Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни, согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлжээ

Д.Тулга / Шинжлэх Ухаан

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт малтлага судалгаа хийж Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлсэн байна.

Энэхүү олдвор нь гэрэлт хөшөөний оройн хэсэг төдийгүй дээд хэсэгт хос чонын дүрслэлтэй, хөшөөний эх биеийн хэсэгт одоогоор 12 мөр бичээс хадгалагдан үлджээ. Хөшөөний бичээс дунд Кутлук хаган Түрэг, Тэнгэрийн хүү, үхэр жилийн 9 сар, түм түмэн зэрэг бичлэг тод танигдан уншигдаж байгаа аж. Энэ хөшөөний бичээсийг тайлж унших судалгаа болон тахилын цогцолборын археологийн малтлага судалгааны ажлыг хамтарсан төслийн судлаачид үргэлжлүүлэн хийж, тун удахгүй үр дүнг танилцуулах аж. Энэ хөшөө нь Күлтигин, Билгэ хаан, Тоньюкукийн гэрэлт хөшөө зэрэг Эртний Түрэгийн хаант улсын түүхийг өгүүлсэн томоохон гэрэлт хөшөөнүүд илэрснээс хойш 100 гаруй жилийн дараа шинээр илэрч байгаа чухал ач холбогдолтой дурсгал юм.


Сэтгэгдэл

зочин [150.129.140.228] 2022-08-29 04:32:43

булш ухаад хөгжөөд байгаа юм алга.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.