Т.Чимгээгийн “Мартын 8”-ныг Ерөнхий сайд яаж дуусгах вэ

Aдмин / Улстөр

2021 оны гуравдугаар сарын 8. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцав. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй очиж уулзсан.

Эдгээр үйл явдлын араас залгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал” гээд “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын Дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” гэв.

Мөн “...Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэв. Түүнчлэн Т.Чимгээг зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаа мэдэгдэв.

Засгийн газар, Ерөнхий сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээтэй холбоотой ийм “ажиллагаа” явуулав.

Харин олон нийтийн дийлэнх нь Т.Чимгээгийн эрх зөрчигдсөнийг хангалттай нотолгоогоор мэдэж авсан. Гэхдээ нэг хэсэг нь үүнийг Ерөнхий сайдын хийсэн улс төрийн шоу байв уу гэх эргэлзээтэй үлдсэн юм.

Тэр өдрөөс хойш долоо хонож байна.

Энэ хооронд “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээг суллаж чадах уу, эрх нь зөрчигдсөн явдлыг засах уу” гэсэн асуулт олон тавигдлаа.

Т.Чимгээгийн тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэсний 1, 2, 13, 14 шууд зөрчигдсөн байгаа юм.

Цаашлаад Олон улсын хүний эрхийн конвенци, Хүний эрхийн түгээмэл тунхаглал Т.Чимгээгийн тухайд уланд гишгэгдсэн гэсэн үг.

Тэгвэл Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнд анхаарал хандуулсан нь юу гэсэн утгатай болохыг харах гээд үзье.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт монголчууд бүгд харамсаж, эмгэнэдэг. Гэтэл энэ хэргийн “нөгөө тал” буюу хэргийг илрүүлсэн гэх үйл ажиллагааны үед эрүүдэн шүүсэн явдал болж, монгол хүний эрх хогийн саванд шидэгджээ. Өнөөдөр XXI зуун. Тийм байтал Монголын хууль хяналтын байгууллага эрүүдэн шүүх ажиллагааг явуулсаар, тэр тусмаа эмэгтэй хүнийг тарчлаан тамласан явдал нь нэгэнт олон нийтэд ил болов.

Чухам энэ хүний эрхийн моралийн асуудлыг Ерөнхий сайд барьж авсан байгаа юм. Ерөнхий сайд нараас яг ийм асуудалд анхаарсан, үүнийг олж харсан нь Л.Оюун-Эрдэнэ болж байгаа аж.

Ер нь тэгээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд санаандгүй хөдөлгөөн хийж, санамсаргүй үг унагаад байдаггүй. Анхаарсан, хэлсэн нь заавал зорилготой байдаг. Үүнийг нь нийтлэлчид бичиж, улстөрийн ажиглагчид хэдийнэ анхаарчихсан.

“Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюутолгойн татвар гээд Монголын төр засаг, улстөрчид ярьсаар л ирсэн олон асуудал байдаг. Харин Л.Оюун-Эрдэнийн гарт орж ямар нэг шийдэлд хүрдэг болсон. Үнэн нь л энэ.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад монгол хүний, тэр дундаа бүсгүй хүний эрх ноцтой зөрчигдсөн “хэрэг”-ийг бариад авлаа.

Одоо энэ хэрэг яаж дуусах вэ гэдгийг хүмүүс анхаарч байна.

Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх нэг гарц байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийнхөө эхлүүлсэн “Т.Чимгээгийн Мартын 8”-ныг яаж дуусгах вэ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:55

Зочин [66.181.161.127] 2021-03-16 11:20:23

Шүүх прокурорыг маш зоригтой ерөнхийлөгч гарч ирж шийдвэрээс өөр замгүй болсон юм бна.Сүүлийн 20 орчим жил ийм болсон бна БАТТУЛГА ХИЙХ ГЭЖ ОРОЛДСОН ОДОО МУУ АРГАТАЙ БОЛОООД ЯВАХАА БАЙСАН БНА.ЗОРИГТОЙ НЭР ЦЭВЭР ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН.ГОЛ НЬ НАМ ХАМААГҮЙ.Элбэгдоржийн босгосон хонгилын БАТТУЛГА олигтой хөдөлгөөнгүй.Ер нь Баттулгын хувьд МӨНГӨӨР л санал авах байдал ажиглагдаж бна.энэ осолтой.

Зочин [192.82.68.249] 2021-03-15 12:24:50

Ялтан ч гэсэн хун ядарч яваа бусгуй,ээж хуний зовлонгоор улс торийн шоу хийж болохгуй

Зочин [192.82.68.249] 2021-03-15 12:18:10

Чимгээ нарыг дарамталсныг хараад унэхээр айдас торж тэр хунийг оровдож бгаа ч энэ бол хууль шуухийн л хийх мэдэж шийдэх асуудал энэ асуудлаар шоудаж болохгуй туйлын нухацтай яаралтай шийдвэрлэх естой байхаа

