Г.Амартүвшин Хөгжлийн банкны зээлээр, С.Амарсайхан Хүүхдийн автобус төслөөр “Моннис”-ыг дэмжжээ

Aдмин / Хууль

Хөгжлийн банкны захирлаар ажилласан зургаан сар гаруйн хугацаандаа одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 327 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.

Хөгжлийн банк улс орны томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дүрэм, журамтай ч хамгийн хачирхалтай нь Г.Амартүвшин захирлын үед олгосон зээлүүдийн олонхи нь МАН-ын гишүүдийн компаниудад очсон байдаг юм.

Түүний үед зээл авсан томоохон зээлдэгчийн нэг нь “Эм эм и кью” ХХК. Уул уурхай, гадаад худалдаа, машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, барьцаалан зээлдүүлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгэгдсэн энэ компани Г.Амартүвшин гишүүнийг захирлаар ажилласан хэдхэн сарын хугацаанд 67.7 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаас авч чаджээ.

Зээлдэгч:

- “Эм эм и кью” ХХК

Шийдвэр: – Шинээр зээл олгосон

Үндсэн зээлийн үлдэгдэл: - 67.779.051.083.00

Үйл ажиллагаа: - Уул уурхай, олборлолт

Гол хувьцаа эзэмшигч: - “Моннис интернэйшнл” ХХК

Ийм их хэмжээний зээлийг авсан энэ компанийн гол хувьцаа эзэмшигч нь нэгэн цагт МАН-ын том санхүүжүүлэгч байсан “Моннис интернэшнл” ХХК.

Байсхийгээд л элдэв дуулианд нэр нь холбогдож байдаг “Моннис интернэшнл” бол саяхан сургуулийн автобусыг зах зээлийн үнээс нь хэд дахин нугалж нийслэлд нийлүүлсэн байж магадгүй дуулианд нэр холбогдсон “Моннис моторс”-ын хувьцаа эзэмшигч.

Нэг үгээр хэлбэл МАН-ын гишүүн, Сүхбаатар аймагт тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай хүнээр нэрлэгддэг Базын Чулуунбаатарын компаниуд гэсэн үг. Тэгвэл Хөгжлийн банкаас “Моннис интернэшнл” ХХК зээл авч байх үетэй давхцан тус компанийн охин компани болох “Моннис моторс” маш том нэгэн гэрээг өөрийн талд зуруулж байжээ.

Энэ нь “Сургуулийн автобус” төсөл бөгөөд “Моннис моторс” энэ төслийн автобусыг нийлүүлэхээр шалгарч байхад нийслэлийн Засаг даргаар өдгөөийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан ажиллаж байлаа.

Энэхүү төслийн хүрээнд 2020 онд 75 автобусыг 23 тэрбум төгрөгөөр, 2021 онд мөн 75 ширхэгийг 23.3 төгрөгөөр, 2022 онд 50 ширхэг автобусыг авахаар “Моннис моторс”-той гэрээ байгуулан ажиллаж байжээ.

Үүний эхний санхүүжилт болох 23 тэрбум төгрөгийг 2020 оны нийслэлийн төсөвт тусган “Моннис моторс”-т өгсөн байдаг юм. “Моннис моторс”-ынхон ч эхний ээлжийн автобусуудаа оруулж ирэн, үйлчилгээнд явуулж эхлэсэн. Гэтэл үүнтэй зэрэгцээд “Сурагчдын автобус” төсөл нь улстөрчид хийгээд бизнесийнхний асар том шахаа байсан байж болох талаар баримтууд гарч ирсэн.

Нэгхэн жишээ дурдахад манайд 130 мянган доллараар оруулж ирж байгаа хүүхдийн автобусын зах зээлийн үнэ нь 44 мянган доллар байдаг талаар мэдээллүүдийг өнгөрсөн оны сүүлээр хэвлэлүүд гаргаж ирсэн.

