СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Солонгос улсын виз гаргаж өгөх нэрийдлээр 400 гаруй иргэнийг хохироожээ

Aдмин / Нийгэм

Гадаад улсыг зорих монголчуудын эрэлт хэрэгцээнд дөрөөлсөн залилангийн гэмт хэрэг 2000 оноос өнөөг хүртэл тасралтгүй өссөөр байна.

Тэгвэл БНСУ-ын ЭСЯ-ны Солонгост зорчих виз олголттой холбоотойгоор сүүлийн үед залилангийн хэрэг маш ихээр гарч иргэдийг хохироогоод байгаа юм. Виз гаргуулах гэж мөнгө өгч залилуулсан хохирогчид дунд хүнээс мөнгө зээлж, цалингийн зээл авч мөнгөө бүрдүүлсэн олон иргэд эргээд виз ч үгүй өрөнд ороод үлддэг асуудал үүсдэг байна.

Тодруулбал, Монголд хууль бусаар виз зуучлагчид Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгө авч залилангийн хэрэг гарсаар байна. Дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд мөн виз авахын тулд ЭСЯ-ны ажилтанд ч мөн мөнгө өгнө гэж хэлээд хахуулийн мөнгө шаардаж байна гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт 36 настай эрэгтэй Б.Б, 43 настай Б.Б эмэгтэй, 49 настай А.Э нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. Тэгвэл уг этгээдүүд цагдаагийн байгууллагат шалгагдаж байх хугацаандаа дахин залилан хийсэн байна гэсэн мэдээлэл ирээд байгаа. Дээрх хэргийн хохирогч болсон 400 гаруй иргэд цагдаагийн байгууллагат хандсан байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа “ХУУЛЬ БУС ВИЗ ЗУУЧЛАГЧ"-аас болгоомжлох, визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.82] 2023-05-01 18:31:58

tumsugiin tasal muu har luiwarchinguudiig

Тарвас [192.82.82.164] 2023-04-24 11:26:49

хөөрхий гэнэн хонгорууд хохирч ханахгүй юм даа. Залилагчид толгой сэргэлэн, мөнхийн ажилтай байхым даа. Юу ч гэж хэлмээр юм.... тусгаар улсын визийг тухайн улсынх нь ЭСЯ дээрээс, эсвэл консулын салбараас нь л авдаг юм ш дээ. Бусад хувь хүний гар дээрээс авах боломжгүй

Зочин [202.126.88.68] 2023-04-23 18:46:56

Энэ 400 хүн биш ээ 1000 дээш давсан байхаа хүний хэрэгцээт байдалыг далимдуулж аш г хонжоо хайгчид

Зочин [202.9.46.18] 2023-04-23 14:15:58

Өмнөд солонгос чинь орк монголчуудын хамгийн их зорчдог орон биз дээ.

Зочин [66.181.160.14] 2023-04-22 22:57:11

Энэ мэдээлэл үнэн. Манайх бас хохирогч. Виз гаргаж өгнө гэж 16 сая, нислэг зарлаж тийзний мөнгө гэж 2сая, тэгээд зогсохгүй 2022.11.26-ны 10 цашт ниснэ гэж Нисэх буудалд 150 гаруй иргэнийг гэр бүлтэй нь өдөржин зогсоочихоод ичихчгүй нислэг цуцлагдлаа гээд буцаасан байдаг.

Өөрөө унасан хүн уйлдаггүй юм. [192.82.87.190] 2023-04-22 20:57:15

Хохинээ хохино. Гэнэн хонгор бол гэндүүлээд л байна ш дээ. Мөнгөө өөрсдөө аваачиж өгөөд, царай алдаад, виза гаргаж өгөхийг гуйгаад л. Сайн дураараа төлбөрөө хийчихсэн юм чинь хэнд гомдолтэй гээд байгаа юмб?

Zochinh [202.126.88.218] 2023-04-22 11:31:41

Zawaan yumnuud odoo ch unen viz chini garnaa geseer l bgashdee uheesei

зочин [202.9.40.83] 2023-04-22 11:07:21

луйварчид үхэж далд орох болтугай

Зочин [103.229.120.56] 2023-04-22 10:49:00

Энэ үнэн шүү би ч бас хохирогч

Зочин [103.229.120.56] 2023-04-22 10:47:55

Би ч бас хохирогч энэ үнэн шүү

Зочин [66.181.191.180] 2023-04-22 10:29:37

iimerhu humuusiig nasaar ni horih heregtei

зочин [202.9.40.83] 2023-04-22 09:17:02

нинжин сэтгэлгүй нийгмийн шавхруунуудыг цаазал цаазын ялаа сэргээ ерөнхийлөгчөө

Nandintogos [202.126.90.98] 2023-04-22 06:50:59

Manaih bas hohirson hvn bnooo

Зочин [202.9.40.218] 2023-04-22 05:44:12

Unen zuv medeelel taviarai

Зочин [202.9.40.170] 2023-04-27 10:53:56

Uursduu gantuya gej huuhend luivarduulsan yum bn le shde. Manai ah bas munguu ugchuud huleegeed bj bn .

Зочин [202.126.90.98] 2023-04-22 06:52:29

Vnen zow medeelel bna shvv manaih hohirogch


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.