Зочин [192.82.68.249] 2021-03-15 12:14:19

Шоу хийгээд бгм бишуу тэр Чимгээ нарыг дарамталсан хуний эрхийг маш ноцтой зорчсон хууль зорчсон уйлдэлд нь хариуцлага тооцохгуй одий хурэх сонин бна ядаж л эрхийг нь зорчсон уйлдэлд нь хариуцлага тооцоочээ туунээс хэн нэгэн улс торч сулала гэхээр суллаад байдаг бол хууль шуух байж яахын энэ нь оороо жинхэн шуухийн эрх мэдэлд хондлонгоос халдаж бгм бишуу шуухийн дээр хэн ч юу ч байхгуй байж ч болохгуй биздээхумууст буруу ойлголт огохоо болио

Зочин [64.119.22.18] 2021-03-15 11:32:01

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын драмын жүжийг Оюу-Эрдэнэ дэглэсэн биз ээ. Энэ жүжгийн тавилт хоёр зорилготой. Нэгдүгээрт Сү. Батболдын хэргээс олны анхаарлыг холдуулах, хоёрдугаарт сонгууль угтаж оноо цфуглуулах юм. Өөр зорилго байхгүй. Харин сонинд нийтлэл бичсэн Гарьд гэгч нь тал засах аядаа юу даа.

Зочин [119.40.98.177] 2021-03-15 09:06:54

Захиалагч ийн хамгаалагч нь засагт ороод ирчихсэн идэвхтэй ажиллаж байна өөр юу ч биш

Зочин [103.57.92.48] 2021-03-15 08:56:23

ЗАХИЛАГЧ НЬ ЭЛБЭГДОРОЖ ГЭЖ ХАРАГДААД БАЙНА ОДОО ХЭН НЭГ ҮХСАН ХҮНИЙГ ЗАХИЛАГЧ БОЛГОН ХАРАГДУУЛАХ БИЗ ЭЭ ЗОРИГЫГ АМЬ НАСААН АЛДАХ ШӨНӨ ЭНЭ ХҮҮХЭН ХӨДӨӨ ГЭРТЭЭН БАЙСАНЫГ ГЭРЧЛЭЭД БАЙГАА ГЭРЧ БАЙГАА ГЭЭД БАЙДАГ ХӨГШӨН НАСТЭЙ ЭЭЖ НЬ ХАМАТ БАЙСАН ГЭЭД БАЙДАГ ЭНЭ ГЭРЧҮҮД ГЭРЧ БИШ ҮҮ НЬ НАМАЙГ ШОРОНГООС ГАРГАНА ГАДААД ЯВУУЛАНА ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГ ӨГНӨ ГЭСЭН УЧИР БИ ИЙМ ХУДАЛ ЗҮҮЛЬ ХИЙСЭН ГЭЖ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ГЭХ ЗОРИГЫГ АЛАХДААН БУЛГАНТАЙ ХООЛ ИДЭЖ ТАМХИ ТАТАЖ ЗОРИГЫГ ГЭРТ НЬ ХҮЛЭЭЖ СУУСАН ГЭХ МЭТ ҮЛГЭР ИХ БАЙГАА ЮМ МӨН ЧЭМГЭЭГ УХААН АЛДУУЛАЖ ГАРЫН ХЭЭ БОЛОН ШҮЛЭС БУСАД АВАХ БҮХ ЗҮҮЛИЙГ ХЭРЭГТ ТАТГААС ӨМНӨ ХУУЛЬ БУСААР АВСАН НЬ ХУУРАМЧ ХӨДӨЛШГҮЙ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ГЭСЭН АРГА ЮМ

Зочин [64.119.18.59] 2021-03-15 06:30:38

Захиалагчаа зарлана гэдэг чинь энэ Чимэгээ орооцолдсон нь тодорхой болоод байгаа биз дээ

Зочин [103.57.92.48] 2021-03-15 09:16:07

ЗАРЛААЧЭЭ АРД ТҮМЭН ҮНЭН МӨНИЙГ МЭДЭХ ИРХТЭЙ ЮУ НЬ НУУГАД БАЙГАА ЮМ АРД ТҮМЭН ОЛОН ЖИЛ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ ЗАХИЛАГЧ ГЭДЭГИЙГ НЬ ЯАМ ХӨДӨЛШГҮЙ БАРИМТААР НОТЛОД БАЙГАА ЮМ АРД ТҮМЭН МЭДЭЖ ХУДАЛ ҮНЭН_ИЙГ ҮНЛЭЖ ДҮГНЭГ ХЭРТЭ БИШ ҮҮ ХЭНЧ ХЭЛМЭГДЭХ ЁСГҮЙ ХЭНЧ ЯМАРЧ АЛУУРЧАН ХЭРГЭЭС ЗҮГЭЭР МУЛТРАХ ЁСГҮЙ ИРГЭН ХҮН ХУУЛИЙН ХҮРЭЭН ШУДРАГ ШҮҮХЭЭР ШҮҮЛХЭХ ТЭГШ ЭРХТЭЙ ХҮН АЛАХЫГ ЗАХИЛСАН АЛУУРЧАНГ ЗАРЛАЖ БОЛДОГҮЙ ГЭЭД БАЙДАГ ШҮҮХ ТӨР ШУДРАГ ТӨР МӨНӨ ҮҮ