Ердөө хэдхэн хоногийн өмнө asu.mn сайт энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон “Моннис моторс”-ын захирал Б.Чулуунбаатар нарыг АТГ-аас шалгаж эхлэсэн талаар мэдээлсэн байсан. (Энэ талаархи мэдээллийг http://asu.mn/content/5757 холбоосоор уншина уу)

Ингэж МАН-ын гишүүн “Моннис”-ын Б.Чулуунбаатар УИХ-ын сонгуулийн өмнөхөн нэг талаас Г.Амартүвшингээс Хөгжлийн банкны зээл, нөгөө талаас С.Амарсайханаас “Сургуулийн автобус” төслийн асар олон тэрбум төгрөгийг авч байжээ. Эдгээр мөнгө нь эргээд сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдаагүй гэж найдъя.

Эх сурвалж: 24tsag.mn С.Сүлд


Сэтгэгдэл

Зочин [91.20.61.84] 2021-01-21 08:19:00

Энэ хэдийг өчигдөр болсон явдал шиг бөөнөөрөө оруулмаар байна. Дор нь хариуцлага тооцмоор байна.

Зочин [139.5.218.252] 2021-01-20 17:00:57

35 с доош насны залуучууд нам дагаж гүйгээд эрх мэдэлд хүрээд үндэслэлгүйгээр баяжаад байгаа нь ёсзүйгүй үйлдэл, энэ насан дээрээ амьдралаа тогтволжуулж үр хүүхдээ анхаарч байх ёстойм уг нь, нам ийм заваан байна

Зочин [66.181.161.30] 2021-01-20 13:23:09

Луйварчин чулуунбаатар үхэж далд орохгүй нь ээ. Муу хүн нь үлдэж сайн нь явж байдаг хаана бна тэр үйлийн үр тэнгэрийн гэсгээл. тэрний бузар мөнгөөр хөл дээрээ зогсож байгаа компаниуд нь түргэн дампуураг

Зочин [64.119.19.53] 2021-01-20 05:27:43

Хулгайчуудыг тэнгэр ниргээсэй. Ханаж цаддаггүй хүүрнүүд үхвэл таарна. Хулгайн юм хоолойгоор нь яаж давдаг байнаа.. хөсрийн хогнууд..

Зочин [91.20.62.239] 2021-01-20 07:58:49

Эд нарыг тэнгэр ниргээсэй гээд суух биш, энэ хулгайчуудыг бүгдээрэй ниргэцгээе гэдэг сэтгэхүйтэй л болмоор байна даа.

МАН [122.201.24.6] 2021-01-20 05:17:32

МАНдуулнаа мөнх оршиг!!!

Зочин [202.9.47.50] 2021-01-20 04:18:26

Ман -МАХН байхдаа хамгийн шударга байлаа.Гал голомт тасарч Баяр, С.Батболд, М.Энхболд , Хүрэлсүх нарын толгой гараар удирдуулаад харийнханд үйлчилж, эх орон, ард түмнээ үнсэнд хаясан луйварчин нам биш бүлэг болон хувирчээ.Эд нарт нэр цэвэр хэн байна вэ. . .

Зочин [122.201.22.80] 2021-01-20 04:05:58

энэ намд л байгаа бол хулгайч л байж таарна шүүдээ. шалгарсан хулгайчид нь дээшээ дэвшдэг тогтолцоотой нам шүүдээ

ёс [202.55.188.100] 2021-01-20 03:57:40

Моннисын Чулуунбаатар МАН ын гишүүн. Чука хээл хахууль өгч энд тэнд хор найруулж машин, уул уурхайн механизмаа эрдэнэт, засгийн бааз гээд шахаад гаршчихсан хөдөөний залуу. Сү.Батболдтой ч их нарийн холбоотой. Үе үеийн хотын дарга, ГОК ийн захирлуудад их авилгааар машин өгч асуудлаа шийдээд бүр сурчихсанюм.

