Д.СУМЪЯАБАЗАР: Хотын хөгжлийг түгжрэл хязгаарлаж байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болсон. Эл форумд олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцсон. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр,

-Засгийн газрын тэргүүн “Шинэ сэргэлтийн бодлого”-д ач холбогдол өгч байгаа. Үүний дотор “Шинэ сэргэлт Улаанбаатар”-т анхаарал хандуулж төсөв дээр дэмжлэг үзүүлэх тал дээр энэ засгийн газар хотын маш сайн дэмжиж байгаа. 1.6 сая хүнтэй Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байгаа нь зөв шийдвэр.

Олон улсын түвшинд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч топ 10 хоттой харьцуулахад Улаанбаатар хотын индекс хоёр дахин бага. Энэ индексийг

  • 2025 онд 0.572-д,
  • 2030 онд 0.626,
  • 2050 он гэхэд 0.931-д хүргэхээр зорьсон.

Хотын хөгжлийг хязгаарлаж буй бас нэгэн хүчин зүйл нь авто замын түгжрэл. Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Өнөөдөр хотын хөгжлийн индекс буурч буй шалтгаан нь 100 хувь төсвийн хамаарлаар хотын хөрөнгө оруулалттай байгаатай холбоотой. Тиймээс бусад, гаднын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шийдэж хотыг цэгцлэх ажил руу орно гэдэгт нэгдэж шийдвэр гараад байна. Амьдрал дээр бодит хэрэгжих суурь нь хөрөнгийн эх үүсвэрээ зөв хуваарилах, оновчтой салбаруудад хотын тодорхой хөрөнгө оруулалтыг шийдэх ёстой. Ард иргэдийн нийтийн эрүүл аюулгүй амьдрах асуудал, хотын нийтийн тээвэртэй холбоотой шинэ зохицуулалт, дижитал шилжилт зэрэг олон ажил хийхээр бэлдэж байна" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.91] 2023-04-23 20:00:24

энэн шиг эргүү мал хаач байхгүй

зочин [59.153.114.157] 2023-04-21 14:17:39

Ажлаа хийж чадахгүйг нь мэдсээр байж ЗГ-аас сайдыг хүртэл туслахаар нь томилж өглөө. Тэгээд бардаггүй. Хоёр гараа өргөөд ажлаа өгчих ухамсар даанч алга даа. Хожоо ихтэй болоод л зууралдаад байдаг болов уу? Цирк, албан тушаал хоёроо өгчих дөө. Иргэд талархах байх шүү

Зочин [124.158.64.228] 2023-04-21 11:37:20

За Сумьяабазараа ээлжит солиорлоо ярихаасаа өмнө 1-рт өөрийнхөө дагуулж явдаг үл бүтэх суганы үс хуурамч дипломтой Сайханбаяраа нийслэлийн өмчийн харилцааны газраас зайлуул. 2-рт эмэгтэй ажилтанлаа зодож эр бяраа үзүүлсэн Чинзориг гэгч эрүүгийн элментийг нийслэлийн өмчийн харилцааны газраас зайлуулах. 3-рт төсвийн хөрөнгөөр иргэдийн гаражийг буулгаж төсвийн хөрөнгөөр гараа угааж галзуурахаа боль.

зочин [202.9.40.83] 2023-04-21 08:44:21

ийм л эргүү даргатай даа ,,,,,,,,,,,

ЗОЧИН [202.126.93.174] 2023-04-21 07:44:49

97,7 ХУВИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ ГЭЖ ХЭН ХУЦААД БАЙЛАА

Зочин [103.87.255.130] 2023-04-21 07:26:32

эээ бичиж хэлэх муу үг олдохгүйнээ!!! яанаа

Зочин [66.181.161.189] 2023-04-21 07:09:50

ОГЦОР

Зочин [66.181.161.40] 2023-04-21 07:03:05

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нэртэй татварын мөнгөөр цалин аваад сууж байдаг улс төр бизнесийнхэний гар хөл болсон юу ч төлөвлөдөггүй газарыг татан буулгая .

Haha sumtaa [112.96.67.211] 2023-04-21 03:14:12

Tugjrel bish chii l hotiin mine hogjliig hoish tataj tugjij bna

Зочин [103.229.123.107] 2023-04-20 21:41:20

Балай юм уу чи, түгжрэл өнөөдөр бий болоогүй утаа бөөгнөрөл хотын энэ проблем сүүлийн 15 жил бий болж өнөөдөр гамшигын түвшинд хүрч тэг зогсолт болчоод бна шүү дээ дарга гуай!

Зочин [202.9.40.204] 2023-04-20 19:13:07

Огцорч үз

Zochin [202.55.191.130] 2023-04-20 18:57:04

Hotiin tugjliig MAN namaas garch irsen uye uyin hotiin darga nar hyazgaarlaj ugui hiij bsn!!! Unuudur ch gesen Sumiyabazar chi uuruu hyzgaarlaj bg shu.

Зочин [66.181.185.44] 2023-04-20 18:29:20

Yostoi hudlaa chaalaadaa, ooriinhono mahan tolgoig gej boddogui yum bhdaa


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.