Олимпоос медаль авсан тамирчдад байр өгч, гавьяат цол хүртээхээр болжээ

Aдмин / Спорт

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллай, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 10-ны хуралдаанаас гаргасан билээ.

Ингэхдээ Сайед Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.

Тэгвэл олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Сайед Моллай Ubn.mn сайтад түүний амжилтыг үнэлээгүйд гомдолтой байгаа талаараа ярилцлага өгсөн нь өнөөдөр анхаарлын төвд байна.

Тэрбээр хэд хоногийн өмнө Германд очсон бөгөөд ярилцлагадаа "Би олимпийн мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэ медалийг би өөртөө болон гэр бүлдээ, хоёрт монголчууддаа зориулсан. Бүх монголчууддаа баярлалаа. Мөн Жздо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад талархаж байна. Харин өнөөдөр би гомдолтой байна. Учир нь маш олон худал мэдээллүүд цацагдаж байна. Сайед Моллай орон сууцаар шагнууллаа, Их хэмжээний мөнгөөр шагнууллаа гэсэн мэдээллүүд бүгд хуурамч. Үнэндээ би юу ч аваагүй. Мөнгөн медаль хүртсэн би аваагүй байхад хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнууллаа. Олимпийн дараа надад олон хүмүүс баяр хүргэсэн. Би баярлаж байгаагаа ч хэвлэлээр илэрхийлсэн. Харин Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засгаас хэн ч ирж надтай уулзаагүй. Зарим нэг хүмүүс надтай ирж уулзан, бэлэг өгч байгаа хэдий ч Монголын Үндэсний олимпийн холбооноос уулзаж, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Би Монголын иргэншилтэй Монголын иргэн болсон шүү дээ. 10 хоногийн дараа би гэр бүл рүүгээ эргэн ирэхээр шийдсэн. Эхнэр маань надаас”Монголд юу хийгээд байгаа юм бэ? Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм уу” гэж асуусан. Би түүнд “Үгүй ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй” гэж хэлсэн. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас олимпийн медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Гэтэл тэр өдөр би өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч над руу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл байгаагүй. Би түүнд маш их гомдсон" гэхчлэн ярьжээ.

Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Сайед Моллайд болон олимпоос медаль авсан тамирчиддаа Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ.


Сэтгэгдэл

qotrrbzebv [101.64.137.158] 2021-12-19 21:53:36

Мэдээ.МН <a href="http://www.g6xx2ol74q6j6ukz65c8zv0446os59e9s.org/">aqotrrbzebv</a> [url=http://www.g6xx2ol74q6j6ukz65c8zv0446os59e9s.org/]uqotrrbzebv[/url] qotrrbzebv http://www.g6xx2ol74q6j6ukz65c8zv0446os59e9s.org/

ztnfljeevt [223.150.14.25] 2021-09-06 08:24:41

Мэдээ.МН ztnfljeevt http://www.ga939v31qe19se61fh2fu5vp90f573lws.org/ <a href="http://www.ga939v31qe19se61fh2fu5vp90f573lws.org/">aztnfljeevt</a> [url=http://www.ga939v31qe19se61fh2fu5vp90f573lws.org/]uztnfljeevt[/url]

Zochin [202.126.89.230] 2021-08-20 16:11:47

Huuiee, Mollaigiin dasgaljuulagchid iu ch uguhgui ium uu, tegsh handah heregtei sh dee. Mollaig dagaj irsen dasgaljuulagch ni gej neg huniig haruulaad baisan biz dee. Hurel medali avsan tamirchdiin dasgaljuulagchdiig shagnaj, mungun medali avsan tamirchnii dasgaljuulagchiig iagaad uldeej baigaa ium be. Eniig oilgohgui baina.

Zochin [202.126.89.230] 2021-08-20 16:07:45

0

зочин [202.21.116.66] 2021-08-20 00:07:37

Олон талын амжилтыг харгалзах хэрэгтэй байхаа, тэгэхгүй бол шагналын учир утга байхгүй болно.

