Манай нийслэл утгаараа “Улаан”-баатар боллоо

Aдмин / Нийгэм

Өчигдрийн түгжрэл тэг зогсолт бол өчигдрийнх биш. Маргааш ч үргэлжилнэ. 9 дүгээр сарын 1- нд “тэг” зогсолт нь “таг” зогсолт болно. Улаан гэрэл, ухас ухас хийсэн ууртай жолооч нар, урд хойноосоо сигналын дуугаар хэрэлдсэн бухимдал дүүрэн их хотын түгжрэл яг л улаан утас орооцолдуулаад хэдэн талаас нь татчихсан юм шиг үзэгдэнэ. Түгжрэлээс бол хашаанаасаа ч гарч чадахгүй 30 минут зогсдог Улаанбаатарын домогт түгжрэл арай л эрт эхэлчихэв үү дээ. Бензины үнэ тэнгэрт хадаж бэлтэй нэг нь ч банкаа дүүргэж бардаггүй болчихоод байхад бид хөгжиж байна гэж жишим ч үгүй попордог, бэлэг бэлгийн дээд бензины купон боллоо гэж маазардаг Эдийн засаг нь хямарсан энэ улсад үнэндээ гэрэл гэгээ байна уу. Түгжрэлд оочерлосоор очих газраа битгий хэл хаанаас гарснаа мартах нь энүүхэнд. Хэцүү байна, арга хэмжээ аваач гэхээр айл бүрийг машинтай болгосон ардчилсан нам буруутай гэх. Шатахууны үнэ огцом нэмэгдэж дизель түлш , АИ-95 бензин нь 4000 гарсан энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид тэг зогсолтод шатахуунаа шатаасаар. Бидний Улаанбаатар утгаараа "УЛААН" баатар боллоо. Нэгэн түүхийг сөхөхөд, 2012 онд Улаанбаатар хотод замын түгжрэл гаарч эхлэхэд нийслэлийн сонгуульд АН ялж, замын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөг боловсруулсан хотын төвд түгжрэл үүсгээд байгаа 33 уулзварыг шинэчилсэн нь үр дүнгээ өгч байв. Харин 2016 онд МАН хотод ялалт байгуулсан ч автозамын түгжрэлийг бууруулах нэг ч ажлыг шинээр хийгээгүй. Хотод машин ихдсэндээ биш хотын замд менежмент л хийж чадахгүй байгаад гол учир нь бий. МАН үнэхээр мангартуулж байна даа ард түмнийг! Улаанбаатар хотоо улаанбүс болгож чадлаа МАН.


Сэтгэгдэл

Зочин [124.158.105.98] 2022-08-27 08:34:01

Нийтийн тээврээ нээрээ цэвэрхэн болгох аян зохиогоочээ

Зочин [202.21.116.5] 2022-08-26 07:21:13

Замын түгжрэлийг санаатай зохион байгуулдаг юм биш үү? УБ-ын төв хэсэг Замын цагдаагийн газрын дэргэд барьсан гүүр нь тэр хэсгийн айл өрхийг Нарны зам руу ордог замгүй болгож орхисон. Зураг төсөл хийсэн сохор нь зөвхөн тэр хэсгээ л харж ауучныг нь анзаараагүйгээс хотын төв рүү л ордог ганц гарцтай болгосон. Бодитой үнэн нь түгжрэлд 100% нэрмээс нэмж байгаа

Зочин [202.21.121.66] 2022-08-26 00:55:50

МАН ын МАНГАРУУД юу ч мэдэхгүй юу ч хйиж чадахгүй тэд зөвхөн ярьж л чадна

ЖАНГАР [66.181.184.127] 2022-08-24 23:45:11

АНус машинтай болгоогүй, АНус уосыг маань дээрэмдээд буцааж МАН хураасан

Зочин [49.179.32.23] 2022-08-24 13:39:39

Tugjreliig zam shiidehgui dugaar shiidehgui. Tuvluruliig buuruulj l shiidsn. Tuvlursn olon davhar barilga baihaa boliod house horoolol bii bolj baij l shiidne

Зочин [103.10.21.250] 2022-08-24 13:15:57

Зам тавихгүй хөшөө болгоод бна бас явган хүний зам түгжрээд байгаан биш машин зам түгжрээд бгааг олж хараач бөхөн даргаа

Зочин [64.119.22.44] 2022-08-24 09:50:07

Хархорин шинэ нийслэл болно. УБ бизнес хот болно

ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-24 09:00:37

АЛГА ДАРАМ ГАЗАР Л БАЙВАЛ ХАХУУЛИАР АВЧ ГОЗГОР БАЙШИН БАРЬЖ ЧИГЖСЭЭР МАШИН ЯВАХ, ЗӨРӨХ АЛГА ДАРАМ ГАЗАРЧ ҮГҮЙ БОЛОХООР ТҮГЖРЭЛ ГААРСАН, УБ ШИГ ШИГҮҮ БАРИЛГАТАЙ ХОТ, НИЙСЛЭЛ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ, ГЭТЭЛ ДЭЛХИЙН ТОМ ХОТУУДАД ШИНЭ ОРОН СУУЦУУД, АЛБАНЫ ОФФИС, БАРИЛГУУДЫГ БАГАДАА 100-150м ЗАЙТАЙ, ТӨВ ЗАМУУДЫН ӨРГӨН НЬ БАГАДАА 50-100М БАЙХ ЮМ, МАНАЙ УБ-т ЯМАР БУЙГ ХАР ДАА, ДАН АВИЛГА, ХАХУУЛИАР БАЙШИН ШАВААСТАЙ БАРЬЖ БУЙ,

Zochin [66.181.161.95] 2022-08-24 07:23:57

Nisehiin toirgiig yaraltai 4 zamiin uulzvar bolgoochee MAN. Ta nart udahgui dun tavinaa

Зочин [122.201.21.120] 2022-08-24 06:47:29

Хотын дарга "аварга" юу ч хийлгүй, өөрийгөө магтаж миний оруулсан саналыгИх урал, Засгийн газар алх цохиод л дэмжинэ гэх мэтээр дэмий ярьсаар хэдэн жил боллоо. Энэ хүнээс ю ч гарахгүй.

