Миннесотад 107 настай эмэгтэй халдварыг ялан дийлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Миннесота муж улсын 107 настай оршин суугч Тилли Дайбинг “COVID-19” халдварыг ялан дийлжээ.

“Ecumen Detroit Lakes” асрамжийн газрын ажилтнуудын мэдээлснээр, Т.Дайбинг энэ намар коронавирусээр халдварласан хэмээн оношлогджээ. Тэрбээр уг асрамжийн газарт 2015 оноос хойш амьдарч байгаа ажээ.

“Т.Дайбингийн шинжилгээний хариу эерэг гарах үед түүнд ядрахаас өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэрбээр саяхан асрамжийн газрынхаа өрөөнд эргэн ирсэн” гэж эх сурвалжууд “CNN” сувагт мэдээлжээ.

Намайг таван нас хүрээгүй байхад аав ээж маань тахлаар өвчилж байсныг сайн санадаг гэж Т.Дайбинг ярьжээ. Мөн тэрбээр 95 насандаа хорт хавдрыг ялан дийлж байсныг “KARE” суваг уламжилсан байна.

“Түүнийг эдгэрсэнд, сайхан инээмсэглэлийг нь өдөр бүр харах болсондоо бид маш их баяртай байна” гэж “Ecumen Detroit Lakes” асрамжийн газар “Facebook” хуудсандаа нийтэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг Э.Хулан


Сэтгэгдэл

Зочин [83.187.178.242] 2020-12-17 00:26:00

Hugshin ornuud hunee diilehgui uhuuleh gej bhad hugchuud ni davaad bdg aihtar bie ssitai yma

иргэн [192.82.76.188] 2020-12-16 07:28:16

Бурхан хүмүүст даах ачааг нь өгдөг.Сайхан мэдээ байна.тиймэн 'Амар тайван' байх нь чухал!!!""""!!!!!********


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.