“BioNTech”, “Pfizer”-н вакцин коронавирусний шинэ омгийн эсрэг үр дүнтэй байж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

БЕРЛИН. /DPA/. Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компанийн гарган авсан вакциныг өнгөрсөн долоо хоногт Их Британид илэрсэн коронавирусний шинэ омгоос хамгаалах чадвартай гэж үзэж байна. Энэ тухай “BioNTech” компанийн ерөнхий захирал Угур Шахин мэдэгджээ.

“Бид вакцинаа мутацид орсон коронавирусний 20 шинэ хувилбарын эсрэг туршиж үзсэн. Манай вакцинаас бий болсон дархлааны хариу урвал энэ вирусний бүх төрлийг идэвхгүй болгосон. Иймд шинжлэх ухааны үүднээс манай вакцин Их Британид илэрсэн шинэ омгийн эсрэг үр дүнтэй байх магадлал харьцангуй өндөр юм” гэж Шахин цохон тэмдэглэжээ.

“BioNTech” ойрын хугацаанд вакцины үйлчлэлийг илүү нарийн судлахыг зорьж байна. Шахины ярьснаар, ирэх онд вакцины үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах нь компанийн гол зорилго болоод байгаа аж. Ингэхийн тулд Майнц, Идар-Оберштайн дахь үйлдвэрүүддээ хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжийг судалж байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

мэдээ [107.167.107.126] 2020-12-22 17:48:28

магадгүй гэж эргэлзсэн вакцин бичээд хуцаад

Зочин [139.5.218.43] 2020-12-22 09:46:32

Very good news


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.