ХЯТАД УЛС “МЭНТЯНЬ” ЛАБОРАТОРИЙН МОДУЛИА ХӨӨРГӨЖЭЭ

Aдмин / Шинжлэх Ухаан

Хятад улс даваа гарагт “Мэнтянь” лабораторийн модулиа хөөргөснөөр “Тяньгун” сансрын станцыг бүтээн байгуулах ажил эцсийн шатандаа оржээ. Дэлхийгээс ойролцоогоор 400 километрын өндөрт байрлаж буй хоёр модульд “Мэнтянь” модуль нь залгагдсанаар “Тяньгун” станцын Т хэлбэрийг үүсгэнэ.

Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын мэдээлснээр, “Мэнтянь”-ийг тээсэн “Long March-5B” тээгч пуужин Вэньчан сансрын буудлаас орон нутгийн цагаар 3:37 цагийн үед хөөрсөн байна

Түүнээс ойролцоогоор найман минутын дараа модуль пуужингаас салж, тойрог замд нэвтэрчээ. Ийнхүү хөөргөлт амжилттай болсон гэдгийг Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлжээ.

Хятад улс сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийг анх 1992 онд санаачлан баталснаас хойших 25 дахь удаагийн нислэг энэ болжээ. “Тяньгун”-ыг гурван модуль бүхий үндэсний сансрын лаборатори болгон барьж буй нь сансрын жолоодлогот хөтөлбөрийг хөгжүүлэх 30 жилийн хүчин чармайлтын хувьд түүхэн үйл явдал болж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.