Зочин [43.228.131.159] 2022-08-24 06:03:40

Ерөнхий сайд асан Алтанхуягт түгжрэлээ хариуцуулчих. Тэр хүн л хийж чадна, хийж ч чадсан. Энэ МАН-ы хоосон толгойтой бөхчүүд дуучид яруу найрагчид өөр юу юу ч билээ хүн сүгнүүдээс юу ч хүлээгээд хэрэггүй

иргэн [202.55.191.194] 2022-08-24 05:42:33

Ядахдаа нийтийн тээврээ цэвэрхэн, тохьтой, аюулгүй, хүртээмжтэй болгооч дээ. Нийтийн тээвэр нь хүлээлгэ ихтэй, суудал бариул нь хэдэн жилийн шороо, хирэнд баригдсан, ууртай бие биеэнтэйгээ уралдсан жолооч нартай байж яаж иргэдийн машин цөөлөх асуудал ярих юм бэ? Нийтийн тээвэр нь хүртээмжтэй цэвэрхэн бол хүн бүр л мөнгө, цагаа үрж машинтай явахыг хүсэхгүй л байх даа. Хотын захад хөдөө орон нутгаас ирдэг машинуудыг аятайхан парклаад орхидог газартай, тэндээс нь нийтийн тээвэр нь чөлөөтэй явдаг бол хотын түгжрэлд орж бухимдахыг хүсэхгүй шүү дээ.

ama [64.119.23.153] 2022-08-24 05:19:06

tatvaraa nemee mashinii zamiin

Зочин [66.181.160.5] 2022-08-24 04:07:11

Yu ch hiigeed nemergui, mashinaa bagasga, tatvaraa nem, benzin ee nem, tov ruu mashin oruulahaa zogsoo

Зочин [64.119.23.106] 2022-08-24 03:56:48

oiriin10 jildee l tugjirne

Иргэн [183.177.98.26] 2022-08-24 02:51:23

Ачаа ачдаг том машинуудыг хот руу оруулахгүй Товчооны гадна том хашаа барьж тэнд ачаагаа буулгадаг, тэндээсээ ачаагаа ачиж буцаж явдаг болгох хэрэгтэй ш дээ. Нарантуул руу зам бөглөрдөг шалтгааны нэг шүү. Орон нутгаас ирж буй автомашиныг паркладаг том зогсоол товчооны гадна байгуулах шаардлагатай ба тэндээс хотын төв рүү зорчих нийтийн тээврийн эцсийн зогсоолыг байгуулж автозамын хажуугаар баганат төмөр зам барьж хотын төв рүү хөнгөн галт тэрэг зорчдог болгох. 22-ын товчооноос төв замаар дайруулан Баянзүрхийн товчоо хүртэл баганат зам байгуулах.мөн 7 буудлаас Зайсан хүртэл, Хорооллын эцсээс Шархад г.м баганат зам байгуулах.

Иргэн [192.82.74.173] 2022-08-24 02:35:50

Бензин импортлохоо боливол түгжрэл арилна. Агаар цэвэршинэ.

Зочин [66.181.178.88] 2022-08-24 02:00:15

Завсар зай үлдээлгүй өндөр байшин чигжээд байхаар яаж түгжрэл буурах вэ дээ . Орон нутгийн машинуудыг Эмээлт болон Хонхор , Өлзийт хавьд парклаачээ

sssss [43.228.131.25] 2022-08-24 01:46:12

замдаа гол нь биш 2 давхар байшин буулгаад 16 давхар байшин бариад байхаар яаж түгжрэл буурах юм

Зочин [202.179.26.199] 2022-08-24 01:45:21

power [202.126.88.75] 2022-08-24 06:33:52

Хүн амын төвлөрөлөө сааруулахын оронд дагуул хот, давхар барилга, давхар зам гүүр гэж бүх хүнээ нийслэлдээ татах бодлого хэрэгжүүлээд байхаар харин ч энэ хир байгаа нь их юм. Мөд бүгд нийслэлдээ ирж мал маллах, тариа тарих, хураах хүнгүй болно доо. Их дээд сургуулиудаа бүгдийг хөдөө аймаг сумдаа гаргахас айгаад байгаа нь тэдний садан төрлүүд тэнд ажиллаж байгаагаас болж буй байх даа.

Зочин [122.201.24.40] 2022-08-24 01:33:28

Мөн их бага тойргон зам тавь

Зочин [122.201.24.40] 2022-08-24 01:32:34

Түгжрэлгүй болно гээд замаа өргөн болгоод шинээр зам тавиад бүтэхгүй ээ уулзвар зөрөлгөа шийд


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.