ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа.

Aдмин / Нийслэл

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт ХХААХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, УЦУОСМХ, МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж, аймаг, орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонссон юм.

Тус аймгийн хэмжээнд хур бороо багатай гантай байсан тул өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг энэ үеэр онцоллоо.

Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүн гантай сумдын судалгааг гаргаж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Зочин [103.57.95.169] 2020-09-30 22:27:04

Зомби тахал

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.