Өнгөрсөн сард 10834 иргэн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийлгэжээ

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал болон элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний B, C вирусийн илрүүлэг, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сан/ЭМД/-гаас 100 хувь бүрэн хариуцдаг.

Өчигдрийн байдлаар "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд 1,175,931 хүн хамрагдснаас хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээг 1,168,592, баталгаажуулах шинжилгээг 7,339, идэвхжил тодорхойлох шинжилгээг 119,028 хүн хийлгээд байна.

Харин өнгөрсөн сард 10,834 хүн хамрагдсанаас 5,871 хүн хепатет В, С вирусийн илрүүлэг, 144 хүн баталгаажуулах, 1079 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэжээ.

Түүнчлэн элэгний В, C вирусийн эсрэг 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлж иргэд, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалж байна.

Иргэд, даатгуулагч та бүхэн ЭМД-аараа элэгний B,C вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл ЭМДЕГ-тай гэрээт лабораториудад хандах боломжтой хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.