"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

Aдмин / Нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тогтоолын төслийг хэлэлцэв.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулсан юм. Тогтоолын төслийн эцсийн найруулгыг гишүүдийн олонх дэмжиж, онцгой дэглэм тогтоох хугацааг сунгахаар боллоо.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж байв.

Онцгой дэглэм тогтоосноос хойш 1,072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг тараах эсэхийг энэ сарын 28-ны ТУЗ-ийн хурлаар шийднэ" гэдгийг хэлсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.