НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1831 ТҮЦ БАЙНА

Aдмин / Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 1831 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байгаагаас 106 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлжээ. Дүүргийн удирдлагууд энэ талаар болон шаардлага хангахгүй хаяг, сурталчилгааны байгууламжуудыг буулгах, тоглоомын талбай засварлах ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн шинээр оруулж ирсэн хүүхдийн автобуснууд үйлчилгээнд явж байгааг хэлж байв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Өнгөрсөн долоо хонгоос ТҮЦ буулгах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд 40 ТҮЦ нүүлгэн шилжүүлээд байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-ийг нүүлгэх ажил эхэлж, дуусах шатандаа явж байна. Хоёр том байршил буюу “Драгон”-ы автобусны буудалд 23, Таван шард 32 ТҮЦ бий. 2022 оны аравдугаар сараас ТҮЦ эрхлэгчдэд мэдээлэл хүргэж, гэрээ байгуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс нүүлгэж эхэлсэн. ТҮЦ-нд архи, тамхи зардаг гэх мэдээлэл иргэдээс олон ирж байна. ТҮЦ эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам, талбайд бус, орон сууцны дунд байршил зааж өгдөг. Гэтэл орлого ордоггүй гэх шалтгаан хэлж байна. 11 ТҮЦ-ийг орон сууцны дунд байрлуулсан. Эзэн нь тодорхойгүй, давхар түрээслүүлсэн ТҮЦ ч байна” гэсэн юм. Тус дүүрэгт тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайн 94 байршил байгаа бөгөөд нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг эхлүүлжээ. Мөн сурталчилгааны өнгө үзэмжгүй самбарыг буулгах ажлын хүрээнд аян зарлаж, буулгах ажлыг зохион байгуулж байна.

Налайх дүүргийн хувьд тоглоомын талбай, зар сурталчилгааны самбаруудын шаардлагыг хангуулан ажиллаж байгаа гэлээ. Баянзүрх дүүрэг ТҮЦ арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, гуравдугаар сард 480 гаруй ТҮЦ эрхлэгчтэй уулзаж, дүүргээс баримталж байгаа бодлогоо танилцуулжээ. Явган хүний гарцыг хаасан, зөвшөөрөлгүй газар байрлуулсан ТҮЦ эрхлэгчдэд шаардах хуудас өгөхөөр төлөвлөсөн байна. Стандартын бус 495 хаяг байгаагаас 198 хаяг реклам, 71 тулгуурт самбарыг буулгуулжээ. Хүүхдийн тоглоомын талбайг угааж, цэвэрлэхээс гадна аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байгааг хэлж байлаа.

Баянгол дүүрэг ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Харин энэ долоо хоногт дугуйн зам хаасан зэрэг зөрчилтэй 23 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Стандартын шаардлага хангахгүй 485 хаяг, 226 самбар буулгажээ. Сүхбаатар дүүргийн тухайд 25 байршилд ТҮЦ нүүлгэн шилжүүлнэ. Мөн шаардлага хангахгүй 58 самбарыг буулгажээ.

Чингэлтэй дүүргийн хувьд Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Хүүхдийн тоглоомын талбайн засвартай холбоотой зардлыг шийджээ. Хан-Уул дүүрэг мэдээллийн 78 самбар, 43 А самбар, хайс, хашлага дээр наасан 555 хулдаасан хэвлэлийг буулгасан. 1775 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.15.3] 2023-04-21 11:30:55

ТҮЦ-үүдийг буулгаж газраа чөлөөлөх нь зөв.Гадаа гумжинд ил задгай хаа сайгүй бараа зарах явдлыг бас зогсоох хэрэгтэй

зочин [43.242.243.196] 2023-04-18 22:34:08

ТҮЦ ерөөсөө хэрэггүй, үтэр түргэн энэ муухай үнэртэй, бохир заваан, шээс баастай, нус цэр бөөлжистэй амбааруудыг хурдан үгүй болгооч ээ. Хоол гэхээсээ илүү хор болох хүнсийг зардаг, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй ёстой балиар биз дээ? ТҮЦ-үүд улсад татвар төлдөг юмуу? ТҮЦ-нүүдээс хеликобактери, элэгний В, С вирус, хомхойн герпес вирус, сүрьеэ, ковид, гэдэсний халдвар өвчнүүд асар их хурдтайгаар шууд тархаж байгаа биш үү?

иргэн [59.153.114.164] 2023-04-18 14:05:00

Түц бүр хэрэггүй .!!!!!!! задгайгаар тоншигчид л бна .!!!!!!!!! бэлэн мөнгөөөр унаман наймаа ихтвэл ядуурал өссөөр л байх болно.!!!!!!!!

УБ Иргэн [202.55.191.194] 2023-04-18 12:51:10

буулгуулаад, хөдөө явах зам дээр байрлуулбал зүгээр шүү

зочин [202.131.235.198] 2023-04-18 09:02:52

ТҮЦ үүдийг буулгах нь зөв. нэгдсэн Журмаар Ариун цэврийн шаардлага хангасан газар суулгах хэрэгтэй. Явган хүний зам автобусны буудалд хүн автобуснаас буух зайгүй хаагаад тавьчинсан ТҮЦ ний хаалга мөргөчихгээд байх юа.3,4 р хороолол модны 2 ын замуудын ТҮЦ нүүдээ хурдан буулгаач ээ

зочин [202.9.40.0] 2023-04-18 09:00:55

монгол хүмүүсийн хүний сайхан сэтгэл нь бохирдсон энэ цагт журамлаад өг сэтшэл зүйд нь амь тариа шахах цаг нь ирсэн байгаа шүү

Зочин [64.119.16.164] 2023-04-18 08:50:29

Хүчээр буулга өлсөнөл биз төр төмөр нүүрээ гарга

зочин [202.9.40.0] 2023-04-18 08:16:19

одоо хүмүүсийн ухамсар байдал шал ондоо болсон юу вэ гэвэл түц ээс худалдаа хийе гэх бодолтой хүмүүс цөөрсөн байгаа тиймээс бүгдийг нь буулгаж зах худалдааны цэгүүдээр лангуу павилон д суулгах нь зөв эргэлзэж тээнэглээд байх зүйл биш бзд ын дүүргийн арын буудалын ард байгаа ус алтайн хашааг буулгаж өгөөч жаахан салхи шуургатай ч байсан хашаа нь байнга унаж хажуугаар нь явган хүмүүс эмнэлэгт үзүүлэхээр нялх хүүхдээ тэвэрсэн дагуулсан хүмүүс маш эрсдэлтэй замаар зорчиж байгаа тул хашаа н дотор нь маш бохир хог ихтэй байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.