Зочин [192.82.89.103] 2021-08-19 23:47:44

Олимпийн тоглолт дуусаад 20-иод хоночихлоо. Гадаадын улсууд тамирчидаа нийтээрээ тухайн үед нь яаж хүлээж авч, ямар гэрэл гэгээтэй баяр бахдал болж өнгөрсөнийг олон ч харлаа. Одоо тэгээд ажлаа бодох гэхээр харанхуй, чив чимээгүй байсан манай төр засагийнхан Гэнэт л нэг их гуниг гутрал болчихсон муухай харцтай царайтай хүмүүс гарч ирээд шагнана гээд ярвалзаад яриад унах юм. Юм гэдэг чинь цагтай, хугацаатай байдгын. Тамирчидаа Баттулгатай холбоод МАН-х бишээр нь сжжиглээд таг боллоо гэж бодсон юм эд нарыг. МҮОХ гээд бас гэнэт нэг газар амь ороод яриад эхлэх юм, хачин шүү

Зочин [66.181.177.251] 2021-08-19 16:39:09

Бүх хзн тэгш эрхтэй байх хэрэгтэй. Монголын минь нэрийг дэлхийд цуурайтуулсан хүмүүст адилхан хандах хэрэгтэй

Иргэг [192.82.73.59] 2021-08-19 15:34:58

Болиоч ээ Олимпоос медаль авах нь Монголд ямар хамаатай ашинтай юм Хуулиа ыарариад тэр мөнгөө өгвөл болоо Ёр нь дэлхийд бөх үздэг хүн бараг байхгүй дээ

Иргэн [103.229.120.131] 2021-08-19 11:16:11

Энэ хүнд эрх чөлөө чухал юм бишүү монгол орон өврөө нээгээд орууллаа харин ч баярлаж явах ёстой их давруу гар байна энэ янзаараа бол шуналыг нь дийлэх юмуу монголчууд хүний хүн гэлгүй баярлаад л сүйд байсан хайр даахгүй нөхөр байна даа эртхэн тараа таниуллаа них нүүр өгөлтгүй хөөгөөд явуулмаар туучий байна хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж.............?

Зочин [122.201.19.99] 2021-08-19 08:15:12

Ерөнхий сайд БАНТАЖ энэ тэр болио хүлээж аваагүйн дээрэээ

Зочин [66.181.181.134] 2021-08-19 07:41:56

ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ИРГЭН БОЛСОН ХҮН МОНГОЛ ХҮНД МОНГОЛЫН ИРГЭНД ӨГДӨГ БҮХНИЙГ ЭНЭ ХҮНД ӨГӨХ ХЭРТЭЙ МОНГОЛД АЖИЛАЖ АМЬДРАГ БҮХ БОЛОЦООГ НЬ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХҮНИЙ БӨХИЙН МЭДЛЭХ ЧАДВАР УРАН БАРИЛДААНЫГ ЭНЭ ХҮНЭЭС МОНГОЛЧУУД ЭЗЭМЖЭЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ МАНАЙ ТЭНЭГ ХУЛГАЙЧ ДАРГА НАР ҮҮНИЙГ ОЙЛГОХ УУ ДЭЛХИЙД АЛДАРТАЙ БӨХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛООД БАЙХАД ҮҮНИЙГ МОНГОЛЧУУД ДЭЭД ЗЭРГЭЭР АШИГЛАХ ХЭРЭТЭЙ ШЭГШЭЭД ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛГООЧ

Зочин [117.111.14.180] 2021-08-20 13:13:32

Za ta taivshir ! Tanii unet zuvlulguug sonsoj , asar niguulsengui tusch uruvch setgeliig tani oilgood zogsohgui uilah shahlaa kk.. Hervee Mongol oroniig min tiimchig ih bayan gej bodson bol enduurchijee ! Deereesn ter hudlaa olon ym amladag hooson tceej baychuud yadaj helsen ugendee hureerei za !

зочин [49.0.130.24] 2021-08-19 06:42:12

манайханыг засгийн газраасаа эхлээд бүгд худалч хулхи гэдгийг дэлхий дахинд зарлаад байгаа юм биш үү

Зочин [202.9.40.79] 2021-08-19 06:19:06

Ээээ моломсайдаа юманд хугацаа хэрэгтэй ш дэээ. Юуун яаруу дугардымбээ хөө. Одоо гавьяат болчлоо ш дээ бас байртай. Санаа зоволтгүй бэлтгэлээ базаагаад 24 онд АЛТ. Тэгээд хө баатар ямар сонсогдож бн. Чи их яааруу хүн юм. Жаахан татаж бай молом оооо

Зочин [103.80.210.183] 2021-08-19 06:14:29

Болио боль. дурандаа л явж байгаад авсан эд бараа шүү дээ. байнга гавъяат өгөөд нэр хүндгүй боллоо. эхнээсээ алуурчнаараа торойгоод эхэлж байгаа биз дээ.

Зочин [192.82.67.170] 2021-08-20 23:41:01

Энэ хүнд хүлээцтэй ханддаг монгол чанар алга даа. Арга ч үгүй биз. Гадаад л юм чинь


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.