Газар хөдлөлтийн үед иргэн өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөмж

Aдмин / Нүүр

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Шийдвэрийн дагуу “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” өнөөдөр тохиож байна. Тиймээс иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна. -Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.

-Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.

-Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.

-Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.

-Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.

-Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.

-Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсч радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.

-Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.

-Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.

-Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

зочин [66.181.185.238] 2021-03-24 08:38:10

Газар ,хөдлөлт ,секундээр хэмжигдэнэ. Гадаа өндөр башингууд ,нурж ,унана. гараад яах ,билээ. Халуун ,хүйтэн ,ус олгойдоно. Их амархан юм ярьж байна аа. Үүргэвчинд хоолоо 3 хоног ,болгон солих битгий хэл. Өдрийн хоолоо яая гэж байхад.

ОБЕГ-ын үйл ажиллагаанд өгөх үнэлгээ. [202.131.225.53] 2021-03-24 01:44:06

"Өнгөрсөн борооны ХОЙНООС цув нөмрөв" гэдэг л боловш.

Газар хөдөлсөн тухай бодит мэдээгээ өгөөчээ, ОБЕГ аа. [202.131.225.53] 2021-03-24 01:41:38

Өчигдөр орой хөдөө газар хөдөлж УБ-т нэлээн сайн доргисон биздээ? Энэ тухай мэдээлэл энэ хуудсанд яагаад гархгүй байна? ОБЕГ хамгийн турүүнд үүнийг мэдээлж иргэдээ тайвшруулж баймаар юм. Гэтэл амандаа ус балгачихсан юм шиг хаашаа юм бэ? Бодитоор газар хөдөлсөн тухай мэдээ чинь бидэнд дээрх "сургаль"-иас чинь илүү чухал байна ш дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.