Зочин [66.181.161.43] 2021-03-15 04:53:30

Чимгээ "Суллаж чадахгүй бол Захиалагчийг зарлана" гэж айлгасан тул Ерөнхий сайдын хэмжээнд анхаарсан байж мэднэ. Захиалагчийг зарлана гэдэг бол МАН-д үхлийн цохилт гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа. Захиалагч хэн бэ гэдгийг Хуулийнхан төдийгүй ард түмэн бараг таамаглаад байгаа ш дээ. Бүх эрхийг дангаар атгаж байгаа МАН яагаад зарлахгүй байгаад хамаг учир бий

Зочин [192.82.75.124] 2021-03-15 03:23:12

Цэргийн баяраар Содном дээр нь очих блгүй. Тэгээд зурагтаар тультраатах блгүй

SODNOMDARJAA ,AMGALANBAATAR iig bas 3 sarin 18 nd ergej ochih heregte [192.82.86.3] 2021-03-15 02:58:11

nogoo 2 eregteigiin ch gesen 3 sarin 18 nd ergej ochood sullaasaa

Зочин [66.181.161.56] 2021-03-15 02:23:48

УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэйчүүдийн байгууллага, ХЭК гээд бүгдээрээ таг чиг. Гэхдээ Оюунэрдэнэ нэгэнт барьсан утасны үзүүрээ улам л чангалаад байдаг хүн дээ. Дэмжиж баина ЕС-ыгм

Зочин [66.181.161.43] 2021-03-15 04:55:20

Тэр бол Кочегаруудын зан юм байхаа даа.

зочин [192.82.89.105] 2021-03-15 02:02:23

Захиалагчийг Нямдорж мэдэж байгаа

МАН [202.70.34.114] 2021-03-15 01:44:50

ЕСайд чадах болов уу ..........................Нямдоржийн арга ядсан ээлжит шоунд даган баясаад бгаан биш үүү.........................

Зочин [66.181.161.26] 2021-03-15 01:39:58

Чимгээгийн " март 8" -г ЕС шийдэж чадна . ард иргэд ч баяр хүргэнэ . Эрүүдэн шүүсэн нь үнэн - бүсгүй хүний эрх зөрчигдсөн нь үнэн .... Харин ЦААД ЭЗЭД нь ХЭН бэ - МАН уу - АН уу ...? ЦААД ЭЗЭДИЙГ НЬ МАРТАГНУУЛААД БАЙГАА НЬ ОЛОН НИЙТЭД ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЭЭД БАЙГАА ... Энэ хэргийг шийдэх ёстой энэ бүхий л хугацааны ихэнхэд нь хуулийн сайдаар ажилласан Ц . НЯМДОРЖ сонгууль бүхний өмнө энэ хэргийг нэг удаа сэргээдэг атлаа сонгууль өнгөрөхөөр чимээгүй болдог нь олон нийтэд гайхаш төрүүлдэг НЬ нэгэнтээ тодорхой болсоон . Ерэнхий сайд Оюунэрдэнэ ч энэ хэргийг нэг талд нь гаргахад Ц . Нямдорж хэрэг болно гэж " гол албан тушаалд " томилсноо мэдэгдсэнд олон нийт талархаж байгаа ...

Зочин [66.181.161.51] 2021-03-15 01:36:12

Чимгээ яах вэ хамгийн гол асуудал УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ -АЛЛАГА , ТҮҮНД ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН , АРЬДЧИЛСАН ХУВЬСГАЛЫЭ УДИРДАГЧ өртсөн гол нь захиалагч нь тодорхой болсон гэж эрх баригчид ам алдсан үүнээ хэлэл дээ , ард түмний энэ олон жилийн хүлээлт хэн захиалсан шуудхан хэлэхэд аль нам гэдгийг л нэхээд байна. Захиалагчийг тодруулах нь хэнд ашиггүй вэ , шууд утгаар аллагыг тухайн үеийн МАХН, ОРСУУДТАЙ НИЙЛЖ ХИЙСЭН, олны анхаарлыг Чимгээ үрүү хандуулж саармагжуулаад байна. Захиалагчийг илрүүлсэн -одоо зарла

0000 [103.57.92.48] 2021-03-15 09:23:07

Ард түмэн захлагчыг илрүүлсэн л юм бол захилагчын зарлахыг шаардаж байна Үүний дараа л үнэн худал нь дэнсэлэгдэнэ Алуурчан эрх мэдэлтэн нар хийсэн хэргээн бусдад тохож хэргээс мултарч гарах гэсэн арга уу үгүй юу гэдэг мэдэгдэнэ

Зочин [69.250.15.186] 2021-03-15 01:21:37

СУЛЛА ЭСВЭЛ ЗАХИАЛАГЧАА ЗАРЛАЛАА ГЭЖ ШАХСАН НЬ ҮНЭН ҮҮ?

Зочин [124.158.81.120] 2021-03-15 01:10:05

кино2

Zochin [202.126.88.64] 2021-03-15 01:25:12

Shorond olon emegteichvvd bii. Yagaad gantshan chimgee gej.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.