В.Путин дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, “Нэр нь үл мэдэгдэх дайчны шарил”-ын ойролцоох Мөнхийн галд цэцэг өргөжээ.
Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулсан цэргийн парадын төгсгөлд В.Путин парадад оролцсон анги салбарын захирагч нарт баяр хүргэж, ахмад зүтгэлтнүүдтэй ярилцжээ. Үүний дараа тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар Александрын цэцэрлэгийг зорьжээ.
ОХУ-ын Төрийн тэргүүн жил бүрийн 5 дугаар сарын 9-нд Нэр нь үл мэдэгдэх дайчны шарилд цэцэг өргөдөг бөгөөд энэ арга хэмжээ ихэвчлэн парадын дараа болдог. Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жил Ялалтын парадыг хойшлуулсан билээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл