Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатар аймгийн нутгийн өмнөд хэсгээр их цас орно.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 21-нд нутгийн зүүн хэсэг, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл

Тк [59.153.112.246] 2020-11-18 09:02:48

Сүржигнэл биш, танай гэрт цас орохгүй, монгол орон уудам өргөн

Зочин [139.5.216.209] 2020-11-18 07:00:05

Их сүржигнэх нь дараа нь жинхэнэ аюултай үзэгдэл ойртоход хэн ч тоохгүй болдог аюултай.

зочин [202.21.126.202] 2020-11-18 07:35:20

Яг үнэн

Зочин [202.9.47.28] 2020-11-18 02:37:44

аюултай үзэгдэл ч гэх шиг одоо цас орж шуурахгүй яахав дээ бүх зүйлийг сүржин болгох ямар учир байна ааа

Зочин [150.129.140.15] 2020-11-18 05:26:22

tiimee gichii min


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.