зочин [203.217.139.240] 2021-01-20 03:40:51

Муухай луйварчид, цадаж ханадаггүй юмнууд. Худлаа шударга дүр эсгэсэн, том том ярьсан, хий бүлтэрсэн амьтад. С.Амарсайханы ах Отгонбаяр гэж нэг юм бас хөрөнгө мөнгөний асуудлаао шоронд ороод байсан биз дээ

Зочин [64.119.19.30] 2021-01-20 03:37:23

Моннис-н Чулуунбаатар бол зүгээр л луйварчин..Энэ бол бараг л эхлэл хэсэг нь. Бизнес нэрээр өчнөөн хүмүүсийг дампууруулж өчнөөн хүний амьдралаар тоглосон дээрэмчин..

Зочин [122.201.22.161] 2021-01-20 03:27:37

ЭНЭ БҮХ БУЛХАЙ ИГЭН ТА БҮГДИЙН СОНГОЛТ БУРУУ ЮМ БИШ ҮҮ . ЕР НЬ МОНГОЛ УЛС АРД ТҮМЭН ТА БИД ХААШАА ЯВААД БАЙГАА ЮМ БЭ

Зочин [202.21.108.139] 2021-01-20 03:20:01

Оюун эрдэнэ охин Баясгаланг нь дэмжиж Мэдлэг чадвар дутмаг Монголын ард түмнийг төлөөл гэж Оюутолгойн ТУЗ болгосон

Зочин [66.181.183.86] 2021-01-20 05:11:00

Хэний охин юм? Чулуунбаатар нь тийм охинтой байхаар насных биш биздээ

Зочин [150.129.140.243] 2021-01-20 03:06:46

Хоронготэй хунийг хэзээ ч сонгож болохгуйг бид олон жилийн турш харж мэдсэн ийм бацтал дахин сонгосон бидний л буруу хоронготэй хун хэзээ ч ард тумний толоо зутгэхгуй зовхон оорийн хоронгоо яаж осгохийн толоо л ажиллана энэ бол амьдралд нотлогсон асуудал бид бугд харж бна нэгэнт боломж огч сонгож гаргачаад одоо араас нь углээд ямар ур дунтэй юм болдоо

Зочин [66.181.185.88] 2021-01-20 03:05:23

МАНгасууд

Бодлын хулгайч [103.57.95.143] 2021-01-20 02:54:18

ЭНЭ 2-Г ОВОО ЮМ БОЛОВ УУ ГЭЭД ДЭМЖСЭН. ИЙМ ХУЛГАЙЧ НАР БАЙСАН ЮМ УУ. ЭВГҮЙ ЭВГҮЙ ЮМАНД НЭР НЬ ХОЛБОГДООД БАЙГАА ЭРХЭМ ГИШҮҮДИЫНХЭЭ ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ШАЛГУУЛ ЗАНДАНШАТАР ДАРГААА. ИХ ХУРАЛД ДАНДАА ХУЛГАЙЧ НАР СОНГОГДОЖ.

pkxny [122.201.22.73] 2021-01-20 02:39:49

Моннисийн бизнес ч дардан замаар давхиж байна даа.

Зочин [66.181.190.154] 2021-01-20 01:48:50

С.Амарсайхан Агаарын зам ярьж талбай дээр нэг үзүүлэн лааз тавиад Хятадааг ганцхан ширхэг хоер давхар автобус авчирч хотоор давхиулаад юм үзээгүй бүдүүлэг гэр хорооололынхон, хотод шилжиж ирсэн хөдөөний оркуудыг умруулаад л МАН-д санал өгүүлцэн сэргэлэн гар шүү

hater [202.21.124.19] 2021-01-20 01:24:06

Эрдэнэс Монгол гэх Төрийн өмчийн компани хүртэл МОННИСийн байрыг түрээслэдэг штэ,угаасаа Төрийн угжны хурга. Дарга нарыг нь хахуульдаад,иргэдийнхээ татварын мөнгийг саадаг компани.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.