэглээгүй байх, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн Аймгийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/170 дугаар захирамжаар 2020 оны 06 дугаар сарын 23-наас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд архи согтууруулах, ундаа худалдах түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр спорт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулахыг түр хориглосон тул иргэд та бүхэн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана уу.



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.