Аймаг хоорондын хилийн маргаантай асуудлыг шийдвэрлэжээ
Өмнөговь аймгийн Манлай сум, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт хилийн цэс тодруулах ажлыг зохион байгуулсан байна.
Тус хоёр сумын заагт байх “Цагаан цавын овоот толгой”, “Дугуйн цогт”, “Цагаан цавын арын шанд”, “Цацын улаан овооны бууц” зэрэг газруудад маргаан үүсээд байсан юм. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, тухайн сумдын удирдлага, холбогдох мэргэжилтэн, иргэдийн хамт энэ сарын 15-нд уг газарт очиж геодезийн хэмжилт, зураглалын Trimble R4 багажаар хэмжилтийг хийж маргааныг тасалсан байна.
Үүний дүнд маргаантай газруудаас “Цагаан цавын овоот толгой”-н 65м, “Дугуйн цогт”-ын 750м газар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэр байжээ. Үүнээс “Цагаан цавын овоот толгой” гэх газарт газар өмчлөх гэрчилгээг олгосон байсан байна.
Сэтгэгдэл
Зочин [202.179.21.247] 2021-09-21 07:37:14
Ene 21 AIMAG DAVARCH BN!!!!!!!!!!!!!! Aimagyn darga naryg hotoos tomil!!!!!!!!! Tsus ni oirtson odoo bas uyn hil be?!!!!!!!!!!
МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [192.82.69.130] 2021-09-21 05:34:14
8.УЛААНБААТАР.ХОТ.БАЙГААГ.ИЛЭРҮҮЛЭЭ.АДИЛ
Зочин [202.9.46.210] 2021-09-21 03:19:46
Одоо бүр улсынхаа газар нутаг дотор хилийн газар нутгийн маргаан хийдэг болж дээ.
Зочин [202.179.21.247] 2021-09-21 07:37:45
Davarsan garuud tiim shu!!!!!!!!! Ene setguulch bas tsus ni oirtson tembuu bn
Зочин [202.9.46.58] 2021-09-21 01:16:05
Аймгийн хил гэж юу байсан юм бэ. Солиорцгоо... Бэлчээрийн маргаан л бншд